2012/11/05 | By: Дэлдэн

Dropbox гэж юу вэ? Flash хэрэггүй боллоо


Dropbox гэж юу вэ?

       Dropbox гэдгийг товчоор бас энгийнээр хэлбэл интернет дэх таны flash диск эсвэл зөөврийн хард, хадгалах төхөөрөмж гэсэн үг. Учир нь dropbox-д өөрийн файлуудаа хийгээд өөр хаанаас ч хамаагүй интернеттэй газраас файлуудаа удирдаж /харж, татаж авч, бусадтай хуваалцаж (share)/ болно

Шатар ба Монгол оюун


Шатар гэдэг гайхалтай тоглоом. Хүн тоглож байхдаа л хүн байдаг гэсэн үг бий. Хүн шатар тоглож байхдаа л жинхэнэ хүнийхээ үндсэн шинж болох оюунт чанараа гаргаж байдаг.
Шатар тоглоход заавал оюун ухаан хэрэг болно. Тэнэгдүү хүмүүс шатар тоглодоггүй юм билээ. Өнгөц сэтгэдэг, хөнгөмсөг хүмүүс бас шатраас холуур явдаг. Тэгэхээр шатар нь хүний оюуныг шалгах гойд хүчтэй хэрэгсэл гэдэг нь илэрхий юм. Шатар хүний оюуныг шалгана ч, бас хөгжүүлнэ ч. Шатар сайн тоглодог хүмүүс сүрхий оюунлаг-ончтой сэтгэдэг, гайгүй IQ -тэй болох нь мэдрэгддэг. Тэд шатар тоглосоор оюунаа хөгжүүлсэн байх. Бас угаасаа оюунлаг төрсөн болохоороо шатар сонирхож тоглосон биз.

Хориглосон сайт руу хэрхэн орох вэ?

Танай байгууллага эсвэл ажил дээр ямар нэгэн сайтыг интернетээр орж үзэхийг хаасан байна уу? Хэрэв тийм ганцхан мөр бяцхан зөвлөгөө өгье.
  1. http://www.sitesurf.net гэдэг сайт руу ороод домайн бичих талбарт тухайн орж болохгүй байгаа сайтынхаа хаягийг бичээд Surf Now гэдэг товчийг дараад л болно.
2012/09/30 | By: Дэлдэн

Юмыг яаж хурдан сурах вэ?



Танд маш том үүрэг даалгаврыг богино хугацаанд биелүүлэх шаардлага тулгарав уу? Эсвэл та ямарвааг бусдаасаа арай удаан сурах гээд байдаг талтай юу? Тийм бол дараах 7 зөвлөмж танд тус болно.
Юмыг яаж хурдан сурах вэ?

1. Тархиа бүү царцаа

Зарим нэг зүйлийг хичнээн олон удаа уншаад ч ойлгохгүй байх явдал бидэнд тохиолддог. Энэ нь сүүлийн үед ерөөсөө тархиа дорвитой гэгч нь ашиглаагүйн шинж. Юмыг хурдан сурах нэг арга бол зогсолтгүй сурах явдал өөрөө юм. Заавал хүнд хэцүү зүйл гэлтгүй, өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар ч байсан хамаагүй ямарваа шинэ мэдлэг, мэдээлэл авч, юуг ч юм идэвхтэй бодож байхад л бидний тархи тэлдэг. Тиймээс тархиа царцаахгүйн тулд та өдөр бүр оюуны хөдөлмөр хийж бай. Түүнчлэн нэг ойлгосон зүйлээ дахин дахин давтаж, хэрэглэх нь ч үр дүнтэй арга юм.
2. Янз бүрийн арга туршиж үз

Бяцхан сургаалууд



Өөрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла
Эцэг нь vгvй хvvхэд хvнээс төрөх ёсон байвч
... Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй.
Өөрөө цадах тусам өлөн хvнийг өрөвд
Өлсөх цагтаа харин цатгаланд бvv хонзогно
Өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв
Өөрөө тостой бол харин өнгөтөөс бvv дөл.
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань
Нэг олдох нэр бол хамаг насны хань

Амжилтанд хүрэх зам



Хувь хүний ажилтанд хүрэх зам нь энгийн зүйлээс эхэлдэг. Энэ нь та ажиллаж байгаа орчноосоо эхэлнэ гэсэн үг.
Өөрчлөлтөөс бүү ай
Янз бүрийн өөрчлөлт, шинэчлэлт гарах нь бий.
Ажлын өдрийг цагаар богиносгож байвал нэг өөр хэрэг. Гэтэл нэмэлт ачаалал гарах, илүү цагаар ажиллах шаарддага гарвал хүмүүс тэр бүр таатай хүлээж авдаггүй. Иймд зохицох чадвартай байх хэрэгтэй.
Аливаа өөрчлөлтийг эерэг талаас нь хүлээж авч уян хатан хандаж сурах нь танд л ашигтай.
Шүүмжлэлээс бүү ай
Хамгийн гол нь үр дүнтэй зөв санал шүүмжлэлийг бодит бус"дайралт"-аас ялгаж салгах чадвартай байх нь чухал. Харин хаа ч байдаг атаархагч нарын зэвүүцэл дургүйцлийг тоохгүй байсан нь дээр.

Баяжих нууцуудаас

"Хэрэв чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ?" гэсэн алдартай асуулт байдаг. Мэдээж эд баялагийн нууцыг өмч хөрөнгөтэй хүмүүсээс тухайлбал саятануудаас асуувал зохино.
Тэдэнд өөрийн гэсэн нууц бий. Тэд бүгд нэг л арга мэх хэрэглэсэн байдаг нь сонин. Бид танд хуучин саятануудаас баяжих замаа дөнгөж эхэлж буй хүмүүст зориулсан зөвлөгөөг хүргэж байна.
1.Өндөрт эргэлд
Чамайг хүрээлж байгаа хүмүүс чиний амжилтанд хүрэх чадварт хичнээн их нөлөөлдөгийг чи төсөөлөхгүй. Yнэнийг хэлэхэд танил тал бол авъяасаас илүү амьдралыг засч өгдөг. Хүн өөрөө мэдэлгүй харьцаж байгаа хүнийхээ сэтгэл зүйн нөлөөнд орж, түүнтэй адил дадал зуршилтай болж, биеэ авч явах байдлыг хуулбарлаж байдаг. Тамирчин хүртэл өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчтэй тэмцэлдэх үед л хамаг авъяас чадвараа дайчилж өндөр амжилт гаргадаг. Тиймээс үргэлж амжилттай сайн яваа хүмүүсийн дунд байхыг хичээ. Yргэлж өөрөөсөө дээгүүр яваа хүмүүстэй нөхөрлөх гэж оролд.
2012/09/12 | By: Дэлдэн

Хэрхэн мөнгөтэй болох вэ?

/ / xnews.mn / / Бага үрж, ихийг хуримтлуулах нь санхүүгийн хувьд амжилтанд хүрэх үндсэн арга гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Харамсалтай нь хүний хэрэгцээ дуусашгүй цагт богино хугацаанд их мөнгө хуримтлуулж чадах нь юу л бол. Гэхдээ энэ бол таныг үнэхээр хүсч, хичээсэн цагт тийм ч боломжгүй зүйл биш юм. Та мөнгөн сан үүсгэх 7 сонирхолтой аргатай танилцаарай. Амьдралдаа хэрэгжүүлээрэй.
2012/08/30 | By: Дэлдэн

О.Дашбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Би юу хийж чадах хүн бэ? Би бүтээлч хүн мөн үү?

Хүний бүтээлч чадавхи олон талын төгс төгөлдөр мэргэшил, эсвэл авъяас чадвараар тодорхойлогддоггүй байна. Жүжгийн зохиолч Жорж Бернард Шоу үсгийн алдаа маш их гаргадаг байж. Бэнжамин Франклин тоондоо их муу, Альберт Эйнштэйн ч бас хэлний хичээлүүддээ тааруу байсан ба нилээн мартамхай гэж хэлэгддэг байж. Сэтгэн бодох чадвар ч дангаараа бүтээлч эсэхийг тодорхойлдоггүй юм. Өндөр сэтгэн бодох чадвартай боловч бүхэл амьдралынхаа туршид ямар ч бүтээлч зүйл туурвидаггүй хүн маш олон байдаг ба бага IQ-тэй ч он удаан жил бүтээлчээр ажиллаж амьдарч чаддаг хүн мөн олон байдаг байна.

Амжилт хаана байдаг вэ?


Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.
2012/08/05 | By: Дэлдэн

САЛААВЧНЫ НУУЦ

Өнгөрсөн хаврын гоёо ерөнхийдөө салаавч байв. Өвгөнт, хятад шаахай, чацга ногоон өмд гээд сонин сонин зүйл моодонд орж байсан үе бий. Өвөл зунгүй морь уралдуулж, өдөр шөнөгүй бөх барилдуулж, үлдсэн цагт нь дуулахаас өөр ажилгүй болсон хүмүүст салаавч сэнэр байсан хэрэг л дээ. Тиймээс салаавчны тухай сонгууль дуустал яриад ч дуусаагүй байна. Энхбаяр суллагдсанаас хойш үзэх юм олдохгүй уйтгартай л байна. Ядаж байхад Нямдорж Баттулга хоёрын хэрүүл олигтой явсангүй. Арга ядахдаа салаавч ярьсан шиг сонгуульдав шүү гэх хүн таарна.  Салаавч бол маш нууцлаг үйлдэл юм. Салаавч Хиристийн он тооллоос 10 мянга орчим жилийн өмнө үүссэн бололтой гэнэ. Эртний хүмүүс ангаа дундаа оруулахыг салаавчаар илэрхийлдэг байсан аж. Хадан дээр байдаг эртний сүг зурагт салаавчны ул мөр байгааг эрдэмтэд нэн эрт тогтоосон боловч олон нийтэд ил гаргаагүй байна. Учир нь салаавчинд маш их нууц байгаа гэж Харвардын нэг оюутан хичээл дээрээ муу авсны дараа гаргасан салаавчныхаа тайлбарт латин үсгийн “w” тэмдэглэгээгээр дүрсэлжээ.
2012/07/13 | By: Дэлдэн

Гэрэл зургийг сайн авах 10 зөвлөгөө

Та хамгийн сайн фото зураг авахыг хүсэж байна уу? Тэгвэл та дараах 10 зөвлөгөөг хэрэгжүүлснээр сайн зураг авч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.


Зөвлөгөө 1. Объектын хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав
Зураг авахад хамгийн гоё үе бол цаанаасаа зохион байгуулагдаагүй бодит болж байгаа үйл явдлыг цаг үеийг нь тааруулж авах явдал юм. Харин хэн нэгнийг баяр баясгалантай байгаа үеийн сэтгэл татам нүд, ховстой юм шиг инээд нь зураг авахад хамгийн чухал. Иймэрхүү байдлаар сайн авсан зураг нь хүнийг өөрөө аз жаргалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг ба тэр зураг руу орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дэндүү холоос авснаар таны гаргах гэсэн баяр баясал төдий чинээ алслагдана гэдгийг санаарай.
2012/06/29 | By: Дэлдэн

Гэрээний загварууд 100 ширхэг


Утасгүй сүлжээ буюу Wireless networking гэж юу вэ?


Утасгүй сүлжээ гэдэг нь 2 ба түүнээс дээш төхөөрөмж тархалтат долгион (spread spectrum division multiplexing) эсвэл OFDM(Orthogonal frequince division multiplexing) хувиргалтын технелоги ашиглан утасгүй холбогдон мэдээлэл солилцохыг хэлнэ.1970 онд Хавайн их сургуульд туршигдаж эхэлсэн ба 1985 он гэхэд Америкын холбоо харилцааны зөвлөл болох FCC(Federal Communication Committee) энгийн хэрэглээнд зориулан долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн.Энэ технелоги 1997 он гэхэд IEEE -802.11 нэршилтэй стандарт болж батлагдсан.
2012/06/28 | By: Дэлдэн

Уран илтгэх урлаг гэж юу вэ?

Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж, энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидзт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг. Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх

Багш нарт зориулсан мэдээлэл харилцаа холбооны технологийн гарын авлага

Багш нарын мэдээлэл харилцааны технологийн боловсролд
2012/06/20 | By: Дэлдэн

Арвижахын цондон хуримтлал (1 хэсэг)

 
Найз минь багадаа гутлын хайрцганд задгай зоосон мөнгө цуглуулдаг байж билээ.

Хүч тамир өгөх шидэт сэргээш

Сэргээш гэдэг нь хүний биед эрч хүч өгдөг зүйл юм. Харин одоо үзүүлэх сэргээшүүд бол хамгийн шилдэгүүд нь юм.
1.Илжигний туурай
Эртний Египетийн тамирчид "абиссин" илжигний туурайг нунтаг болгоод, цєцгийн тосонд чанаж, эвгvй vнэрийг дарахын тулд халгайгаар амтлан хvртдэг байжээ. одоо үед ч хэрэглэж байгаа аж.
2. Ётон
Дєрвєлжи ёотонг 1870-аад оны 144 цагийн дугуйн уралдааны тамирчид ихээр хэрэглэдэг байв. Ганц сахар идэх нь хангалттай сэргээш болж чаддаггvй байсан тул дасгалжуулагчид нь кокаины нитроглицерин нэмж хvртээдэг байжээ.
3.Ундны сода
2012/06/19 | By: Дэлдэн

Facebook-д алдартай болох таван зөвлөгөө


Facebook-д алдартай болох таван зөвлөгөө

1. Тогтмол өөрийнхөө мэдээллийг шинэчилж байх
Хуудасны дээд талд "What’s on your mind” буюу таны юу бодож байгааг асуудаг цонх бий. Тэнд та өөрийн бодлоо бичиж, бусадтай хуваалцаж болно. Энэ бол таныг Facebook-т идэвхтэй байгааг чинь харуулж profilе-г чинь сайжруулах хамгийн энгийн аргуудын нэг.  Анхаарал татахуйц мессежүүд нь таныг олон хүн сонирхоход хүргэнэ.

2. Facebook List-тэйгээ идэвхтэй харилцаа үүсгэ.
Facebook List танд групп үүсгэснээр агуулгуудыг шүүж тунгаах боломжийг олгодог. Та энэхүү жагсаалтыг ашиглан найзуудаа сургуулийн, хамаатан, гэр бүл гэх

Дууны үг харуулагч

MiniLyrics 7.0.676 дууны үг харуулагч
дууны үг харуулагч бяцхан програм оруулалаа.Дотор нь username, pass нь байгаа.

GG-ийн этгээд болон маш нууц товчлолтой үг хэллэгүүд


GG-ийн этгээд болон маш нууц товчлолтой үг хэллэгүүд

GG үг хэллэг GG-ийн этгээд болон маш нууц товчлолтой үг хэллэгүүдийг хүргье .Хөөрхөн л юм.
2 - too эсвэл to - угтвар , би ч гэсэн гэх мэт үгэнд хэрэглэнэ
4 - For / for you- 4 u/ гэх мэт
10q - Thank You - Баярлалаа
А
AAF - As a Friend - Найзууд шиг
ADIH - Another Day In Hell - Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP - Another Day in Paradise - Өөр нэгэн сайхан өдөр
AEAP - As Early As Possible - Аль болох эрт
2012/06/16 | By: Дэлдэн

Нэгж шилжүүлэгч



      За энэ бол бидэнд маш хэрэгцээтэй зүйл байгаа юм. Ямарч нэгжийг өөр нэгжрүү хялбархан шилжүүлдэг. Та дээрх зургийг харж байгаа байх. Жишээ нь 1инч хэдэн сантемитер болох, за тэгээд цаг хугацаа, гэрэл, масс, хүч, дуу авиа гээд л бүх л зүйлийг хувиргах хүчтэй эд дээ. Үнэгүй учир та бүхэн сэтгэл амар ашиглаж болно. Татаж аваад ашиглаарай.

Уйгаржин Монгол бичгээр бичдэг notepad



За Та бүхэндээ Уйгаржин Монгол бичгээр бичдэг notepadе-г хүргэж байна. Шууд татахаар байгаа.
Үүнийг суулгаад монгол бичгээр бичэхгүй байвал F2 оо дарж бичэж болно. Дэлхийд ганц босоо эх хэлээ дээдэлж үр удамдаа уламжлуулан үлдээцгээе!

вирусны үнэгүй програм


За ингээд гишүүддээ вирусны үнэгүй програм хүргэж байна. Та бүхэн татаж аваад компьютертээ суулгаарай.

Driver Genius Professional 10

Та бүхэнд Driver Genius Professional 10 программыг хүргэж байна. Уг програм нь дотроо Motherboard, Sound card, Video card, Network card, Modem, Monitor, Mouse, VOIP Phone, Keyboard, Mice, Scanner зэрэг нийтдээ 30,000 гаруй Driver-уудыг багтаасан томоохон баазтай ба та компьютерийнхээ Driver-уудыг нөөцөлж авах, update хийх, устгах бүрэн боломжтойгоос гадна компьютераа форматласны дараа нөөцөлсөн Driver-уудаа хялбархан, богино хугацаанд хулганы хэдхэн товшилтоор л шууд таниулах болно. Татах

Google-ээс хайх зарчмууд

Google-с хэрхэн хайх гэж хүссэн зүйлээ оновчтой хайх талаар зөвлөгөөг хүргэж байна.
  1. Хэрвээ та ямар нэгэн үгийн утгыг хайх хэрэгтэй байгаа байгаа бол, define:үг гэж бичнэ. Жишээ нь: define:father гэх мэт
  2. Холбоо барих мэдээлэл хайх гэж байгаа бол, хайлтын хайрцган дотор утасны дугаарыг бичихэд л болно.
  3. Гадаад орны улсын ZIP кодыг бүгдийг нь цээжлэхэд хэцүү шүүдээ. Тийм болхоор Google-ээс ZIP оруулахад үр дүн нь шууд гарж ирнэ. Жишээ нь: 976, 82 гэх мэт
  4. Google таны бодоход залхуутай ч юм уу бодож чадахгүй байгаа бодлогын хариуг шууд хэлж өгнө. Жишээ нь: 30% of 55; 325 + 448 гэх мэт

Мэссэжний түүхээс


Мэссэж нь 1980-аад оны сүүлээр үүсчээ. Ингэхдээ GSM /Global system for mobile communications/ буюу хөдөлгөөнт харилцаа холбооны глобал систем хэмээн нэрлэгддэг дижитал технологид ажилладаг байсан байна. Энэ GSM систем бол одоогийн орчин үеийн үүрэн телефоны үндэс юм. Норвеги улсын инженерүүд хэрэглэгчдийн гар утсанд ажилладаг маш энгийн мэдээлэл дамжуулах системийг сэдсэн нь одоогийн мэссэж гэж болно. Ингэхдээ гар утас унтраастай байсан ч мэссэж нөөцлөгдөж байгаад утас холбогдох боломжтой болохоор нь

Firewall зөв тохируулах талаар хэдэн өгүүлбэр

“Firewall”-ыг тохируулахдаа юу анхаарах, хэрхэн зөв хийх талаар өөрийн туршлага, бодлоосоо хуваалцахыг хүссэн юм. Энд таныг IP хаяг, порт, TCP/IP протолын талаар анхан шатны мэдлэгтэй гэж үзэх болно. Товчхондоо, бид Firewall ашиглан IP холболтыг хүлээн авах эсвэл хаах зохицуулалтыг хийдэг. Гэхдээ үүнийг хийхэд ашигладаг хоёр зарчим байдаг нь бүгдийг нээгээд шаардлагатайг хаах болон бүгдийг хаагаад шаардлагатайг нээх юм. Үүнийг
2012/06/14 | By: Дэлдэн

Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар Англи хэл /бүх вариант 2011он/



Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар Англи хэл 2006-2011 номын нүүр
Энэний ном нь 5500төгрөгөөр зарагдаж байгаа юм билээ. ЭЕШ тэй холбоотой дэлгэрэнгүйг eec.mn сайтаас үзээрэй. Бусад онууд нь интэрнетээр байх шиг байсан болхоор 200 аад хуудас скайнердхаас залхав.
Файлыг нээхийн тулд PDF уншигч хэрэгтэй. Танд байхгүй бол энд дарж татаж суулгаарай.
Он: 2011
Вариант: A B C D
                                                           Татах: [Mediafire] [File.mn]

Photo Collage Max 2.1.1.6 Portable(Програм татах)


Азыг өөр рүүгээ даллан дууд

Зоригтой мөрөөд
Нэг эр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, диваажинд очив. Өөрийн нэр бүхий хаалгыг татаж ортол маш үзэсгэлэнтэй цэцэрлэг дотор сүрлэг гоё орд харш байх ба наана нь тансаг машины дэргэд үлэмжийн хөөрхөн эхнэр хүлээж зогсоно. Мань эр Бурханд “Та яагаад энэ бүхнийг амьдад маань өгсөнгүй вэ?” гэж уурлахад Бурхан “Би чиний бүх хүслийг биелүүлсэн. Амттай хоол хийдэг эхнэр, хоёр өрөө байр, нас хэвийсэн хойно орос машин. Чи өөр юм мөрөөдөөгүй шүү дээ” гэжээ.
Зөвлөгөө: Эрсдэл гаргахгүй бол хожихгүй. Бооцоо их байх тусам шийдмэг бус байх нь аюултай. Ихэнх хүмүүс яаран зорилгоо сонгож аваад, эрсдэл багатай замаар явж ялагддаг.
Азын одоо шүүрч ав

Сэтгэл зүйн хамгаалалт

Ихэнх хүмүүс сэтгэл зүйн хамгаалалтыг таагүй зүйлд няцаалт өгч, зөрчилдөөнөөс гарах чадвар хэмээн үздэг. Хүн төрөхдөө ийм чадвартай болдоггүй нь ойлгомжтой. Энэ нь олон жилийн туршлагаар хуримтлагдаж, боловсорч байдаг. Гэхдээ л хүн бүр энэхүү чадварыг олж авч чаддаггүй.
Гэхдээ бусадтай харилцаж чаддаггүй хүмүүст сэтгэл зүйн хамгаалтыг бий болгохын тулд янз бүрийн арга техник байдаг. Энэ нь анхдагч хамгаалалт юм. Энэ арга нь таагүй зүйлд хэрхэн хандах, өөрсдийгөө үнэлэх, үнэлэмжээ сэргээхэд тустай байдаг. Сэтгэл зүйн хамгаалалтын механизм нь хүн бүрт тохирдог бөгөөд бидэнд байгалиас заяагдсан зүйл юм. Аливаа таагүй зүйлд хандах хандлагын гарын авлага хэмээн ойлгож болно.
Сэтгэл зүйн анхдагч хамгаалалт хоёр үзүүртэй саваа мод. Өөрийн ашиг тусын тулд аливаа хүндрэлтэй, таагүй асуудлыг өөрийгөө үнэлэх үнэлэмжид хохиролгүй байдлаар

Та ямар зан ааштай вэ?

Та найз нөхөд ойр дотны хүмүүсээ хэн болохыг нь мэдэхийг хүсэж байна уу. Тэгвэл та эхлээд цаад хүнийхээ зан төлөвийг тодорхойл. Ингээд зан төлөвийг нь тодорхойлсны дараа хэн болохыг нь таних гэж оролдоорой. Сэтгэл зүйн онолд зан төлөвийг холерик, сангвиник, флегматик, миланхолик гэж дөрөв хуваадаг. За одоо та туршаад үзээрэй.

“WWW”-г үндэслэгч



“World wide web” буюу “Дэлхийг холбогч сүлжээ”- г үндэслэгч Сэрь Тимоти Жон Бернерс-Ли 1955 оны энэ өдөр мэндэлжээ.
Тэрбээр европийн цөмийн судалгааны төвд ажиллаж байхдаа өндөр хурдтай текстийн онолыг боловсруулж интернэтийн эхийг тавьсан Их Британийн эрдэмтэн юм.
Тэрбээр өөрийгөө дэлхийг холбосон гүүр бүтээнэ хэмээн хэзээ ч бодож байгаагүй байх. Учир нь Бернерс өөрийн судалгаандаа

Инээдээр нь найзаа сонжоорой

 

- Хэрэв та инээхдээ амаа гараараа дардаг бол… Та бага зэрэг эмзэг, өөртөө тийм ч итгэлтэй биш. Бодол санаагаа хүнтэй хуваалцахдаа тааруухан зан чанар чинь хүмүүст аятай сэтгэгдэл төрүүлдэггүй болохыг анхаараарай.
- Инээхдээ толгойгоо гэдийлгэдэг бол… Та их итгэмхий, аливаа зүйлд амархан итгэдэг. Үүнээсээ болж хүмүүст хууртагдах, мэхлүүлэх нь олонтаа. Уг нь мэдрэмжиндээ хөтлөгдөж байснаас өөрийн ухаанд итгэж байвал зүгээрсэн.
- Инээхдээ хамраа үрчийлгэдэг бол… Таны үзэл бодол, мэдрэмж тун хурдан, байнга өөрчлөгдөж байдаг. Та сэтгэл хөдлөмтгий, бас зөрүүд, чигээрээ зүтгэдэг хүн юм. Хоромхон зуурын сэтгэл хөдлөлд автах нь сайн зүйл биш шүү.