2012/08/30 | By: Дэлдэн

О.Дашбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Би юу хийж чадах хүн бэ? Би бүтээлч хүн мөн үү?

Хүний бүтээлч чадавхи олон талын төгс төгөлдөр мэргэшил, эсвэл авъяас чадвараар тодорхойлогддоггүй байна. Жүжгийн зохиолч Жорж Бернард Шоу үсгийн алдаа маш их гаргадаг байж. Бэнжамин Франклин тоондоо их муу, Альберт Эйнштэйн ч бас хэлний хичээлүүддээ тааруу байсан ба нилээн мартамхай гэж хэлэгддэг байж. Сэтгэн бодох чадвар ч дангаараа бүтээлч эсэхийг тодорхойлдоггүй юм. Өндөр сэтгэн бодох чадвартай боловч бүхэл амьдралынхаа туршид ямар ч бүтээлч зүйл туурвидаггүй хүн маш олон байдаг ба бага IQ-тэй ч он удаан жил бүтээлчээр ажиллаж амьдарч чаддаг хүн мөн олон байдаг байна.

Амжилт хаана байдаг вэ?


Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.
2012/08/05 | By: Дэлдэн

САЛААВЧНЫ НУУЦ

Өнгөрсөн хаврын гоёо ерөнхийдөө салаавч байв. Өвгөнт, хятад шаахай, чацга ногоон өмд гээд сонин сонин зүйл моодонд орж байсан үе бий. Өвөл зунгүй морь уралдуулж, өдөр шөнөгүй бөх барилдуулж, үлдсэн цагт нь дуулахаас өөр ажилгүй болсон хүмүүст салаавч сэнэр байсан хэрэг л дээ. Тиймээс салаавчны тухай сонгууль дуустал яриад ч дуусаагүй байна. Энхбаяр суллагдсанаас хойш үзэх юм олдохгүй уйтгартай л байна. Ядаж байхад Нямдорж Баттулга хоёрын хэрүүл олигтой явсангүй. Арга ядахдаа салаавч ярьсан шиг сонгуульдав шүү гэх хүн таарна.  Салаавч бол маш нууцлаг үйлдэл юм. Салаавч Хиристийн он тооллоос 10 мянга орчим жилийн өмнө үүссэн бололтой гэнэ. Эртний хүмүүс ангаа дундаа оруулахыг салаавчаар илэрхийлдэг байсан аж. Хадан дээр байдаг эртний сүг зурагт салаавчны ул мөр байгааг эрдэмтэд нэн эрт тогтоосон боловч олон нийтэд ил гаргаагүй байна. Учир нь салаавчинд маш их нууц байгаа гэж Харвардын нэг оюутан хичээл дээрээ муу авсны дараа гаргасан салаавчныхаа тайлбарт латин үсгийн “w” тэмдэглэгээгээр дүрсэлжээ.