2017/01/05 | By: Дэлдэн

Өөрийгөө танилцуулах


Хөгжилтэй аргаар англи хэл сурцгаая

Хэл сурахыг хичээл, ажил мэтээр бодвол залхууран, шантарч мэдэх гэмтэй. Иймээс хэлийг үзэхдээ хөнгөн зугаатай хэлбэрийг ашиглахын нэг жишээ нь дуртай дуугаараа сурах арга юм.
Дуугаар хэл сурах бол бас чиг бүтэшгүй зүйл биш ээ. Michael Learns To Rock хамтлагийн Paint My Love дууны эхний бадгаар жишээлэн, хэлний сургалтандаа дууг хэрхэн ашиглаж болохыг үзүүлсү. Эхний бадаг дахилтын хамт:
From my youngest years
Till this moment here
I've never seen
Such a lovely queen
2013/10/12 | By: Дэлдэн

Үс засуулахдаа анхаарах

1. Үсчинд үсээ засуулж байгаа бол байн байн цагаа харан үсчинг бүү яаруул. Яарч зассан үс гэдэг чинь яаруу сандаруу үс л болно шүү дээ. Тэрний оронд засуулаагүй явжийсан нь дээр 

2. Үсээ засуулах хангалттай мөнгөгүй бол үсчинд бүү ор. Тэгэж онигоо болоод яахав. Харин засуулсныхаа дараа мөнгөгүй байснаа гэнэт мэдвэл утсаа
2013/10/06 | By: Дэлдэн

ЕСӨН ЗООСНЫ МЭРЭГ хийх арга ба судар

Монголчууд түүхэндээ 30 гаруй төрлийн мэргэ төлгө бүтээж амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ.Есөн зоосны мэрэг нь тэдгээрийн нэг нь юм.Есөн зоосыг хөхийн шашнаас гаралтай гэж үздэг хүмүүс ч байдаг.Юутай ч атугай есөн зоос бол Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг мэргэ юм.Энэ мэргийн маш олон хувилбар байдаг хувилбар болгон бие биеэс ялгагдах өвөрмөц онцлогтой. Есөн зоос нь есөн ширхэг зоосноос бүрдэнэ.Тэдгээрийн нэгийг толгой зоос гэдэг. Толгой зоос нь өөр өнгө буюу тэмдэгтэй буюу тэмдэгтэй байна.Монголын сайн мэргэч, толгойн зоосыг алт мөнгөөр хийдэг уламжлалтай байжээ.Есөн зоосны байрлалыг эхнээс нь дараалуулан сүм, уул, онгоц, арслан, чоно, нар, хэрээ, сар, бумба гэж нэрлэдэг.Толгой зоос дээрх есөн байрлалыг аль нэг дээр заавал буух учиртай! Эхний байрлал –Сүм дээр толгой зоос буувал цагаан юмуу хар сүм дээр буулаа гэж шинжин мэргэлдэг.
2013/09/17 | By: Дэлдэн

Windows 7 дээр хэрхэн Караоке дуулах вэ ?


За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.Миний энэ удаагийн хичээл бол хэрхэн өөрийнхөө дууг Speaker дээрээ гаргах тухай байх болно.Мэдээж энэ нь таньд караоке дуулах боломжыг олгох болно.За ингээд дагаж хийгээд дуулаад байж дээ.
Та бүхэнд байх ёстой материал:
Window7 үйлдлийн системтэй компьютер
Speaker
Microphone
За ингээд хичээлээ эхлий!
2012/11/05 | By: Дэлдэн

Dropbox гэж юу вэ? Flash хэрэггүй боллоо


Dropbox гэж юу вэ?

       Dropbox гэдгийг товчоор бас энгийнээр хэлбэл интернет дэх таны flash диск эсвэл зөөврийн хард, хадгалах төхөөрөмж гэсэн үг. Учир нь dropbox-д өөрийн файлуудаа хийгээд өөр хаанаас ч хамаагүй интернеттэй газраас файлуудаа удирдаж /харж, татаж авч, бусадтай хуваалцаж (share)/ болно

Шатар ба Монгол оюун


Шатар гэдэг гайхалтай тоглоом. Хүн тоглож байхдаа л хүн байдаг гэсэн үг бий. Хүн шатар тоглож байхдаа л жинхэнэ хүнийхээ үндсэн шинж болох оюунт чанараа гаргаж байдаг.
Шатар тоглоход заавал оюун ухаан хэрэг болно. Тэнэгдүү хүмүүс шатар тоглодоггүй юм билээ. Өнгөц сэтгэдэг, хөнгөмсөг хүмүүс бас шатраас холуур явдаг. Тэгэхээр шатар нь хүний оюуныг шалгах гойд хүчтэй хэрэгсэл гэдэг нь илэрхий юм. Шатар хүний оюуныг шалгана ч, бас хөгжүүлнэ ч. Шатар сайн тоглодог хүмүүс сүрхий оюунлаг-ончтой сэтгэдэг, гайгүй IQ -тэй болох нь мэдрэгддэг. Тэд шатар тоглосоор оюунаа хөгжүүлсэн байх. Бас угаасаа оюунлаг төрсөн болохоороо шатар сонирхож тоглосон биз.

Хориглосон сайт руу хэрхэн орох вэ?

Танай байгууллага эсвэл ажил дээр ямар нэгэн сайтыг интернетээр орж үзэхийг хаасан байна уу? Хэрэв тийм ганцхан мөр бяцхан зөвлөгөө өгье.
  1. http://www.sitesurf.net гэдэг сайт руу ороод домайн бичих талбарт тухайн орж болохгүй байгаа сайтынхаа хаягийг бичээд Surf Now гэдэг товчийг дараад л болно.
2012/09/30 | By: Дэлдэн

Юмыг яаж хурдан сурах вэ?



Танд маш том үүрэг даалгаврыг богино хугацаанд биелүүлэх шаардлага тулгарав уу? Эсвэл та ямарвааг бусдаасаа арай удаан сурах гээд байдаг талтай юу? Тийм бол дараах 7 зөвлөмж танд тус болно.
Юмыг яаж хурдан сурах вэ?

1. Тархиа бүү царцаа

Зарим нэг зүйлийг хичнээн олон удаа уншаад ч ойлгохгүй байх явдал бидэнд тохиолддог. Энэ нь сүүлийн үед ерөөсөө тархиа дорвитой гэгч нь ашиглаагүйн шинж. Юмыг хурдан сурах нэг арга бол зогсолтгүй сурах явдал өөрөө юм. Заавал хүнд хэцүү зүйл гэлтгүй, өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар ч байсан хамаагүй ямарваа шинэ мэдлэг, мэдээлэл авч, юуг ч юм идэвхтэй бодож байхад л бидний тархи тэлдэг. Тиймээс тархиа царцаахгүйн тулд та өдөр бүр оюуны хөдөлмөр хийж бай. Түүнчлэн нэг ойлгосон зүйлээ дахин дахин давтаж, хэрэглэх нь ч үр дүнтэй арга юм.
2. Янз бүрийн арга туршиж үз

Бяцхан сургаалууд



Өөрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла
Эцэг нь vгvй хvvхэд хvнээс төрөх ёсон байвч
... Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй.
Өөрөө цадах тусам өлөн хvнийг өрөвд
Өлсөх цагтаа харин цатгаланд бvv хонзогно
Өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв
Өөрөө тостой бол харин өнгөтөөс бvv дөл.
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань
Нэг олдох нэр бол хамаг насны хань

Амжилтанд хүрэх зам



Хувь хүний ажилтанд хүрэх зам нь энгийн зүйлээс эхэлдэг. Энэ нь та ажиллаж байгаа орчноосоо эхэлнэ гэсэн үг.
Өөрчлөлтөөс бүү ай
Янз бүрийн өөрчлөлт, шинэчлэлт гарах нь бий.
Ажлын өдрийг цагаар богиносгож байвал нэг өөр хэрэг. Гэтэл нэмэлт ачаалал гарах, илүү цагаар ажиллах шаарддага гарвал хүмүүс тэр бүр таатай хүлээж авдаггүй. Иймд зохицох чадвартай байх хэрэгтэй.
Аливаа өөрчлөлтийг эерэг талаас нь хүлээж авч уян хатан хандаж сурах нь танд л ашигтай.
Шүүмжлэлээс бүү ай
Хамгийн гол нь үр дүнтэй зөв санал шүүмжлэлийг бодит бус"дайралт"-аас ялгаж салгах чадвартай байх нь чухал. Харин хаа ч байдаг атаархагч нарын зэвүүцэл дургүйцлийг тоохгүй байсан нь дээр.

Баяжих нууцуудаас

"Хэрэв чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ?" гэсэн алдартай асуулт байдаг. Мэдээж эд баялагийн нууцыг өмч хөрөнгөтэй хүмүүсээс тухайлбал саятануудаас асуувал зохино.
Тэдэнд өөрийн гэсэн нууц бий. Тэд бүгд нэг л арга мэх хэрэглэсэн байдаг нь сонин. Бид танд хуучин саятануудаас баяжих замаа дөнгөж эхэлж буй хүмүүст зориулсан зөвлөгөөг хүргэж байна.
1.Өндөрт эргэлд
Чамайг хүрээлж байгаа хүмүүс чиний амжилтанд хүрэх чадварт хичнээн их нөлөөлдөгийг чи төсөөлөхгүй. Yнэнийг хэлэхэд танил тал бол авъяасаас илүү амьдралыг засч өгдөг. Хүн өөрөө мэдэлгүй харьцаж байгаа хүнийхээ сэтгэл зүйн нөлөөнд орж, түүнтэй адил дадал зуршилтай болж, биеэ авч явах байдлыг хуулбарлаж байдаг. Тамирчин хүртэл өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчтэй тэмцэлдэх үед л хамаг авъяас чадвараа дайчилж өндөр амжилт гаргадаг. Тиймээс үргэлж амжилттай сайн яваа хүмүүсийн дунд байхыг хичээ. Yргэлж өөрөөсөө дээгүүр яваа хүмүүстэй нөхөрлөх гэж оролд.
2012/09/12 | By: Дэлдэн

Хэрхэн мөнгөтэй болох вэ?

/ / xnews.mn / / Бага үрж, ихийг хуримтлуулах нь санхүүгийн хувьд амжилтанд хүрэх үндсэн арга гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Харамсалтай нь хүний хэрэгцээ дуусашгүй цагт богино хугацаанд их мөнгө хуримтлуулж чадах нь юу л бол. Гэхдээ энэ бол таныг үнэхээр хүсч, хичээсэн цагт тийм ч боломжгүй зүйл биш юм. Та мөнгөн сан үүсгэх 7 сонирхолтой аргатай танилцаарай. Амьдралдаа хэрэгжүүлээрэй.
2012/08/30 | By: Дэлдэн

О.Дашбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Би юу хийж чадах хүн бэ? Би бүтээлч хүн мөн үү?

Хүний бүтээлч чадавхи олон талын төгс төгөлдөр мэргэшил, эсвэл авъяас чадвараар тодорхойлогддоггүй байна. Жүжгийн зохиолч Жорж Бернард Шоу үсгийн алдаа маш их гаргадаг байж. Бэнжамин Франклин тоондоо их муу, Альберт Эйнштэйн ч бас хэлний хичээлүүддээ тааруу байсан ба нилээн мартамхай гэж хэлэгддэг байж. Сэтгэн бодох чадвар ч дангаараа бүтээлч эсэхийг тодорхойлдоггүй юм. Өндөр сэтгэн бодох чадвартай боловч бүхэл амьдралынхаа туршид ямар ч бүтээлч зүйл туурвидаггүй хүн маш олон байдаг ба бага IQ-тэй ч он удаан жил бүтээлчээр ажиллаж амьдарч чаддаг хүн мөн олон байдаг байна.

Амжилт хаана байдаг вэ?


Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.
2012/08/05 | By: Дэлдэн

САЛААВЧНЫ НУУЦ

Өнгөрсөн хаврын гоёо ерөнхийдөө салаавч байв. Өвгөнт, хятад шаахай, чацга ногоон өмд гээд сонин сонин зүйл моодонд орж байсан үе бий. Өвөл зунгүй морь уралдуулж, өдөр шөнөгүй бөх барилдуулж, үлдсэн цагт нь дуулахаас өөр ажилгүй болсон хүмүүст салаавч сэнэр байсан хэрэг л дээ. Тиймээс салаавчны тухай сонгууль дуустал яриад ч дуусаагүй байна. Энхбаяр суллагдсанаас хойш үзэх юм олдохгүй уйтгартай л байна. Ядаж байхад Нямдорж Баттулга хоёрын хэрүүл олигтой явсангүй. Арга ядахдаа салаавч ярьсан шиг сонгуульдав шүү гэх хүн таарна.  Салаавч бол маш нууцлаг үйлдэл юм. Салаавч Хиристийн он тооллоос 10 мянга орчим жилийн өмнө үүссэн бололтой гэнэ. Эртний хүмүүс ангаа дундаа оруулахыг салаавчаар илэрхийлдэг байсан аж. Хадан дээр байдаг эртний сүг зурагт салаавчны ул мөр байгааг эрдэмтэд нэн эрт тогтоосон боловч олон нийтэд ил гаргаагүй байна. Учир нь салаавчинд маш их нууц байгаа гэж Харвардын нэг оюутан хичээл дээрээ муу авсны дараа гаргасан салаавчныхаа тайлбарт латин үсгийн “w” тэмдэглэгээгээр дүрсэлжээ.
2012/07/13 | By: Дэлдэн

Гэрэл зургийг сайн авах 10 зөвлөгөө

Та хамгийн сайн фото зураг авахыг хүсэж байна уу? Тэгвэл та дараах 10 зөвлөгөөг хэрэгжүүлснээр сайн зураг авч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.


Зөвлөгөө 1. Объектын хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав
Зураг авахад хамгийн гоё үе бол цаанаасаа зохион байгуулагдаагүй бодит болж байгаа үйл явдлыг цаг үеийг нь тааруулж авах явдал юм. Харин хэн нэгнийг баяр баясгалантай байгаа үеийн сэтгэл татам нүд, ховстой юм шиг инээд нь зураг авахад хамгийн чухал. Иймэрхүү байдлаар сайн авсан зураг нь хүнийг өөрөө аз жаргалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг ба тэр зураг руу орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дэндүү холоос авснаар таны гаргах гэсэн баяр баясал төдий чинээ алслагдана гэдгийг санаарай.