Showing posts with label fithness. Show all posts
Showing posts with label fithness. Show all posts
2012/02/26 | By: Дэлдэн

Фитнесс төвүүд

Фитнесс төвийн нэр: Монголын бодибилдинг фитнессийн холбоо/МБФХ/
Тэргүүн: Г.Мөнхбаяр
Холбоо барих хаяг: Чингэлтэй дүүрэг. Барилгачдын талбай- 4/4
Утас: 88001566,88669999
Вэб сайт: www.fitnessgym.mn

Фитнесс төвийн нэр: Аква
Захирал:
Холбоо барих хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 12-р байр 4-р орц 4 тоот
Утас: 99099789, 331014
Вэб сайт:
И-мэйл:
2012/02/22 | By: Дэлдэн

Фитнесээр хичээллэхэд анхаарах зүйлүүд

Биеийн тамирын зааланд дөнгөж хичээллэж эхэлж байгаа төдийгүй хэдэн жил хичээллэсэн хүмүүсийн дунд нийтлэг алдаа байдаг.
Санаа сэтгэл-амжилтын батламж Та фитнесээр хичээллэхээс өмнө сэтгэл санаагаа бэлддэг үү? Үр дүн нь үүнд оршдогийг мэдэх үү? Энэ нь маш хялбархан. Өмсөж буй хувцас, хичээллэж буй заал, мөн хүрээлж буй хүмүүс санаанд тань нийцэж байхад л хангалттай. Та хоол идэлгүй хичээллэдэг үү? Ихэнх хүн өлөн элгэн дээрээ дасгал хийдэг. Энэ нь маш буруу. Хоол идээд 30-45 минут өнгөрсний дараа дасгал хийх ёстой. Хэрвээ та өөхлөг хэсгээ сайтар халааж, хайлуулахыг хүсч байвал хичээллэхийн өмнө чихэртэй цай, жимсний шүүс уугаарай.
2012/02/20 | By: Дэлдэн

Булчингийн систем

Биеийн хөдөлгөөн нь араг ясны булчин буюу алаг судалт булчингууд агшин томорч механик ажил хийсний дүнд үйлдэгддэг. Дуран авайгаар харахад эдгээр булчингуудын эд эс нь хар, цагаан үснүүдийг жигд алаглуулсан мэт харагддаг. Эдгээрийн хөдөлгөөн нь бидний хүсэл зориг санаанаас хамаардаг. Бас нэг төрлийн булчингийн эд эс нь гилгэр жигдхэн өнгөтэй хүний хүсэл зоригоос үл хамааран өөрөө агшиж байдаг юм. Үүнд: Дотор цул эрхтэн, арьс, судас, зүрхний булчин хамаарах жишээтэй. Булчин хэлбэрээр нь урт (хоёр толгойт), богино (мөрний гурвалжин), хавтгай (цээжний том булчин) гэж 3 ангилдаг. Хүний хүсэл бодлоос хамаарч биеийн булчин нь агшиж, сунаж байдаг болно. Нэг хэсэг булчингийн суналт нь бусад булчингийн агшилттай тохирч байдаг. Үүнээс үзэхэд булчингийн систем нь харилцан уялдаатай хэсэг булчингаас тогтдог.

Биеийн төрөлхийн хэлбэр

Хүний бие махбодийг спортод 3 үндсэн төрөлд хуваадаг.
         1. Эктоморф-төрөлхийн туранхай, цээж хавчгар, бараг өөхөн давхарга байхгүй
         2.Эндоморф-өөхөн давхрага ихтэй, хэлбэр муутай,цулцгар
         3.Мезоморф-булчинлаг, өргөн цээжтэй гэсэн гол шинж тэмдэгүүдтэй.