2012/07/13 | By: Дэлдэн

Гэрэл зургийг сайн авах 10 зөвлөгөө

Та хамгийн сайн фото зураг авахыг хүсэж байна уу? Тэгвэл та дараах 10 зөвлөгөөг хэрэгжүүлснээр сайн зураг авч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.


Зөвлөгөө 1. Объектын хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав
Зураг авахад хамгийн гоё үе бол цаанаасаа зохион байгуулагдаагүй бодит болж байгаа үйл явдлыг цаг үеийг нь тааруулж авах явдал юм. Харин хэн нэгнийг баяр баясгалантай байгаа үеийн сэтгэл татам нүд, ховстой юм шиг инээд нь зураг авахад хамгийн чухал. Иймэрхүү байдлаар сайн авсан зураг нь хүнийг өөрөө аз жаргалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг ба тэр зураг руу орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дэндүү холоос авснаар таны гаргах гэсэн баяр баясал төдий чинээ алслагдана гэдгийг санаарай.
2012/06/29 | By: Дэлдэн

Гэрээний загварууд 100 ширхэг


Утасгүй сүлжээ буюу Wireless networking гэж юу вэ?


Утасгүй сүлжээ гэдэг нь 2 ба түүнээс дээш төхөөрөмж тархалтат долгион (spread spectrum division multiplexing) эсвэл OFDM(Orthogonal frequince division multiplexing) хувиргалтын технелоги ашиглан утасгүй холбогдон мэдээлэл солилцохыг хэлнэ.1970 онд Хавайн их сургуульд туршигдаж эхэлсэн ба 1985 он гэхэд Америкын холбоо харилцааны зөвлөл болох FCC(Federal Communication Committee) энгийн хэрэглээнд зориулан долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн.Энэ технелоги 1997 он гэхэд IEEE -802.11 нэршилтэй стандарт болж батлагдсан.
2012/06/28 | By: Дэлдэн

Уран илтгэх урлаг гэж юу вэ?

Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж, энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидзт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг. Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх