2013/10/12 | By: Дэлдэн

Үс засуулахдаа анхаарах

1. Үсчинд үсээ засуулж байгаа бол байн байн цагаа харан үсчинг бүү яаруул. Яарч зассан үс гэдэг чинь яаруу сандаруу үс л болно шүү дээ. Тэрний оронд засуулаагүй явжийсан нь дээр 

2. Үсээ засуулах хангалттай мөнгөгүй бол үсчинд бүү ор. Тэгэж онигоо болоод яахав. Харин засуулсныхаа дараа мөнгөгүй байснаа гэнэт мэдвэл утсаа
барьцаанд тавих гээд л сандарч тэвдээд байх хэрэггүй. Хүн муу хэлнэ. Тиймээс мөнгөгүй гэдгээ хүнд мэдэгдэхээсээ өмнө үсчинг нь чадваргүйгээр нь дуудаж, уурлаж загнаад хаалгыг нь саваад гарч од.

3. Үсээ засуулахдаа утсаар бүү ярь. Эсвэл speaker дээр нь тавь утасны ором дараа нь үлдэж магдгүй.
4. Эхлээд үсээ хэрхэн засуулах талаараа бодож байж үсчин зүглэ. Үсээ хусуулсан хойно оо хусуулах чинь муухай юм байна. Ерөөсөө засуулая гэж бүү хэл.

5. Үсчинд ороод ус балгасан юм шиг бүү суу. Дураараа бол гэсэн үгийг хэрэглэхээс зайлсхий. Чиний толгойг чи л мэдэхээс үсчин мэдэхгүй шүү дээ. Садист үсчин садист л засна шүү дээ.
6. Үс засуулахад хамгийн муу өдрийг зурхайгаас харж байж оч. Ийм өдөр аль ч үсчинд оочергүй үйлчлүүлж болно.

7. Үсчний ур чадвараар бүү уралдуул. Чи өөрөө хүсээгүй л бол засуулах үедээ таарсан газартаа бүү ор. Түмэн янзын газар үсийг чинь түмэн янзаар л засна шүү дээ.
8. Согтуу юмуу урьд шөнө үүр цайтал архидсан үсчинээр бүү үйлчлүүл. Сохор ухаан, эсвэл салгалсан гарыг зөвхөн zig zag оёдол хийх, элс шигшихэд л хэрэглэдэг юм.

9. Үс засуулах мөнгөө хэмнэе гэвэл 100 ийн шампунь 1 ийг өөрөө аваад оч. энэ нь 300-1000 төг хэмнэнэ.

9. Үсээ засуулах үедээ тогонд бүү цохиул. энэ нь үсийг хэт босгох аюултай

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment