2012/03/28 | By: Дэлдэн

Хошигнол

Дуучин С.Сэрчмаа "Үүрд минийх гэж амлаач”
...Үүлгүй тэнгэрийн дор чамтай хамт нисмээр байна
Үггүй гунигаа би мартмаар байна
Үргэлж чамдаа хязгааргүй хайртай билээ
Үүрд минийх гэж амлаач...
/Мөнгөгүй хүний дуу/


Дуучин Т.Баясгалан "Зөвхөн чамдаа”
...Сүн өвс бодолд бөхөлзөхөөр нь
Сүүдрээ нууж алхмаар байна аа...
/Малын хулгайчийн дуу/

"Татар” хамтлаг "Ганцаараа”
...Яв, яв, яв
Чи ганцаараа яв...
/Хувиа хичээсэн хүний дуу/

Дуучин Ж.Одмаа "Ачтай ээждээ”
...Санаснаар биш дээ, хорвоо
Болохгүй юм, ээжээ
Сайн явна гэдэгт минь
Эргэлзэлгүй итгээрэй...
/Замын зардалгүй хүний дуу/

"Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн "Уучил, хайрт минь уучил”
...Намайг уучил, хайрт минь уучил
Намайг сонс, хайрт минь сонс
Зүгээр л уучил, хайрт минь уучил
Зөв, бурууг минь бурхан л мэднэ...
/Хүүхэмсэг эрийн дуу/

Дуучин С.Батсүх "Төөрөг тавилан”
...Хадмын хаяа түшсэн миний
Хаагуур нь зөрсөн бүсгүй вэ, чи...
/Хараа муутай хүний дуу/

"Камертон” хамтлаг "Миний хайр”
...Миний л хайр, өөр хэнийх ч биш
Миний хайр
Одод байсан бол над дээр асгарч
Цэцэг байсан бол над дээр ургаж...
/Өмчирхүү хүний дуу/

"Салхи” хамтлаг "Хөөрхөн охин”
...Эрээн чамин хувцастай энгийн нэгэн охин
Эгцэлж намайг ширтсээр ойртон ирлээ...
/Юм үзээгүй хүний дуу/

Дуучин Т.Ариунаа "Чи минь”
...Чи минь, амьдрал минь билээ
Чи минь, мөрөөдөл минь билээ...
/Хошгируулсан хүний дуу/

Дуучин Б.Энхмэнд "Хамтдаа туулья гэсиймаа”
...Дэргэд нь суугаад дээлийг нь оёмоор
Дэндүү чиг омголон сэтгэлийн ханхүү минь дээ...
/Хөдөөний оюутан бүсгүйн дуу/

Дуучин Н.Гантулга "Ботгон нүдэн”
...Янзган цагаан цээжийг нь
Уужаа өмсөөд нуугаа юу...
/Эротик зохиолчийн дуу/

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment