Ингээд ээлжит хичээлээрээ бас нэгэн хэрэгцээт хичээлийг хүргэж байна. Их хялбар бөгөөд хэр баргийн хүн үүнийг мэдэхгүй шүү. (Учир нь анзаардаггүй) Бид хэрэгцээт word 2007 дээр хийсэн файлаа заримдаа нууц үг хийгээд нууцалчихмаар санагддаг. Бас замаас нь өөр хүн үзхээс хамгаалах ч үе гардаг. Тийм асуудал дээр бид чаддагаараа л өнөөх Winrar гэгч программаараа кодлоод л явуулдаг байх. Тэгвэл тэгэх шаардлагагүй Word 2007 маань өөрөө хамгаалагчтай шүү дээ.
1. Файлаа хадгалахдаа Microsoft office товч дээр дарна. Тэгээд Save as>>2. Доор харагдаж байгаа Tools гэсэн цэс байгаа. Тэрэн дээр даран General options>>
3. General options гэсэн жижиг цонх нээгдэнэ. Түүнээс Password to open дээр нууц үгээ хийнэ.
4. Confirm password гэх бөгөөд нууц үгээ давтан хийх ёстой >>
5. ОК. тэгээд хадгалаад л боллоо. Тэгээд нээгээд үздээ.
Бэлтгэсэн: Negdel.NET
0 Сэтгэгдэлтэй:
Post a Comment