Эд хөрөнгийг аз жаргалтай адилтган авч үзэж болохгүй. Гэхдээ эд хөрөнгө хүмүүст өөртөө итгэх итгэлтэй, нэр хүндтэй, нөлөөтэй байх боломж олгодог!
Хамгийн гол нь эд хөрөнгө хүнийг хийж бүтээх талаар чөлөөтэй байх боломж олгодог. Ингээд ядуурахгүйн тулд дараах 10 зуршлыг санаж явъя.
1. Өөртөө харамсах
Ядуурах хүн өөртөө харамсдаг бөгөөд өөрийгөө баян байх хувьгүй гэж үздэг.
Хэн нэг нь эрчүүдэд илүү боломж байдаг хэмээн үзэж өөрийгөө эмэгтэй хүн болж төрсөндөө харамсдаг, нөгөө нэг нь туранхай хүмүүс сайхан ажилтай болдог гэж бодоод өөрийн таргандаа харуусдаг, бас нэг хэсэг нь өөрийн өндөр, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээ голдог байхад өөр нэг нь нөхөрт гарч чадаагүйгээ, эсвэл эхнэр авч чадаагүйгээ гомдоллодог бол бусад нь ядам хуруундаа бөгж зүүсэндээ эсвэл гэрлэлтээ цуцлуулсандаа уйлж унжиж байхад, залуус өөрсдийн туршлагагүйд, настайчууд өөрсдийн насанд хамаг учир байна гэдэг аж.
Ингэж дэмий юманд харуусч, бүхэл өдөржин тэр тухай бодох ямар вэ?
Ийн бодож байгаа хүнийг тойрон хүрээлэгчид яавал зохилтой вэ? Өөртөө харамсах нь таныг хөгжихөд тээг болох, мөнхөд ядуу байлгах хүндээс хүнд зангуутай болох гайхалтай арга юм.
2. Харамч зан
Байнга л “хямдарсан” гэсэн бичигтэй бараа, эсвэл дэлгүүр хайх, хүүхдээ сайн боловсрол олгоход мөнгө төлөх хүсэлгүй байх, өөрийн компанийн ажилтнуудыг аль болох их ажиллуулж, аль болох бага мөнгө өгөхийг эрмэлзэх нь үнэхээр ядуурах шинж тэмдэг юм.
Хэмнэхийг эрмэлзэх нь цэцэн мэргэн ухаантайн илрэл бус, харин таны орлого, зарлага тэнцэхгүй байгаа, түүнийг буруу аргаар зохицуулах гэж буйн илрэл аж. Баяжих хүн аливаа эд барааны бодит төлбөрийг хийж, өөрийн туслахуудын хөдөлмөрийг нь үнэлж шагнаж урамшуулахад бэлэн, бусдаас ч тийм зүйлийг хүлээдэг.
3. Дургүй ажлаа хийх
Нэг эмэгтэй сав суулгаа угаахыг үзэн яддаг, гэвч хэн ч түүнд туслахыг хүсдэггүй. Нэг залуу нохойгоо салхилуулах үнэхээр дургүй, гэвч нохойдоо зориулан хашаа саравч барихгүй залхуурдаг.
Нэг эр улирлын тайлан тооцоо гаргах болохоор галзуурах шахдаг, гэвч түүний орлогч нарын нэг нь ч тийм тооцоо гаргах чадваргүй байдаг. Нэг бүсгүй аудиторчийн ажлыг үзэн яддаг, гэвч аль өнгөрсөн зун худалдаж авсан машины зээлийн төлбөрийг барагдуулах боломжтой.
Энэ бүх хүн дургүй ажлаа хийх шаардлагаараа азгүй, ядуурахад бэлэн хүмүүс. Энэ зуршлаас ангижрахын тулд хэрэгтэй гэснийг бус, харин сэтгэлд нийцэх ажлыг хийвэл зохино. Ингэвэл та гайхалтай амжилтад хүрнэ!
4. Амжилтыг мөнгөөр хэмжих
Зөвхөн тодорхой хэмжээний мөнгөтэй болбол тэр нь баяр баясал авчирна гэж ядуу хүн итгэдэг. Банкны дансан дахь тодорхой хэмжээний мөнгө түүнд гоё хувцас, тансаг харш, аялал, нөхрөөс эсвэл эцэг, эхээс хараат бус байдал, бүр ажлаас гарсан ч санаа зовох юмгүй байх аз жаргалыг өгч болох юм.
Гэвч амьдрал дээр ийм аз жаргал гэж байдаггүй. Амжилттай яваа хүн аз жаргалыг мөнгөнөөс илүү ач холбогдолтой зүйлээр хэмждэг. Тэр хэмжүүр хүн болгонд өөр өөр байдаг.
5. Боломжоосоо хэтэрсэн их зарлага гаргах
Зээлийн карт, банкны инээмсэглэн угтах ажилтнууд таныг өрийн нүхэнд унахад тус болно. Амжилт олохыг хүсээгүй хүн өөрийн бизнесийг хөгжүүлэхээр ашигтай зээл авах, тансаг машин эсвэл асар том харш авах ашиггүй зээл авах хоёрын хоорондын ялгааг ойлгохыг хүсэхгүй.
6. Хормын дотор ашиг олох аргыг сонгох
Шууд л баяжихыг ядуу хүмүүс л хүсдэг. Тэд нэр хүндтэй компанид дунд зэргийн цалинтай ажилд ороод хэдэн жилийн дараа одоогийнхоос хамаагүй илүүг авахыг ойлгохгүй. Азгүйтэх оюутнууд, их сургуулийг дэмий цаг үрсэн газар мэтээр ярьдаг.
7. Гоншгонох
Амьдрал ямар хэцүү юм бэ? Эргэн тойрон ялгаварлан гадуурхсан хүмүүс, авлига, ичгүүр сонжуургүй явдал, элдэв дуулиан хэрэг гээд жирийн хүн амжилтад хүрэх арга зам алга?!
Энэ бүхнийг азгүй хүн бүр хүлээн зөвшөөрнө. Энэ зуршлын вакцин нь бүтээлч чанар юм. Гадаад орчны сөрөг нөлөөтэй тэмцэх хосгүй боломжуудыг олж, таны хувьд ашиггүй байдлаас эхлээд гарах хэрэгтэй!
8. Өөрийгөө бусадтай харьцуулах
Нэг сурагч наймдугаар ангиа ганцаар онц дүнтэй төгссөн учир өөрийгөө хамгийн шилдэг гэж бодно. Өөр нэг сурагч зуныхаа амралтаар ганцаараа юу ч хийгээгүй учир өөрийгөө бусдаас муу гэдэгт итгэлтэй байна.
Нэг залуу өөрөө машингүй болохоор шинэ машин авсан ахыгаа үзэн ядна. Нэг бүсгүй олон найз залуутай найз бүсгүйгээ “цааш нь харуулчихмаар” санагдана. Энэ хүмүүсийн өөрийгөө бусадтай харьцуулах зуршил дэндүү хөгжжээ.
9. Эд баялгийг мөнгөөр хэмжих
Үнэхээрийн баян хүмүүс зөвхөн аз жаргал, мөнгөн тэмдэгт хоёрыг хооронд нь холбож үзэхээ больсон төдийгүй, дансан дахь мөнгөний хэмжээ болон эд хөрөнгө хоорондын тэгш байдлын ялгааг арилгасан байна.
Жинхэнэ баялаг бол мөнгийг татах болон хоосон газраас мөнгө босгох, шинэ төрлийн бизнесийг зохион байгуулах чадвар юм. Үнэхээр амжилт олсон хүн уутан дахь алтны хэмжээнээсээ хараат бус байдаг.
10. Өөрийгөө гэр бүлээсээ тусгаарлах
Хүнд асуудал тулгарахад нь дэмжиж туслахаас татгалзаж, бусдын төлөө өр тавьж, зовлонг нь хуваалцах хүсэлгүй байгаагаар түрий барин гэр бүлээсээ зайлсхийж байгаа хүн жинхэнэ азгүй нэгэн.
Тэд, гэр бүл гэж амьдралд өөр хандах газаргүй болсон үед дэмжлэг авч болох эх сурвалж болохыг ойлгодоггүй. Зөвхөн ойр дотны хүмүүс л ямар ч найдлагагүй болсон үед хөл дээрээ босоход тус болдог билээ.
Чи хожигдож хоцроно гэдгээ үргэлж санаж яв!..
Pages
Цаг хугацаа
Labels
- чөлөөт сэдэв (50)
- Кино (46)
- youtube (39)
- Хичээл (22)
- Мөнгө санхүү (14)
- Англи хэл (13)
- Blog (8)
- Компьютeр (7)
- Сургамжит өгүүллэг (7)
- fithness (4)
- Зөвлөгөө (4)
- Монгол орны үзэсгэлэнт газрууд (3)
- тууж. өгүүллэг (3)
- Бөх (1)
- Зураг (1)
- Монгол (1)
- Роман (1)
Хэн хаанаас
толь
Блог хөрвүүлэх
Subscribe to:
Post Comments (Atom)
Их уншсан
-
62 тэрбум долларын хөрөнгөтэй УОррен Баффет бол манай дэлхийн хамгийн баян хүн. Тэр гайхалтай амжилтанд хүргэсэн зарим арга барилаасаа ...
-
үзэх бол энд дараад 5секунд хүлээгээд SKIP AD дараад үзнэ үү
-
Дуучин С.Сэрчмаа "Үүрд минийх гэж амлаач” ...Үүлгүй тэнгэрийн дор чамтай хамт нисмээр байна Үггүй гунигаа би мартмаар байна Үргэлж ч...
-
Одоо үед хүмүүс хүссэн дуу, клип, зар сурталчилгаа, видеогоо ямар ч төвөггүйгээр Youtube дээр үздэг болсон үе. Өмнө нь бид видео олж үзэ...
Blog Archive
-
▼
2012
(226)
-
▼
March
(52)
- Computer -ийн RAM ихэсгэх
- Android -гэж юу вэ?
- Хошигнол
- Хайр харуусал 2011 Монголын уран сайхны кино
- John Carter 2012
- Ядуурахад хүргэдэг 10 зуршил
- Автомашин худалдан авахдаа зайлшгүй анхаарах зүйл ...
- Дижитал аппаратыг хэрхэн сонгож авах вэ
- 'S' Body Art Show
- Цалинг хэрхэн боддог вэ.
- Хувийн санхvvгээ авч явах 12 тулгуур
- Монголын үзэсгэлэнт байгаль
- Хэрхэн YouTube-дээр бичлэгээ байршуулах вэ?
- Cfg Хэрхэн хийх вэ?
- Хятад Монголыг залгиж эхэллээ
- Өөрийгөө шатаасан лам
- Pressed - Монгол хэлээр
- Grey - Монгол хэлээр
- The Millionaire's Express (1986)-Монгол хэлээр
- Sherlik Holmes 2011 УСК Монгол хэлээр
- The Bank Job 2008
- Цасан охин МУСК
- Монгол Улсын аймгуудын Долоон гайхамшиг
- Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд
- Монгол бахархал
- Дөрвөн бэрх
- Хакын түүх Хак гэж юу бэ?
- Хөрөнгө оруулалт гэж юу вэ?
- Pain(2011) монгол хадмал
- Act Of Valor (2012)
- Hidden 3D(2011) - Монгол хэлээр
- Forces speciales -Тусгай тасаг (2011) Монгол хэлээр
- Zokkomon - Монгол хэлээр
- Алдаагүй бичих амархан боллоо
- Blogger.com дээр сэтгэлдэл бичихэд Yahoo Smile аши...
- Blogger төсөөтэй бичлэг гаргах
- Жилд ганцхан өдөр л ажилладаг
- Hugo 2011 УСК Монгол хэлээр
- Anaganaga O Dheerudu 2011 УСК монгол хэлээр
- Tourist 2010 Жуулчин УСК - монгол хэлээр
- Үнэнээс Хол МУСК
- Жүжигчин Батаа дуучин Цэлмүүн нарын инэээд ха ха ха
- Мэдэгма Доржиева - Инаг дураяа гамнарай
- Зургаа засдаг вэбсайт
- Амжилттай хөрөнгө оруулалтын арван алхам
- Gretl : Witch Hunter 2012
- Twilight 2 - New Moon DVDRip Монгол хадмал
- Мөнгөний мод амжилт авчирдаг
- Хэрэгтэй файлаа нууц үгээр хамгаалах
- Баян болох 10 шилдэг арга
- Үндэснийхээ бичгээр нэрээ бичицгээе!
- Бэлгэвчний илбэ
-
▼
March
(52)
0 Сэтгэгдэлтэй:
Post a Comment