Ашиг олохын тулд мөнгөө тодорхой нэг хөрөнгөд байршуулахыг хөрөнгө оруулалт гэдэг. Бүр энгийнээр илэрхийлбэл, мөнгө таны төлөө ажиллана гэсэн үг. Энэ нь мэдээж мөнгө олох бусад аргуудаас эрс ялгаатай. Ихэнх хүмүүс ажил хийж, цалин авснаар мөнгөтэй болдог. Гэвч та зөвхөн цалингаа л хараад байвал, түүнээс илүү их мөнгө хэрэгтэй болсон үед илүү цагаар ажиллаж ёстой болно. Гэвч бид машин биш учраас өдөржин шөнөжин ажиллаж чадахгүй. Мөнгө олохын төлөө уйгагүй ажиллаад байвал хичнээн их мөнгөтэй байсан ч амрах, зугаалах цаг гарахгүй уйтгартай амьдрах болно.

Танд хөрөнгө оруулалт хийх хэд хэдэн аргууд байна. Жишээлбэл, мөнгөөрөө хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хувийн бизнесээ эхлэх гэх мэт хөрөнгө оруулалт хийх олон арга замууд байдаг. Эдгээр сонголтууд нь бүгд өөр өөрсдийн давуу болон сул талтай. Хөрөнгө оруулалтын эдгээр аргуудын алийг нь сонгох нь чухал биш, мөнгө таны төлөө ажиллаж байгаа эсэх нь л чухал юм.
Хөрөнгө оруулалтыг дараах зүйлтэй эндүүрч болохгүй.
Хөрөнгө оруулалт нь мөрийтэй тоглоом биш. Үр дүн нь тодорхойгүй зүйлд өөрийгөө хожно гэж найдан мөнгөөрөө мөрий тавихыг мөрийтэй тоглоом гэдэг. Хөрөнгө оруулалт, мөрийтэй тоглоом хоёрыг адилхан гэж боддог шалтгаан нь хүмүүс хөрөнгө оруулах аргаа заримдаа буруугаар ашигладагтай холбоотой. Жишээ нь: та цуу үгэнд итгээд өндөр үнэтэй хувьцаа худалдан авбал харин мөрий тавьж байгаатай адилхан хэрэг болно.

Та өөрөө тодорхой хэмжээнд судалгаа шинжилгээ хийгээгүй бол жинхэнэ хөрөнгө оруулалт болж чадахгүй. Жинхэнэ хөрөнгө оруулагчид дурын зүйлд мөнгөө шууд хийчихдэггүй. Тэд тухайн хөрөнгийн талаар нарийн судалгаа, шинжилгээ хийж, ашиг олох боломж байна гэдгийг тооцсоны үндсэн дээр л зөвхөн хөрөнгө оруулах шийдвэр гаргадаг. Хэдий сайн судалгаа тооцоолол хийсэн ч, хөрөнгө оруулалт алдагдал хүлээх буюу мөнгө таны төлөө ажиллахгүй байх эрсдэлийг дагуулж байдаг. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь хий хоосон найдан аз туршихаас өөр ойлголт юм.
Яагаад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ?

0 Сэтгэгдэлтэй:
Post a Comment