2012/03/12 | By: Дэлдэн

Дөрвөн бэрх



Монголын эртний тоглоомуудын нэг нь Дөрвөн бэрх хэмээх шагайн тоглоом юм. Аз жаргалаа бэлгэдэн тоглодог энэ тоглоомоор хэдэн ч хүн тоглож болно.Дөрвөн шагайг орхиход дөрвөн өөр дүрс буюу Морь, Тэмээ, Ямаа, Хонь буухыг дөрвөн бэрх гэнэ.Олон хүн тогловол нар зөв тойрч ээлжлэн орхих бөгөөд


- дөрвөн бэрх эсвэл
- гурван морь нэг хонь буувал тухайн тоглогч тоглоомоо эхлэх эрхтэй болж, зуу хүртэл оноо нэмж авсаар хэн түрүүлж зуун оноо авсан нь хождог.
Оноо нь:
Дөрвөн бэрх - 8
Гурван морь, нэг хонь - 75
Дөрвөн морь - 100
Дөрвөн тэмээ - 95
Гурван тэмээ, нэг ямаа - 45
Дөрвөн хонь буюу ямаа - 4
Нэг морь, гурван хонь - 25
Нэг тэмээ, гурван ямаа - 15
Хоёр хоёроор ижил буувал - 2

Дөрвөн морь буувал хамгийн азтай, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийг бэлгэдэж шууд авдар дээрээ залдаг ёс бий.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment