2012/03/22 | By: Дэлдэн

Хувийн санхvvгээ авч явах 12 тулгуур


Олон хvний хувьд орлогын єндєр тvвшинд хvрнэ гэдэг хийж буй сонголтынх нь vр дvн байдаг.

“Хэрэв та єєрийн санхvvг гартаа оруулахгvй юм бол та єєрєє тvvний гарт орно шvv”.
Америкийн агуу их философич Ёоги Беррагийн хэлснээр, хvн бvрт тєлєвлєгєє хэрэгтэй. Хэрвээ бид тєлєвлєгєєгvй явбал хvсээгvй газраа, хvсээгvй байр суурин дээр оччихсон явж байж магадгvй юм. Амьдралын зорилго юу ч байж болно. Мєн аз жаргалыг хvн хаанаас ч мэдэрч болно. Гэр бvл, найз нєхєд, шашин шvтлэгийн итгэл бишрэл, хобби гэх мэт. Гэвч энэ бvхнийг гvйцэлдvvлэхэд, аз жаргалыг мэдрэхэд хєрєнгє баялаг зайлшгvй хэрэгтэй. Эд баялаг ихтэй бол ямар ч зорилго, хvсэл тэмvvлэлтэй байлаа гэсэн тvvнд хvрэхэд илvv хялбар байх болно.

Хувийн санхvvгээ авч явах 12 тvлхvvр элементийг Жеймс Гуартни, Ричард Строуп нарын хамтран бичсэн “Эдийн засаг энгийнээр” номонд ийн нэрлэжээ.
1. Єєрийн харьцангуй давуу талаа олж тогтоо.
2. Шинийг эрэлхийлэгч бай.
3. Олсон орлогоо дуустал бvv зарцуул.
4. Аливаа зvйлийг тvvний жам ёсны хугацаанаас нь илvv бvv санхvvжvvл.
5. Та мєнгєєрєє хамгийн их зvйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны єрнєєс зайлсхийж, хэрэглэж байсан зvйл худалдан авч байх талаар бодож vз.
6. “Бодит ертєнцийн” хадгаламжийн дансанд сар бvр мєнгє хийж эхэл.
7. Хадгаламжийн нийлмэл хvvний хvчин чадлыг ашигла.
8. Тєрєлжvvл – Бvх єндгєє нэг саванд бvv хий.
9. Индексжvvлсэн vнэт цаасны хєрєнгийн компаниуд хэт их эрсдэл дагуулахгvйгээр экспертvvдээс илvv танд тусална.
10. Vнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хєрєнгє оруулалт хий. Мєнгє хэрэгцээтэй болох vе ойртоод ирэхээр хєрєнгє оруулалт дахь бондын эзлэх хувийг нэмэгдvvл.
11. Маш бага, эсвэл бvр эрсдэлгvй гэх, єндєр ашиг амласан хєрєнгє оруулалтын сvлжээнээс болгоомжил.
12. Яаж мєнгє олох, хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хvvхдvvддээ зааж єг.1. Єєрийн харьцангуй давуу талаа олж тогтоо. Та єєрийн харьцангуй давуу талтай ажил хєдєлмєр, бизнес vйл ажиллагааг илрvvлэн олж, тvvгээрээ тєрєлжих нь та абсолют байдлаараа ямар ч сайн байснаас vл хамааран, бусад тохиолдлоос илvv мєнгє олоход тань тусална. Та єєрийн ажил мэргэжил дээрээ єсєх асуудлыг гартаа аван шийдэж, авъяас чадвараа яавал илvv хєгжvvлэх вэ, зах зээлийн хамтын ажиллагааны боломжийг єєрийн зорилгоо биелvvлэхэд яаж ашиглах вэ гэдгийг бодож тодорхойлох хэрэгтэй. Таны харьцангуй давуу талтай ажил мэргэжлийн боломжуудыг нээн гаргахад та юуг илvv сайн хийдэг вэ гэдгийг тодруулах нь хангалттай бус. Vvнд бас таны ашиг сонирхолд нийцэж, таны хvслийг дээд зэргээр биелvvлэх тийм бvтээлч vйл ажиллагааг олж тогтоох ажил орно. Та хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байж, ажлаа чухал гэдэгт итгэж байгаа бол ажлаа илvv бvтээлч, илvv сайн хийхдээ жаргалтай байх болно.
2. Шинийг эрэлхийлэгч бай. Сонголтын vр дvн бидний санхvvгийн амжилтаар илэрдэг. Хэрвээ санхvvгийн амжилтанд хvрэхийг хvсвэл та шинийг эрэлхийлэн тунгааж бодох хэрэгтэй. Єєр маягаар хэлбэл, бусдын єндрєєр vнэлдэг зvйлийг нь бий болгохын тулд єєрийн авъяасаа хэрхэн хєгжvvлж ашиглах вэ гэдэгт анхаарлаа тєвлєрvvлэх ёстой. “Єртєг зардалтай нь харьцуулахад єндрєєр vнэлэгдэх бараа, vйлчилгээг бусдад хvргэх нь санхvvгийн амжилтын тvлхvvр юм”. Хувиараа ажил эрхлэгч бизнесменvvд Америкийн саятнуудын дотор тэнцвэргvй байр суурь эзэлдэг байна. Статистик тоо баримтаас vзвэл, тэд ажиллах хvчний тавны нэгийг эзэлдэг боловч саятнуудын гуравны хоёрыг бvрдvvлж байна. Тэдний санхvvгийн амжилт нь дєрвєн vндсэн зvйлээс урган гарч байна:
• Шинийг эрэлхийлэх авъяас чадвартай. Шинэ сэдлийн бvтээгдэхvvн, зардал хэмнэсэн vйлдвэрлэлийн арга, бусдын олж хараагvй ашигтай боломжуудыг нээн илрvvлэх чадварыг нь хэлээд байгаа юм.
• Хувиараа бизнес эрхэлнэ гэдэг ажлын байран дээр ажиллахаас илvv эрсдэлтэй бєгєєд их эрсдэл, их ашиг орлого хоёр хамтдаа явдаг юм.
• Тэд хуримтлал их хийдэг учир баялаг нь нэмэгддэг.
• Бизнес эрхлэгчдийн ажлын цаг нь угаасаа урт байдаг.
Нєгєє талаас заавал хувиараа бизнес эрхлэх албагvй бєгєєд албан байгууллагын ажиллагсад ч шинийг эрэлхийлэгч бизнес хvмvvс шиг сэтгэснээр илvv амжилтанд хvрч болно. Хєлсний ажил эрхлэгчдийн цалин хєлс одоогийн болон цаашдын ажил олгогчдод єєрсдийгєє vнэ цэнэтэй байлгах чадвараас нь хамаарах болно. Хэрэв тэд єндєр цалин хєлс авдаг болъё гэвэл єєрсдийн авъяас, мэргэшлийн ур чадвар болон бусад хvмvvсийн єндєр vнэлдэг ажлын арга барилыг хєгжvvлэх хэрэгтэй.
3. Олсон орлогоо дуустал бvv зарцуул. Хуримтлал бий болгох байнгын хєтєлбєрийг єнєєдрєєс эхэл. Яг одоо хэмнэж эхэлвэл илvv хуримтлал бий болгож чадах нь тодорхой шvv дээ. Гэтэл ихэнх хvмvvс одоогийн орлого маань хэрэгцээнд арай чvv хvрч байхад, хэмнэх гэдэг байж болшгvй юм. Дараа орлогоо нэмэгдvvлээд ирэхээрээ л тодорхой хувийг нь хуримтлуулж эхэлье гэж боддог. Гэтэл орлого ихтэй, хэмнэлт их хийдэг хvмvvс орлого нь бага байх vеэс л эхлээд хуримтлуулж эхэлсэн байдаг. “Хэрэв хvн 10 000 тєгрєгний орлого олоод тvvнийхээ 9999-г нь зардаг байвал тэр аз жаргалтай явна. Хэрэв хvн 10 000-аас ганц мєнгє ч гэсэн илvv зарна гэх л юм бол vvрд зол жаргалгvй болно”Чарльз Диккенд, Дэвид Копперфильд.
4. Аливаа зvйлийг тvvний жам ёсны хугацаанаас нь илvv бvv санхvvжvvл. Та 4 жилийн хугацаатай зээл аваад тvvгээрээ 2 жилийн дараа эвдрээд зогсчих хуучин автомашин худалдан авбал юу болох вэ? Vvнтэй адил аливаа эд хєрєнгийг эдэлгээний хугацаанаас нь илvv урт хугацаагаар санхvvжvvлэх нь ирээдvйд таныг єнгєрсєн сэтгэл ханамж, тухайн vеийн хvслийнхээ тєлєє тєлбєр хийхэд хvргэх болно. Энэ нь бас таныг олж буй орлогоосоо илvv зарлага гаргахад хvргэнэ. Харин авсан эд бараагаа эдэлж дуусахаас ємнє зээлсэн мєнгєє тєлж байвал зээлээр бараа авах нь vр дvнтэй. Vvнд, айл єрхvvдийн орон сууц, автомашин, боловсролд зориулан авсан зээлvvд эерэг vр дvнтэй гардаг. Учир нь эдгээр бараанууд эдэлгээ урттай. Худалдаж авахдаа зээлсэн мєнгийг нь эргэж тєлсний дараа урт удаан эдэлгээтэй эд хєрєнгє нэмэлт орлого авчирсаар, эсвэл vнэ цэнэтэй vйлчилгээ vзvvлсээр байдаг.
5. Танд мєнгєєрєє хамгийн их зvйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны єрнєєс зайлсхийж, хэрэглэж байсан зvйл худалдан авч байх талаар бодож vз. Банкны картуудтай харьцдаг хvнд зєвлєхєд зээлийн картаар ихэнхи vйлчилгээгээ авч байснаас, хадгаламж нээлгээд тvvнийхээ хvvгээр vйлчилгээгээ аваад байж болох юм. Учир нь зээлийн картын эрхийн vлдэгдэл бол ердєє л таны зээл авах боломжийн хэмжээг л харуулж байгаа бєгєєд таны баялгийг нэмэгдvvлэхгvй, таныг мєнгєєр нэмж хангахгvй. Зээлийн карт хэрэглэхэд амар зvйл боловч муу занд сургадаг бєгєєд зээл авах єртєг ихтэй арга зам болдог. Мєн мєнгєє зєв зарцуулах хоёр дахь арга зам нь таны хэрэгцээг бараг л шинэ юм шиг хангаж чадах эдэлж байсан хуучин эд юмс худалдан авч байх явдал юм. Шинэ барааг худалдаж авсаны дараа шууд л элэгдэл хорогдолд орж, vнэ цэнэ нь даруй буурч эхэлдэг. Эдэлж байсан зvйл буюу єнєєгийн хар яриагаар бол ємнє нь эзэнтэй байсан зvйлийг худалдан авч хэрэглэх нь ихээхэн хэмнэлт бий болгодог.
6. “Бодит ертєнцийн” хадгаламжийн дансанд сар бvр мєнгє хийж эхэл. Єєртєє санхvvгийн хамгаалалт бий болгох хэрэгтэй. Жишээ нь айл гэрт гэнэтийн зардлууд маш ихээр гарч, тэдгээр нь ихээхэн зардал чирэгдэлтэй учруулдаг. Vvнээс сэргийлж сар бvр бодит ертєнцийн хуримтлал буюу санхvvгийн хамгаалалтаа бий болгож байх нь зvй. Vvнд зориулсан дансанд байгаа мєнгє тань нэмэгдээд л байвал та заримыг нь єєр зорилгоор ашиглах юм уу, эсвэл тэтгэврийн хуримтлалдаа шилжvvлж болно шvv дээ. Энэ бол “мєнгє таныг мэдэх” –ийн оронд “та мєнгєє мэдэх” гэдэг утга учрын чухал элемент юм.
7. Хадгаламжийн нийлмэл хvvний хvчин чадлыг ашигла. Хуримтлалыг эртнээс бий болгох хоёр дахь vндсэн давуу тал. Асар их зvйлийг хэмнэж, бас нєєц бололцоогоороо их баялаг хуримтлуулна. Нийлмэл хvv гэдэг таны дансны хvvнд бас хvv тооцох тухай л юм. Та энэ жил хадгаламжийнхаа хvvг ашиглаагvй бол дараа жилийн хадгаламжийн хэмжээн дээр нэмэгдэн, улмаар хvvний хэмжээг ч нэмэх юм. Дараа жил ийм маягаар байвал та хvvний хvvний хvv гэх мэтчилэн аваад л байх болно. Хэдий чинээ их хэмнэж хураана вэ, тєдий чинээ хурдцаар нийлмэл хvv таны баялгийг арвижуулах юм.
8. Тєрєлжvvл – Бvх єндгєє нэг саванд бvv хий. Хvмvvс санхvvгийн хувьд ихээхэн боломжтой болмоор байгаа бол хуримтлуулсан мєнгєє хангалттай ашиг єгєхvйц хєрєнгє оруулалт болгох хэрэгтэй. Vнэт цаас эзэмших эрсдлээ бууруулахын тулд диверсификацийн замаар буюу хоорондоо холбоогvй олон тооны компанийн хувьцааг эзэмших замаар багасгаж чадна. Нилээд урт хугацаанд, тухайлбал 30-35 жилийн туршид олон тєрєл ангийн vнэт цаас барьж байх, эсвэл шинээр байнга нэмж худалдан авч байх хэрэгтэй. Vнэт цаасыг янз бvрийн тєрєл ангиар эзэмшиж байснаар єндєр ашиг олох бєгєєд ашгийн хувь хэмжээ хэлбэлзэх нь харьцангуй бага байх болно. Тvvхэнд єнгєрсєн 200 жилийн хугацааны дунджаар мєнгєний ханшны уналтыг хасаж тооцоход корпорацийн хувьцаа жилд ойролцоогоор 7 хувийн бодит ашиг єгчээ. Vvнтэй харьцуулахад, бондын бодит ашиг 3 хувь байсан байна. Харин нэг л компанийн хувьцааг худалдаж авах нь таны санхvvгийн орлого нэг л байгууллагын ажлын амжилтаас ихээхэн хамааралтай болоход хvргэнэ. Иймээс аль болох єєр хоорондоо хамааралгvй олон компанийн хувьцааг эзэмших хэрэгтэй. Ер нь бол санхvvгийн зах зээлийн болон vнэт цаасны зах зээлийн бусад хэрэгслvvдтэй харьцуулахад хувьцааны нэрлэсэн ашгийн хувь хэмжээ их байдаг ба vvнд корпорацийн vнэт цаасных бvр илvv гэдгийг хэлж байна. Тvvнчлэн єєр хоорондоо хамааралгvй олон байгууллагын хувьцааг эзэмшсэнээр зах зээл, мєнгєний ханш, улсын эдийн засгийн зогсонги байдал зэрэг хvчин зvйлvvдийн нєлєєгєєр гэнэтийн алдагдалд хvрэхээс сэргийлэх юм. Єєрєєр хэлбэл, эдийн засгийн зогсонги байдал зарим компанид муугаар нєлєєлж байхад заримд нь сайнаар нєлєєлж, ашиг авчирч байдаг. Эдийн засгийн тэлэлт ч мєн адил заримд нь эерэг, заримд нь сєрєг нєлєє vзvvлнэ. Жишээ нь, нефтийн vнэ буурахад нефтийн салбарын компаниудын ашиг буурч, харин онгоцны тvлшний vнэ буурсанаар агаарын тээврийн салбар дахь ашиг єндєр болдог. Иймээс олон тєрлийн байгууллагын vнэт цаас эзэмших нь юунд хэрэгтэй болохыг ойлгож авсан гэдэгт найдаж байна.
9. Индексжvvлсэн vнэт цаасны хєрєнгийн компаниуд хэт их эрсдэл дагуулахгvйгээр экспертvvдээс илvv танд тусална. (Vнэт цаасны зах зээл єндєр хєгжсєн орнуудад энэхvv индексжvvлсэн vнэт цаасны тухай ойлголтыг ярьдаг. Манай оронд бусад орнуудтай харьцуулахад харьцангуй цєєн тєрлийн vнэт цаас, бонд, брокер дилерийн болон бусад vнэт цаасны хєрєнгийн компаниуд байдаг. Гэхдээ энэ тухай товч мэдээлэл хvргэе.) Хєрєнгєє арвижуулах сонирхолтой хvн бvр vнэт цаасны зах зээлд оролцож, хангалттай амжилт гаргах боломжгvй юм. Энэ нь тун их судалгаа, мэдлэг, магадлал шаардсан байдаг ба ердийн хєрєнгє оруулагчдын хувьд хамгийн сайн хувилбар нь єєрийн урт хугацааны хуримтлалын дийлэнх хэсгийг индексжvvлсэн vнэт цаасны хамтын санд оруулах явдал юм. Индексжvvлсэн сан гэдэг нь хамтын сангийн нэг тусгай тєрєл бєгєєд санхvvгийн тодорхой биржийн индексийн хєдєлгєєн, эсвэл зах зээлийн нєхцєл байдлаас vл хамаарсан ємчийн vл хєдлєх зарчмуудын багцыг автоматаар даган мєрдєж байдаг байна. Энэ санг ажиллуулахад зардал бага ордог, их олон судалгаа vнэлгээ шаарддаггvй бєгєєд дундаж ашиг нь ч бусад удирдлагад тулгуурласан сангуудаас илvv байдаг. Vнэт цаасны зах зээл дээр vйл ажиллагаа явуулах нь урьдчилан тооцоолохын аргагvй, тогтворгvй. Жишээ нь, 1980-аад онд эхний 5-н байранд орж байсан топ сангууд, 1990-ээд он гэхэд 1100-аад байранд ортлоо унасан байх vзэгдэл цєєнгvй. Vнэт цаасны зах зээл тvvхийн туршид хєрєнгє оруулалтын бусад ангиллыг бодвол илvv их ашигтай байж ирсэн бєгєєд индексжvvлсэн сан нь аль нэг vнэт цаас юм уу, тодорхой хамтын санг сонгох гэж vйлээ vзэлгvй тийм их ашиг боломжийг ердийн хєрєнгє оруулагчид олгодог юм.
10. Vнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хєрєнгє оруулалт хий. Мєнгє хэрэгцээтэй болох vе ойртоод ирэхээр хєрєнгє оруулалт дахь бондын эзлэх хувийг нэмэгдvvл. Єєрийн санхvvгийн ирээдvйд санаа тавьдаг хvмvvс орон сууцны урьдчилгаа тєлбєр, хvvхдvvдийнхээ дээд сургуульд сурах зардал, тэтгэвэрт гарах vе зэрэг тодорхой зорилготой мєнгє хурааж, хєрєнгє оруулалт хийдэг. Эдгээр зорилго тус бvрт зориулсан тусдаа хуримтлал юм уу, vнэт цаасны багц бий болгох нь ухаалаг алхам бєгєєд vнэт цаасанд тулгуурласан тєлєвлєлтийн хувьд, тєлєвлєгєєгєє яс баримтлах, зах зээлийн єсєлт, уналтыг даван гарах чадвар байх ёстой. Тодорхой зорилго, цаг хугацаанд vнэт цаас эзэмших замаар хєрєнгє оруулалт хийсэн бол, танд бэлэн мєнгє хэрэгтэй болох цаг дєхєж ирэхэд хєрєнгєє vнэт цааснаас бондын зах зээл рvv аажмаар шилжvvлэх нь эрсдлийг тань багасгана. Ингэснээр та vнэт цаасныхаа нилээд хэсгийг зах зээл дээр хэвийн бус бага vнээр зарах шаардлагаас зайлсхийж чадах юм. Харин бонд эзэмшихэд гардаг хамгийн том эрсдэл бол мєнгєний ханшны уналт буюу инфляци юм. Мєн танд мєнгєний хэрэгцээ гарах тэр vед хугацаа нь дуусч байх бонд худалдан авах нь зvйтэй. Ахиад хэлэхэд, мєнгє хурааж хуримтлуулах ажлаа аль болох эрт эхлэх нь чухал юм шvv. Дvгнэж хэлэхэд, vнэт цаасны хэлбэрээр хєрєнгєє єсгєх нь ашигтай боловч vнэт цаасны зах зээл маш тогтворгvй. Тиймээс хєрєнгє оруулагч эрсдлийн даван туулах чадвартай байх хэрэгтэй бєгєєд танд бэлэн мєнгє чинь хэрэг болох хугацаа ойртмогц хєрєнгєє аажмаар бондын зах зээл рvv шилжvvлж, эрсдлээс хамгаалах нь зєв хэрэг болно. Учир нь бондын зах зээл 10 жилээс бага хугацаанд тогтворгvй байх нь ерєнхийдєє бага байдаг онцлогтой.
11. Маш бага, эсвэл бvр эрсдэлгvй гэх, єндєр ашиг амласан хєрєнгє оруулалтын сvлжээнээс болгоомжил. Энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн тєсєл санхvvжvvлэх мєнгє хайж байгаа хэн боловч юуны ємнє зардал багатай мєнгєний эх сурвалж, арга замыг сонгон ажилладаг. Эрсдэл багатай, ашиг єндєр гэх санал нь банкны зээлдvvлэгч, хєрєнгє оруулалтын бусад мэргэжилтнvvдийн сонирхлыг амархан татна. Хэрэв єртєг багатай санхvvжvvлэгч олдож байвал, зориуд хєрєнгє оруулагч хайж, ашгийн єндєр хувь санал болгох нь утга учраа алдана. Харин тийм биш бол тэрхvv тєсєл нь бизнесийн санхvvжилтийн ердийн эх сурвалжийн хvлээж авах хэмжээнээс илvv их эрсдэлтэй байх нь бараг л тодорхой. Тийм эрсдлийг та єєртєє авах уу? Vvнтэй холбоотойгоор дараах зєвлєгєєг єгье:
• Таны мєнгийг олж авахын тулд юу ч хийхэд бэлэн тийм хєрєнгє оруулалтын маркетинг хайгчид байж л байдаг. Тэднээс болгоомжлох хэрэгтэй.
• Босгосон хєрєнгєє хамгаалж чаддаг тийм талуудтай л зєвхєн ажил хэрэг ярьж болно.
• Утас, эсвэл цахим шуудангаар санал болгож буй хєрєнгє оруулалтын урхинд бvv ор.
• Таныг хурдан шийдвэр гаргахын шахаж шаардахад бvv автагд.
• Хєрєнгє оруулалтын шийдвэр гаргахдаа найз нєхдийн нєлєєнд бvv ор.
• Хэт их шахаж шавдуулсан маркетингтай учирвал хадгаламжийн дэвтрээ аваад шал эсрэг зvгт нь ажилла.
12. Яаж мєнгє олох, хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хvvхдvvддээ зааж єг. Ерєнхий амжилт болон санхvvгийн амжилт 2 ер нь хамт явж байдаг бєгєєд хvvхэддээ зааж зєвлєн, насны эртэд мєнгє олох, хурааж хуримтлуулах замд оруулах нь нэг арга юм. Залуу хvмvvст хариуцлагын талаар зааж сургах хамгийн чухал аргын нэг нь мєнгийг яаж олдог тухай мэддэг болгох юм. Тэдэнд єдєр бvр халаасны мєнгє єгч байхаар аливаа амжилтынх нь шагнал болгон єгч бай.Мєн хvvхдvvдэд хэмнэх ойлголт єгєхийн тулд хувцас худалдаж авах мєнгийг нь єєртсдєд нь єгєєд, харин илvv хямд хувцас аваад илvv гарсаныг нь єєртєє vлдээж болох нэг хувилбарыг сануулан хэлээрэй. Мєнгєє зарцуулах ухаанд нь хэмнэлт, хуримтлуулах гэсэн ойлголтыг нэмж єгєх нэг арга нь юм. Мєн хvvхдэдээ хариуцлагыг нь ухамсуурлуулан сайн ойлгуулах хэрэгтэй. Ер нь дээд сургуулийн насны хvvхэддээ “чєлєєтэй давхих” бололцоо олгох нь тvvний хувийн хариуцлагыг сулруулах хандлагатай байдаг. Vvнд авах арга хэмжээ гэвэл, дээд сургуулийн тєлбєрийнх нь талыг та, талыг нь хvvхэд тань єєрийнхєє хєдєлмєрєєр олдог байж болох юм. Энэ тохиолдолд хvvхэд тань мєнгєний vнэ цэнэ болоод єєрийнхєє хєдєлмєрийг vнэлж сурна. Тэгээд их сургуульд vр дvнтэй, чанартай суралцаж эхлэх нь гарцаагvй юм.
Єєртєє зорилго тавин, тvvндээ хvрэхийн тулд шургуу ажиллаж, бидний ажил vйлс маань бусдад яавал ашиг тустай байх бол гэдгийг олж мэдэн, тодорхой зорилгоор мєнгє хэмнэн хуримтлуулж, мєнгийг ухаалгаар зарж зарцуулах явдал бол амьдралдаа амжилт олохын томоохон нєхцлийг бvрдvvлдэг юм. Сайн эцэг эх байна гэдэг бол хvvхдvvддээ багаас нь эхлэн ийм хvмvvжил олгохыг хэлнэ.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment