2012/01/23 | By: Дэлдэн

System Restore гэж юу вэ ?


https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjrNALj3kPWS1AYxt-gaqhRO9xdIQrdrg_W4wIlrH1B5hexnF_nMcMHTpMDXEZzmR9573mkEpd2zE3gBTg8QyuTnzvOQdyHqzEbP90atnC9BfKjZI4H9b2fqqjjgTeliq3VY9IeTonZLMcA/s400/system-restore_1.gif
Start товчноос All Programs-ийг сонгож Accessories дараа нь System Tools сонгосны дарааc System Restore-ийг дар.System Restore ба компьютерийн аюулгүй байдал Компьютерийн засвар үйлчилгээнд System Restore их ашиглагддаг. Гэвч энэ нь яг юу болох юунд хэрэглэгддэг болохыг бидний зарим нь мэддэггүй шүү дээ! Энэ зөвлөмжид System Restore талаар дэлгэрэнгүйгээр тайлбарлалаа.
Ерөнхийдөө System Restore нь системийн алдаа заасан эсвэл бусад компьютерт тань гарсан асуудлуудыг засварлаж анх байсан хэмжээнд нь оруулахаар бүтээгдсэн XP-ийн нэг хэсэг юм. System Restore нь үйлдлийн системийг дахин суулгалгүй, файл програмуудыг алдагдуулалгүйгээр сисемийн үйл ажиллагааг дахин идэвхжүүлэх үүрэгтэй юм. Тэгэхээр доорх зөвлөмжөөс та хэрхэн System Restore Wizard-ийг ашиглан системийг сэргээж, сэргээлтийг хэрхэн тохируулах мөн Scheduled Tasks-ийг хэрэглэх талаар түүнчлэн сэргээлт нь таны хүссэн хэмжээнд ажиллахгүй байвал хэрхэн алдааг залруулах талаар мэдэж авах болно.

Хэрхэн System Restore ажилладаг вэ?
System Restore нь үндсэн өөрчлөлтүүд хийгдэхээс өмнө жижиг хувиргалт өөрчлөлтүүдийг автоматаар хийдэг. Жижиг хувиргалтууд хийгдэхдээ system restore нь идэвхитэй байгаа файлын систем мөн бүртгэлүүдийг хадгалж авдаг. Жишээ нь жижиг хувиргалт өөрчлөлтүүд шинэ девайс, бүртгэгдээгүй драйвер, автомат шинэчлэл гэх мэт зарим хэрэглээнүүдээс өмнө хийгддэг байна. Энэхүү шалгах процесс нь Windows XP суугдаж компьютер анх асахад л хэрэглэгчийн үйлдэлгүйгээр ажиллаж эхэлдэг ба өдөр тутмын шалгалт хийх нь түүний үүрэг юм. Мөн та өөрөө энэхүү жижиг хувиргалт өөрчлөлтүүдийг хийх боломжтой байдаг.
System Restore-ийг хэрэглэхэд My documents доторх зураг, дуу бусад файлууд болон е-майл тохируулга, хувийн мэдээллүүд тэр ч бүү хэл дуртай вебсайтуудын жагсаалтанд тань өөрчлөлт ордоггүй.

Дискэн дэхь System Restore-ийн багтаамж
System Restore-ийг хэрэглэхэд таньд хатуу дискэнд сэргээгдэх файлуудыг хадгалах 200MB сул зайн багтаамж байх шаардлагатай. Хэрэв энэ сул зай хатуу дискэнд тань байхгүй бол энэ багтаамж бий болтол System Restore автоматаар, ажиллагаагаа түр зогсоодог байна. System Restore нь сул байгаа багтаамжаа дүүртэл мэдээллүүдийг хадгалж сүүлд бичигдсэн мэдээллээс эхлэх жагсаалтыг бий болгодог.

200МВ нь System Restore сайн ажиллахад хангалттай багтаамж биш юм. Хэр их багтаамж байх тусам компьютерт дахь хамгаалалт нэмэгддэг.
Хэрхэн System Restore-ийн багтаамжийг нэмэгдүүлэх вэ? Үүний тулд:
1. Start товчноос Control Panel-ийг сонгож Performance and Maintenance гэсэн хэсгээс System-ийг сонгон дарна.

2. Харахыг хүссэн драйвераа сонгон Settings-г дарна.

3. Settings-ийн хэсэг дээр ихэсгүүр бүхий хайрцаг гарч ирнэ. Түүн дээрх хэмжээг ихэсгэж ОК товчийг хоёр дарна.

Ингэж хийснээрээ та System Restore-ийн багтаамжийг ихэсгэж байгаа бөгөөд 12%-иас дээш тавих боломжгүй байдаг. Хэрэв илүү багтаамжтай байлгахыг хүсвэл Disk Clean Up хийнэ. Ингэхдээ:

Start товчноос All Programs-ийг сонгож System Tools цэснээс Disk Cleanup гэж дарснаар багтаамжийг өргөсгөж болно.
System Restore-ийг ашиглахаасаа өмнө:
System Restore нь зөвхөн энгийн, алдааг засах үйлдлүүдийн дараа хэрэглэгддэг ба олон файлуудыг болон бүртгэлийг өөрчилж магадгүй. Файлуудыг өөрчилж хувирган хадгалах нь ч байдаг. Тэгэхээр компьютерт ямарваа нэг асуудал гарахад энгийн арга техникийг хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Жишээ нь компьютераа дахин унтрааж асаах нь асуудлуудыг шийдчихсэн байдаг нь гайхалтай. Мөн компьютер хэвийн бус асаж байгаа бол асах явцад нь F8 товчийг даран Last Known Good Configuration гэсэн тодруулсан хэсгийг сумаа ашиглан дарж enter-ийг товшиход ямарваа нэг саатал арилсан байдаг.
Доор энэ мэт энгийн арга техникуудыг жагсаан бичлээ. Эдгээрийг та System Restore-ийг ашиглахаасаа өмнө туршаад үзээрэй.

1.Compatibility Mode -ийг ашиглах нь: Энэ нь компьютерт хэрэглээний install хийгдсэний дараа тогтворгүй байдал үүссэн бол авч болох энгийн техникийн нэг юм.Үүний тулд: Start товчноос All Programs дараа нь Accessories дарж үүнээс Program Compatibility Wizard гэсэн сонголтыг даран ачаалуулснаар асуудлыг шийдэх болно.

2. Add or Remove Programs-ийг ашиглах нь: Дөнгөж суугагдсан програмын хэрэглээнд асуудал байгаа бол мөн Program Compatibility Wizard-ийг ашигласан ч үр дүнгүй байгаа бол Add or Remove Programs-ийг ашиглан асуудлыг шийдвэрлэх нь хамгийн тохиромжтой. Үүний тулд:

• Start товчноос Control Panel-ийг сонгон дараа нь Add or Remove Programs

• Арилгахыг хүссэн програмаа сонгож Change/Remove-ийг дар.

3.Device Driver Rollback-ийг ашиглах нь: Дөнгөж суугдсан девайсад тогтворгүй байдал үүссэн бол энэхүү хэрэглүүрийг хуучин девайсаа сэргээхийн тулд System Restore-ийн оронд ашиглах хэрэгтэй.

• My Computer дээр баруун товчоо дарж Properties сонгоно.

• Hardware хэсгээс Device Manager даран сонго

• Device Manager хайрцган дээрх асуудалтай байгаа драйвер дээрээ хоёр дарж өг.

• Properties хайрцган дээрх Driver тэгээд Roll Back Driver-ийг дарж өг. Энэ мэтчилэн энгийн хялбар техникүүдээр компьютерийн асуудлыг шийдвэрлэж болох нь байна.
System Restore-ийг хэрэглэх
Дээрх техникүүдийг ашиглаад үр дүнгүй, та System Restore-ийг ашиглахаар шийдсэн бол удирдлагын хэсэгт бүртгэгдсэн байх шаардлагатай ба таны програм анхны хэлбэртээ шилжин орох болно. Үүний тулд доорх алхмуудыг хийгээрэй.

1. Start товчноос All Programs-ийг сонгож Accessories дараа нь System Tools сонгосны дарааc System Restore-ийг дар.

2. Гарч ирэх дэлгэцэн дээрх Restore my computer to an earlier time сонгон дарж Next буюу дараагийн товчийг дар.

3. Select a Restore Point гэсэн хуудсан дээр доор үзүүлсэн хүснэгтээс өөрийн сэргээх датаг сонгон Next товчийг дарна.

4. Confirm Restore Point Selection хуудсан дээр зөв сэргээлтийн датанууд сонгогдсон эсэхийг батлан мэдэгдээд ачааллаж байгаа бүх програмаа хаана.

5. Ингээд дараагийн гэсэн товчийг дарна. Эсвэл back хийж өөр сэргээгдэх датаг сонгож бас болно

6. Үүний дараа компьютер тань автоматаар унтрах ба эргэж асахдаа Restoration Complete гэсэн хуудас гарч ирнэ OK товчийг дарах хэрэгтэй. Систем тогтвортой байдалд эргэн орсны дараа дахин сэргээлтийн цэгүүдийг бий болгож болохоос гадна сэргээлтийг буцааж ч бас болдог. Ингэхдээ System Restore-ийг нээж тохиромжтой сонголтуудыг хийнэ. Сэргээлт хийсний дараа шинээр үүрэг нэмэгдсэн нь Undo my last restoration буюу сүүийн сэргээлтийг буцаах байх болно. Сэргээлтийг хийсний дараа суугдсан програмуудыг Sysem Restore дахь дэлгэцэн дээр дахин суулгах ёстойг анхааруулъя.
Хэрэв Sysem Restore нь энгийн хэлбэр буюу Normal Mode дээр ажиллахгүй бол Safe Mode буюу аюулгүйн хэлбэр дээр ажиллах боломжтой. Аюулгүйн хэлбэрийг сонгохдоо компьютер дахин унтарч асч байхад нь F8-ийг дарж аюулгүйн хэлбэрийг сонгосноор идэвхижих болно.Компьютер тань асахад Sysem Restore нь аюулгүй болон хэвийн хэлбэр дээрх аль нэгэн дээр нь хийгдэх боломжтой ч асаж унтрах системд алийг нь ч сонгоогүй бол Sysem Restore нь ажиллахгүйг анхааруулъя.

Сэргээлтийн цэгүүдийг бий болгох:
Програмын хэрэглээг татаж авахаасаа өмнө сэргээлтийн цэгийг бий болгох нь сайхан санаа байх болно. Жишээ нь та хөдөлгөөнт зургийг суулгаж авахдаа интернэтээс татах эсвэл софтверийг худалдаж авахдаа сэргээлтийн цэгийг үүсгэх нь их чухал.

Үүнийг хийхийн тулд:

1. Start товчноос All Programs-ийг сонгож Accessories дарж System Tools-ээс System Restore сонго.

2. Гарч ирэх цонхноос Create a restore point-ийг сонго.

3. Create a Restore Point хуудас гарч ирэхэд доор үзүүлсэн хүснэгтэн дээр бүтээх сэргээлтийн цэгийн нэрийг бичиж Create товчийг дар.
Restore Point Created гэсэн хуудас сэргээлтийн цэгийг бий болгосныг батлан гарч ирэх болно. Интернэтээс аливаа файл програмыг татахаасаа өмнө ийн сэргээлтийн цэгийг бүтээж байхыг зөвлөж байна.

Scheduled Tasks хэрэглэх:

Сэргээлтийн цэгийг бүтээхдээ та Scheduled Tasks-ийг ашиглан тодорхой хугацаатай үүргийг бий болгож болно. Жишээ нь өдөр бүрийн 6 цагаас restore point ажилладаг байхаар тохируулах нь орой ажил тарах цагтай зэрэгцэх учир таньд ашигтай байх болно.

Үүнийг хийхийн тулд удирдлагын хэсэгт нэвтэрч доорх алхмуудыг хийнэ.

1. Start товчноос Control Panel-сонгож Performance and Maintenance дараа нь Scheduled Tasks сонгож Add Scheduled Task- ийг хоёр дарна.

2. Scheduled Task Wizard хуудсаас Next товчийг дарна.

3. System Restore-ийн тодорхой хугацааг үүн дээр тохируулна.

4. Удирдлагын хэсэг дээр хэрэглэгчийн нэр нууц үгээ бичиж дуусгах буюу finish товчийг дарна.

Ингээд компьютер асах бүрд Scheduled Tasks ажиллаж эхлэх юм.

System Restore-ийн асуудлыг засварлах

Зарим тоиолдолд System Restore зөв ажиллахгүй бол хэрхэн шийдэх талаар доор бичлээ.

• Таны хатуу дискийн сул зай 200МВ-иас бага байх тохиолдолд ажиллахгүй байж болно. Энэ тохиолдолд хэрэггүй файл, зургуудаа устгаж хатуу дискээ чөлөөл.

• Дахин унтрааж асаасны дараа сэргээлт амжилтгүй болвол сэргээлтийн цэгийг хуучныхаас сонгон дахин оролдож үзээрэй.

• Удирдлагын нөхцөлөс шалтгаалан сэргээлт амжилтгүй болвол бүртгэлээс гарч дахин бүртгэлээ хийгээрэй.

• System Restore Service ажиллахгүй байвал Administrative Tools нээж Computer Management дараа нь Services and Application дарж Services сонгоорой. Жагсаалтаас System Restore Services сонгоно. Ингээд сервис ажиллаж байгаа эсэхийг шалга ажиллахгүй байвал Service status-аас Start дарж эхлэлийн хэлбэрийг Automatic болгон өөрчил.

2 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

What the heck i just read? The 1st idea is to
check with a physician prior to using this product.
The extract of Garcinia Cambogia is offered as pills and tablets and advising a doctor will
supply you a clear perception of the fact that will it fit your preferences or not.
This remedy frequently fits the wants of all the men and women but differences are normally
there. So, you need to be sure you usually are not the main one who can not make use of
this product. Another problem is regarding the dosage.
You have to question your medical professional about the consumption and be specific concerning this authentic Garcinia
Cambogia.
WOW.Nice read here. The genuine step to how this supplement gets results is that it
can be a dual action diet product, and therefore functions as being
an diet enhancing drug as well as a "fat burner". This actually implies
that it oxidizes your fat body cells with the use of anti-oxidants, and this ends
up with more vitality for yourself - but only if you know
how taking authentic Garcinia Cambogia in the right
fashion.A lot of diet products currently available are designed near reving up your metabolic process, which can be not really secure for many of us - and
this is the reason why so many people decide to invest in Garcinia Cambogia extract instead.


Feel free to visit my website - garcinia cambogia trim (http://garcinia.cambogia.trim.wheretobuyauthenticpuregarciniacambogiaextractdroz.com)

Anonymous said...

Awesome! Its truly amazing post, I have got much clear idea concerning from this post.


Stop by my blog ... evolution battle for utopia hack

Post a Comment