2012/01/24 | By: Дэлдэн

Alertpay сайтад бүртгүүлэх заавар

Alertpay нь интернэт банк бөгөөд үүгээр дамжуулан интернэт худалдаа хийх интернэтээр гүүлгээ гэх мэтчилэн маш өргөнөөр хэрэглэдэг.


За ингээд Alertpay - д бүртгүүлэх бол энд дарна уу.

1. Сайтруу ороод Sign Up гэсэн товч дээр дарна.





2. Personal Starter Хэсгийг сонгож үргэлжилүүлэх товчыг дар





3. Зураг дээр дарж томоор үзэн зааврын дагуу бөглө.

  
 4. Зураг дээр дарж томоор үзэн зааврын дагуу бөглө.

  
5. Үргэлжилэл

Эцэст нь таны mail шалгахад шинэ майл ирсэн байх ба мэйлээ уншаад линк дээр дарахад болно
  
Alertpay дансанд бүртгүүлснийхээ дараагаар үүсгэсэн дансаа и-мэйл хаяг болон банкны дансаар эсвэл олон улсын Төлбөрт картаараа баталгаажуулна.

Та мөнгөө AlertPay-с гар дээрээ хэрхэн авах вэ? гэхлээр
  
Интернэтээр мөнгө олж болох ихэнх вэб сайт мөнгөө PayPal, Liberty Reserve, AlertPay-р дамжуулан мөнгөө гишүүддээ олгодог.  Манай Монголчуудын хувьд AlertPay-р дамжуулан мөнгөө авах нь тохиромжтой. AlertPay-с мөнгөө aлбан ёсоор 3 аргаар авч болно.

1. AlertPay-с олон улсын Visa эсвэл Master картаар мөнгөө авч болно. Үүний тулд таны AlertPay дансанд доод тал нь 10$ байх хэрэгтэй ба шилжүүлэг ажлын 2-4 өдөрт хийгдэнэ. Шилжүүлгийн шимтгэл  5$. Өөрөөр хэлбэл та AlertPay-с 10$  нэхэмжлэхэд таны олон улсын Visa, Master картанд 5$ ажлын 2-4 өдөрт шилжин орно.
  2. AlertPay-с Монгол дахь банкны валютын (USD, EURO, GBP) дансанд мөнгөө шилжүүлгээр авч болно. Үүний тулд таны AlertPay дансанд доод тал нь 40$ байх хэрэгтэй ба шилжүүлэг ажлын 2-4 өдөрт хийгдэнэ. Шилжүүлгийн шимтгэл  15$. Өөрөөр хэлбэл та AlertPay-с 40$  нэхэмжлэхэд таны валютын дансанд 25$ ажлын 2-4 өдөрт шилжин орно. Мөн та AlertPay дансаа 2 бичиг баримтаар (1. зурагтай бичиг баримт болох иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэх. 2. банкны тодорхойлолт: овог нэр, гэрийн хаяг, он сар өдөр нь тухайн үеийн байх эсвэл ахуйн хэрэглээний зардал төлсөн баримт: гар утасны, суурин утасны, байр цахилгааны мөнгө төлсөн баримт овог нэр, гэрийн хаяг, он сар өдөр нь тухайн үеийн байх гэх мэт бичиг баримт) скайнердан илгээж ажлын 10 өдөрт таны данс баталгаажих эсэх нь шийдвэрлэгдэнэ. Дэлгэрэнгүйг үндсэн сайт www.alertpay.com-с үзнэ үү...

3. AlertPay-с чекээр мөнгөө авч болно. Үүний тулд таны AlertPay дансанд доод тал нь 20$ байх хэрэгтэй ба чек  энгийн шуудангаар таны гэрийн хаягын дагуу 2-3 долоо хоногт ирнэ. Энэ үйлчилгээний үнэ 4$. Өөрөөр хэлбэл та AlertPay-с 20$ нэхэмжлэхэд  2-3 долоо хоногт та гар дээрээ 16$-ын чек авна.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment