2012/01/31 | By: Дэлдэн

Шүд унах тоолонд ой ухаан мууддаг

 


Шүд болон тархины үйл ажиллагаа хоорондоо холбоотой гэдгийг та мэдэх үү? Норвегийн Тромсе их сургуулийн ажилтнууд шүд унахын хэрээр хүний ой ухаан мууддагийг тогтоожээ. Тус судалгааг 1988 оноос хойш хийж эхэлсэн бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн шүдний тоо багасахын хэрээр ой тогтоолт нь муудаж буйг тогтоосон байна. Энэ судалгааг Японы мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа давхар баталж байгаа юм
Шүд эрүүл бол бие эрүүл гэх үг бий. Өөрөөр хэлбэл хоол боловсруулах анхны систем учраас хамгийн чухал эрхтэн юм. Дээр үед хүмүүс зажилбартай, хатуулаг чанартай хоол хүнс их хэрэглэдэг байсан. Харин өдгөө зөөлөн агаад чихэрлэг хоол хүнс, хийжүүлсэн ундааг ихээр ууж хэрэглэх болсноор эрүү нүүрний системд өөрчлөлт орж байна. Тодруулбал, Монголд сүүлийн жилүүдэд эрүү нүүр амны гажигтай хүний тоо олширч байгаа ба цаашид нэмэгдэх хандлагатай гэсэн эрдэмтдийн судалгаа ч бий. Амны хөндийн эрүүл ахуйг муу сахиснаас шүдэнд чулуу үүсч шүд сулардаг байна. Сүүлийн үед шүдээ буруу угааснаас болж шүдний гажигтай хүн олон болсон ба гажиг засах аппарат их хийлгэх болсон. Шүдний гажиг нь шаймий, орсгой, муруй зуулт гэх мэт олон төрөл юм. Жишээ нь 6-11 насныхны шүд солигдож байдаг. Тал нь байнгын, тал нь сүүн. Холимог зуулт гэж нэрлэдэг энэ үед аппаратаар засах боломжтой. Орсгой шаймий, эгнээний буруу байрлалт хүн зүүхдээ 14-21 хоног тутамд эмчээрээ аппаратаа чангалуулж байх хэрэгтэй болдог байна. Мөн авдаггүй аппаратыг 13-аас дээш насанд зүүдэг. Хэрэв та үнэхээр сайхан шүдтэй болохыг хүсвэл 4-5 жил зарцуулах хэрэгтэй.


0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment