2012/01/23 | By: Дэлдэн

Жон Леннон дуучны тvvх (194О -1980)

Английн рок дуучин, хєгжмийн зохиолч, дєчин насныхаа ойг тэмдэглэсэн Жон Леннон уран бvтээлийн олон шинэ санаа тєлєвлєєд байлаа. Тэр дэлхийг тойрох тоглолтондоо бэлдэж, найзуудыгаа Их Британид цуглуулан шинэ цомгоо бичvvлэх байв.


Гэсэн ч энэ тєлєвлєгєє нь биелээгvй юм. 1980 оны 12-р сарын 8-ны 23-н цагт Марк Чэпмэн гэгч гаж этгээд тvvнийг 11 удаа буудан хєнєєжээ.

Жон Уинстон Леннон 1940 оны 10-р сарын 9-нд Ливерпуль хотод тєржээ. Тэр шєнє Германы онгоцнууд Ливерпуль хотыг бємбєгдєж байсан гэдэг. Тvvний хоёр дахь овгийг Британийн ерєнхий сайд Уинстон Черчиллиин хvндэтгэлд зориулан єгчээ.

Жоны эцэг Фред Леннон нь худалдааны хєлєг онгоцонд vйлчлэгч хийдэг, хуурай газар ховорхон буудаг нэгэн байж. Эх Жулия нь єєр хvнтэй сууж, 18 сартай хvvгээ эгчийнхээ асрамжинд vлдээсэн байна. Ингээд нагац эгч Мими нь Жон Ленноны амьдралд голлох vvргийг гvйцэтгэжээ.

Жоныг 4 настай байхад нь бага сургуульд єгсєн байна. Сургуульд байхдаа тэр "Алиса гайхамшгийн оронд" гэдэг номонд дуртай байж, тvvнээс тєрсєн сэтгэгдлээрээ шvлэг зохиож, зураг зурдаг байжээ. Жоны хувийн зан чанарын сайн тал нь урлагт дуртай байлаа. Харин муу тал нь гэвэл танхайрч зодоон хийх авьяастай байж. Гудамжны найзуудтайгаа тэр дэлгvvрээс чихэр хулгайлж, трамвайнаас зvvгдэн явцгаадаг байжээ. Энэ байдлаа тэр нагац эгчээсээ цэвэрхэн нууж, гэртээ маш томоотой хvvхэд гэгддэг байлаа. 1952 онд Жон Леннон бага сургуулиа тєгсєж, Английн ердийн нэг, хатуу чанга сахилгатай "Quarry Bank Grammar School" гэдэг дунд сургуульд оржээ. Жон Леннон зайлшгvй мєрдєх дvрэм журамд нь захирагдсангvй, ингэх нь их тєвєгтэй байж. Тэрсvvд хvмvvжилтэй Леннон Америкийн рок-н-роллд дуртай байсан нь мэдээж. Тэр vед энэ хєгжим дєнгєж моодонд орж байлаа. Ливерпуль боомт хот учраас Америк хєгжмийн пянз тєвєггvй олддог байжээ. Леннонд Билл Хейли, 1956 онд анх сонссон Элвис Пресли бvр ч их таалагдаж байлаа.

Преслиг сонсоод Леннон нагац эгч Мимигээсээ гитар авч єгєхийг шалгаажээ. Тэр анхныхаа хамтлагийг байгуулж олон ч залуус тэр хамтлагт нь авьяасаа сорьсон ч, ааш муут ахлагчтайгаа таарч зохицож байсан нь цєєхєн байлаа. 1956 оны 6-р сарын 6-ны тоглолтон дээр Леннон 14 настай солгой хvvхэдтэй танилцсан нь Пол Маккартни байсан юм.

Хожим нь Пол Маккартни: "The Quarrymen" хамтлагийн ахлагч нь гитарыг яг л банжо шиг тоглодог байсан" гэж дурсжээ. Учир нь, банжо тоглочихдог ээж нь Леннонд гитар заасан байв. Маккартни ч гитар дээр аккорд яаж зєв авахыг шинэ найз Леннондоо зааж багшилжээ. Удалгvй Леннон зураг урлагийн коллежид орсон байна. Тэнд Жон, єндєр боловсролтой Стюарт Сатклифф, хожим нь тvvний анхны эхнэр болсон vзэсгэлэнт Синти Пауэлл гээд олон найзтай болсон байв. Тэд 1958 онд авто ослоор нас барсан Жоны эхийг нь ямар нэг хэмжээгээр орлож байжээ. Стюарт Сатклифф эхэндээ тvvний хамтлагт байсан боловч 1961 онд гарч, 1962 оны 4-р сарын 10-нд тархины цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан юм.

Ленноны уран бvтээлийн амьдралын тvvх нь зєвхєн "Битлз" хамтлагтай, зєвхєн хєгжимтэй ч холбоотой биш байлаа. 1964 оны 3-р сарын 23-нд Жон "John Lennon in his own write" (Жон Леннон єєрийнхєє бvтээлд) нэртэй шvлэг, єгvvлэл, зургийн номоо гаргажээ. Жилийн дараа яг л давтсан юм шиг 2 дахь ном нь гарсан байна. Уран зохиолын талаасаа анхаарал татах гойд зvйлгvй ч Жоны vеийнхэнд сонирхолтой л ном байжээ. Харин 1966 онд Ричард Лестерийн "How I won war" (Би яаж дайнд ялав аа?) кинонд тоглосон байна. Vйл явдал нь "Битлз"-тэй ч, Леннонтой ч огт хамаагvй байлаа. Туслах дvр бvтээсэн энэ кино нь Ленноны хувьд зургаа авахуулсан тєдий л хэрэг байв.

1966 оны 11-р сард Жон Леннон Японы авангард зураач Иоко Онотой Лондонд танилцжээ. Жон тэр vед эхнэртэй байсан ч тvvнд татагдаж, харин Йоко Оно хариуд нь дотно харьцаатай байхыг л Леннонд санал болгосон байна. Хожим нь Ленноны хэлснээр Йоко Оно тvvний амьдралыг их єєрчилсєн ажээ. 1968 оны 11-р сарын 8-нд Жон эхнэр Синтигээсээ салж 5 настай хvv Жулианыгаа эхийнх нь асрамжинд vлдээжээ. 1969 оны 3-р сарын 20-нд Жоң, Йоко нар Гибралтард очиж хуримаа хийсэн байна. Удалгvй 4-р сарын 22-нд нь Жон Леннон амьдралдаа анзаарагдамгvй єєрчлєлт хийснийгээ бэлгэдэж, єєрийн хоёр дахь овгоо эхнэрийнхээрээ сольж, Жон Уинстон биш харин Жон Оно Леннон болгожээ.

Ленноны биеэ тоох хандлага нь газар авч 1968 оны 11-р сард "Битлз"-ийн "Цагаан" цомогтой зэрэгцэн "Unifinished music №1: Two virgins" (Тєгсгєлгvй хєгжим №1: Онгон хоёр) гоцлол цомгоо гаргасан юм. Энэ цомогтоо хєгжмийг бага зэрэг дуу чимээг ихээр ашигласан байлаа. Пянз нь хєгжмєєсєє илvvтэйгээр хавтсан дээрх Леннон, Йоко хоёрын бvтэн биеэрээ нvцгэн авахуулсан зургаар олны анхаарлыг татаж байсан юм. Энэ нь бєєн шуугиан, маргаан дэгдээж пянзыг хавтасгvй, гялгар уутанд хийж
худалдахад хvргэжээ.

1969 оны 5-р сарын 26-нд Жон, Йоко хоёр Монреалийн "Queen Elizabeth" зочид буудлын єрєєнд 8 єдрийн " Энх тайвны тєлєєх хэвтээ жагсаал"-аа эхэлсэн байна. Нэртэй залуу эхнэрийнх нь сэдсэн "Орон доторхи vзvvлбэр" нь сурвалжлагчдыг эрхгvй татсан юм. Гэсэн хэдий ч Жон, Йоко хоёр ямар ч хэрэггvй зvйлс vзvvлсэнгvй. Тэд, хоёр хvний єргєн орон дээр гэрийн халаадтай хэвтэж (сууж) дэлхийд энх тайвныг хэрхэн сахиулах талаар, єєр бас бус зvйлийг нухацтай ярьцгааж байлаа. Олныг сэрдхийлгэсэн Ленноны амнаас бараг анх удаа л нэлээд хариуцлагатай, ухаалаг, цэгцтэй vгс гарч байв. Энэ євєрмєц хэвлэлийн бага хурлыг кино хальсанд буулгахад, Ленноны тэр єрєєнд зохиосон "Give Peace A Chance" дуу нь давхар бичигдсэн юм. Хожим нь бичлэгийг бага зэрэг янзлаад сингл гаргасан нь Их Британи, Америкийн хитэд 2, 14-р байрыг эзэлжээ. Одоо ч энэ дууг дайны эсрэг жагсаал цуглаанд их хэрэглэх болсон юм.

Гэвч, уран бvтээлийн амжилт "Битлз"-ийн ахлагчийг vргэлж дагалдаж байсангvй. Леннон vр дvнгvй ажилд цаг их зарцуулж, дэмий зvйлд их татагдаж байлаа. 1969 оны 5-р сард "Unfinished music №2: Life with the lions" (Тєгсгєлгvй хєгжим №2: Арслантай амьдарсан нь) цомог гарч сvр дуулиантайгаар бvтэлгvйтсэн байна. Бас л хєгжмийн оронд дуу чимээ ихээр оруулж, шvvмжлэгчид "хєгжмийн хаос" гэж дvгнэж байлаа. Ямар ч эмх цэгцгvй энэ ажил нь Леннонд зvй тогтолыг нарийн судлах хэрэгтэйг нь хэлж єгсєн юм. Тэр vед Жон, "Битлз" хамтлагийн дуунуудад их дассан сонсогчдыг єєрєєсєє тvлхэж, шинэ єнгє аясыг эрэлхийлэх болсон байлаа. Леннон "Битлз"-тэй дахин холбогдохыг хvссэнгvй, уран бvтээлийн шинэ зам хайх болсон юм.

1969 оны 9-р сарын 13-нд Жон Леннон анх удаа "Битлз" хамтлаггvйгээр тоглолтоо хийжээ. Тоглолт нь Торонтогийн энх тайвны их наадмын хvрээнд болсон байна. "The plactic Ono band" цомогт нь орсон бvтээлvvдээс дуулагдсан энэ тоглолтын дараа "Live peace in Toronto" гэдэг шинэ цомог гарсан юм. Тэр жилдээ багтаж энэ цомог Их Британи, Америкт нэгэн зэрэг худалдаанд гарч, олны анхаарлыг татсан байна. Ялангуяа Ленноны єєрийнх нь хэд хэдэн дуу, алдартай рок-н-ролл дуунуудыг багтаасан 1-р талыг нь шvvмжлэгчид онцлон магтацгааж байлаа. Торонтогийн тоглолтын цомгоос нь ємнє 1969 оны 11-р сард "Wedding album" (Хуримын цомог) нь гарсан юм. Цомог нь 1-р талдаа "Жон", "Йоко" гэж эцэс тєгсгєлгvй давтаж, 2-р тал нь шинэхэн хосуудын "хєнжил доторхи сурвалжлага" болсон байв.

Энэ vед Леннон, "Битлз" хамтлагаас гарахаа Йокод хэлж байжээ. Гэвч энэ шийдвэр нь албан ёсны биш, Леннон энэ тухайгаа ямар нэг хэвлэлээр мэдэгдээгvй байсан юм. Гэхдээ Жон, хэрвээ гуйвал дуртайяа vлдэнэ гэдгээ битvvгээр мэдэгдсэн байв. Гэвч энэ vед эдлэн газартаа, зогсонги байдалтай тэмцэж байсан Маккартни, "Битлз"-тэй дахин ажиллахгvй гэсэн тєлєвлєгєєтэй байгаагаа илэрхийлж, vvнийгээ єєрийнхєє гаргасан гоцлол цомог бvрт хавсарган хэвлvvлж байжээ. Жон ч єєрийгєє ихэд "доошоо орсныг" мэдэрч, нєхцєл байдал ч эргэлт буцалтгvйгээр хамтлагийг ганхуулж эхэлсэн байна.

1969 оны 12-р сарын 15-нд Жон Леннон, Йоко хоёр "War is over if you want it" (Хэрвээ чи хvсэж байгаа бол дайн дуусна) гэсэн уриан дор дайны эсрэг тоглолт хийжээ. Удалгvй 12-р сарын 30-нд Британийн телевиз Ленноныг, Мао Зэдун, Жон Кеннеди нарын хамт 10-н жилийн шилдэг 3 улс тєрийн зvтгэлтнээр тодруулжээ. 1970 онд Жон Леннон Данид, дуунуудаасаа олсон бvх орлогыг Энх тайвны тєлєєх тэмцлийн санд оруулна гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч энэ мэдэгдэл нь хоосон амлалт болоод єнгєрсєн юм,

1970 оны 1-р сард Жон Ленноны зургийн vзэсгэлэн Лондонд нээгджээ. Гэвч тал илvv хувь нь зохимжгvй байсны улмаас удалгvй хаагдсан байна. Энэ vед Леннон, "Битлз"-ээс ялгагдах шинэ дуугаралтыг эрчимтэй эрэлхийлэх болжээ. Ингээд "Instant Karma" дуу нь тєрж, хоолойг шинэчлэн найруулах аргаа ч олсон байна. Дуу нь амжилттай болж АНУ-ын хитыг тэргvvлсэн юм. Олсон реверберации (цуурайны нэг тєрєл) аргаа тэр байн байн хэрэглэж байснаас гадна хvv Жулиан Леннон ч бас єєрийнхєє анхны "Valott" цомогт энэ аргыг хэрэглэжээ.

Гэвч Жон Леннон, 1970 оны турш уран бvтээлийн хямралд байлаа. Тэр байнга ууж бvр, доктор Артур Яновын бvтэн курс архины эмчилгээг хийлгэжээ. Зовж шаналсан Жон, хуучин эхнэр Синдидээ эргэж очихыг завдсан ч, vvнийг нь мэдсэн Йоко аминд аюултай их хэмжээний нойрны эм уусныг мэдээд шийдвэрээ єєрчилжээ. Жон Леннон Лос-Анжелест доктор Яны эмчилгээг дуусгаад Англид эргэн ирж "John Lennon Plastic Ono Band" цомгоо 1970 оны 11-р сард гаргажээ. Шvvмжлэгчдийн дvгнэснээр энэ цомог 1973 онд гарсан Маккартнийн "Band on the Run" цомгоос ємнєх, "Битлз"-ийн экс гишvvдээс гаргасан хамгийн сайн бvтээл болсон юм. 1971 оны 3-р сард "Power to the people" (Ард тvмэнд засгийн эрхийг) гэдэг шинэ дуутай сингл гаргасан нь урьдын дайны эсрэг тэмцлээс нь гадна улс тєрийн байр суурийг нь тодруулж єгсєн байна. Удалгvй зун нь Жон, Йоко нар Британийн армийг Умард Ирландад байрлуулахын эсрэг жагсаалд болон Шотландын хєлєг онгоцны vйлдвэрийн ажил хаягчдыг дэмжих хэд хэдэн vйл ажиллагаанд оролцжээ. Ингээд 9-р сарын 3-нд нь Лондонгоос Нью-Йорк руу нисэцгээж дахин Англид ирээгvй байна.

1971 оны 10-р сард, Ленноны Лондонд байхдаа бичvvлсэн "Imagine" шинэ цомог нь гарчээ. Ємнєх гоцлол цомгуудаа бодвол энэ нь vнэхээр шинэ алхам болсон юм. АНУ-д байхдаа Леннон зvvний хvчний хєдєлгєєнд нэгдсэн байна. Энэ vеийг тэр "Sometime in New York City" (Нью-Йоркт хэзээ ч) цомогтоо тусгасан байлаа. Энэ цомог нь судлаачдын дvгнэсэн болон Ленноны єєрийнх нь хэлснээр, улс тєрийн агуулгаа хєгжмєєр халхлаагvй бол тааруухан бvтээл болох байжээ. 1971-1972 онд Жон, сонгуулийн сурталчилгаанд Ричард Никсоны єрсєлдєгчийн талд оролцож, улс тєр, рок-н-ролл хоёрыг нэгтгэхийг оролдсон байна. Никсоны сонгуулийн тєв штабынхан дуучны vйл ажиллагаанд таагvй сэтгэгдэлтэй vлдсэн гэдэг. ХМТ яг л Чарли Чаплин, Бертольд Брехт нарын нэг адил Леннонд хэрэг vvсгэн мєрдєн шалгаж, эх орноосоо хєєн гаргахыг завдаж байлаа. Гурван жил vргэлжилсэн шvvхийн зарга Ленноны уран бvтээлийг амархан хямралд оруулж, тэр нь 1980-н оныг хvртэл vргэлжилсэн байна. 1972 оны 11-р сарын 7-нд Ричард Никсон сонгуульд ялсны дараа урам нь хугарсан Леннон зvvний хvчнийхнээс харьцаагаа тасалж, улс тєрийн vйл ажкллагаанд оролцохоо больжээ. Энэ vед тэр, Йоко Онотой мєн муудалцаж Лос-Анжелест очин, єєр эмэгтэйтэй жил хагас амьдарсан байна.

Лос-Анжелест рок-н-ролл цомгоо гаргаж, Харри Нилссоны цомогт продюсерээр ажилласан Леннон, Нью-Иоркт эргэн ирж гэр бvлийн амьдралаа сэргээжээ. Жон Леннон хvv Шоныгоо мэндэлсний дараа 5 жил хєгжмєєс бvрэн хєндийрч хvvхдээ асарсан байна. Хєгжмийнхний хvрээнд алдарт хєгжимчний уран бvтээл дуусвар болж байгааг ярьцгаах болжээ. Гэвч 1980 онд Жон, Йоко хоёр шинэлэг уран бvтээл болох "Double Fantasy" (Xoc уран сэтгэмж) цомгийнхоо ажлыг эхэлсэн байна. Гурван cap vр бvтээлтэй ажилласны эцэст 11-р сард нь цомог худалдаанд гарчээ.

1980 оны 12-р сарын 8-нд Леннон студид бичлэгээ хийлгэсний дараа 23 цагт гэртээ орохынхоо ємнєхєн, байрныхаа гадаа 11 удаа буудуулжээ. Тэр эмнэлэгт хvргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Єнєєдрийг хvртэл Жон Ленноны дурсгалд зориулсан олон янзын vйл ажиллагаа зохиогдсоор байгаа билээ.

20-р зууны гайхамшигт хєгжимчид 

 

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment