2012/01/17 | By: Дэлдэн

Дэлхийн шилдэг 10 мафи

10. Английн Yardie Мафи – Ямайкагаас Англид дүрвэж ирсэн Yardie хэмээх бүлэглэл. Энэ мафийн түүх нь 1950 оноос эхлэлтэй юм байна. Ихэвчлэн хар тамхины хэрэг, буудалцдагаараа алдартай.
9. Albania Мафи – Энэ мафийн түүх XV зуунаас эхлэлтэй бөгөөд Америк, Европийн орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. 1980 оноос дэлхийн олон орноор тархаж хар тамхи, хүний наймаа, хүчирхийлэл зэрэг үйл ажиллагаа явуулсаар байна.

8. Serbia Мафи – Энэхүү гэмт хэргийн бүлэглэл нь дотроо дөч хуваагджээ. Хамгийн том төвлөрсөн мафиуд нь Vosdavac, Surcin, Zemum юм байна. Энэ мафи голдуу аллага, хар тамхи, хакер ын үйл ажиллагаа явуулдаг.
7. Israel Мафи – Энэ мафи нь голдуу террорист үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүмүүсий яриагаар Америкийн Засгийн газартай холбоотой байдаг гэсэн яриа байдаг юм байна.
6. Mexico Мафи – Энэ мафийн түүх нь 1950 оноос эхлэлтэй бөгөөд анх шоронгийн хоригдлууд үүсгэн байгуулжээ. Мексикийн мафийн гишүүд асар олон ба зөвхөн Америкт л гэхэд 30000 гишүүн байдаг гэнэ. Энэ мафийн гол бэлгэ тэмдэг нь Мексикийн туг аж. Гишүүд нь нуруун дээрээ бэлгэ тэмдгээ шивсэн байдаг байна. Тэд гэмт хэргээс гадна репийг их чадмаг хийдэг.
5. Yakuza Мафи – Якуза Японы мафи нь 17-р зууны үед анх гарч ирсэн урт настай мафи бөгөөд одоо 110’000 гаруй гишүүнтэй 2500 бүлгээс бүрдсэн маш том мафи юм байна.
4. Hongkong Мафи – Хонг Конгийн мафи нь голчлон Азид үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй Америк, Европын орнуудаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Хүний наймаа, бусдын өрийг нэхэмулэх гэх мэт үйл ажиллагаа явуулдаг.
3. Colombia Мафи – Энэ мафи нь хар тамхи худалдаалдаг хамгийн том мафи бөгөөд 1980-1990 оны хооронд асар их хүчирхэгжсэн юм байна.
2. Sicily Мафи – Энэхүү мафийн түүх нь 18-аас 19-р зууны хооронд Италийн Сицилд үүссэн бөгөөд голчлон хар тамхи, хүн наймааны бизнес эрхэлдэг юм байна. Энэ бүлгийн нөлөөгөөр Итали улсыг Мафийн эх орон гэж нэрлэхэд хүрч байжээ.
1. Орос Мафи – Энэхүү Оросын мафи нь маш хүчирхэг мафи бөгөөд 15-аас 16-р зууны үед анх гарч ирсэн, социалзмын үед чөлөөт худалдаа хийдэг байсан юм байна. Хар тамхи, хүний наймаа, аллага зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг мафи нь нийт 5600 бүлэгтэй 100’000 гаруй гишүүнтэй. Оросын GNP-ийн 40 хувийг нь ганц энэ мафи л олдог юм байна. Олон оронд “Орос бол хамгийн хүчирхэг мафитай” гэж ярьдаг.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment