2012/01/26 | By: Дэлдэн

Дэлхийн хамгийн аймшигт арван цуврал алуурчин

Pedro-Alonso-Lopez_vip76 



Олон арван жил өнгөрөхөд олон түмнийг айдас хүйдэст автуулсан цуврал аллага үйлдэгчид гарч ирсэн. Тэд хууль цагдаагийнхны толгойны өвчин болж байлаа
Цуврал алуурчин гэж хэн бэ? Түүнийг дараах шинж байдлаар цуврал алуурчин гэж нэрлэнэ.
Нэгдүгээрт өөрийн сайн дураар буюу хэн нэгний дарамт шахалтгүй аллага үйлддэг
Хоёрдугаарт хэдэн сар, улирал, жилийн завсарлагатай аллага үйлддэг ажээ.
Сэтгэл зүйч эмч нарын үзэж буйгаар цуврал алуурчин болоход сэтгэл санааны байдал, бага насны таагүй дурсамж, хүнд нөхцөл, гаж мөрөөдөл зэргээс үүсдэг гэж үздэг. Иймээс  хүүхдийг бага насанд нь хайрлаж  хүнлэг, энэрэнгүй хандаж, бусдыг хайрладаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг аж. Ингээд дэлхийн хамгийн аймар арван цуврал алуурчныг танилцуулъя.
Педро Алонсо Лопес /Pedro Alonso Lopez/
Pedro-Alonso-Lopez_vip76










Педро Алонсо Лопес  нь бүх цаг үеийн хамгийн аюултай цуврал алуурчин юм. 1948 оны 10-р сарын найманд төржээ. Колумбын цуврал алчуурчин  Педро Алонсо Лопесын гарт 300 гаруй хүн амь үрэгдсэн тооцоо байдаг. Перуд 1978 он гэхэд тэрээр 100 гаруй нэг гэр бүл, цусан төрлийн эмэгтэйг алсан байжээ.
Хенри Лий Лукас /Henry Lee Lucas/
Henry-Lee-Lucas_vip76










Хенри Лий Лукас 1936 оны наймдугаар сарын 23-нд төржээ. Тэрээр Америк цуврал алуурчин бөгөөд 100 гаруй хүнийг ердөө л хувийн өшөө хорслоосоо болж алсан байв. Тэрээр Оттис Тооле /Ottis Toole/ хэмээх залуутай хамтран 1998 он гэхэд 100 хүн алсан байжээ. Хенри Лий Лукас 2001 онд шоронд нас барсан байна.
Бруно Людке /Bruno Ludke/
Bruno_ludke_vip76










Бруно Людке нь Герман цуврал алуурчин бөгөөд 85 эмэгтэйг алжээ. Тэр 1908 оны дөрөвдүгээр сарын гурванд төрсөн Бруно Людке тачаангуй сайхан бүсгүйчүүд уруу дайрч багалзуурдаж алдаг байв. Түүнийг 1944 оны дөрөвдүгээр сарын 26-нд хортой тариа хэрэглэн цаазалсан байна.
Андрей Романович Чикатило / Andrei Romanovich Chikatilo /
Andrei-Romanovich-Chikatilo










Андрей Чикатило  бол Орос цуврал алуурчин бөгөөд 1936 оны аравдугаар сарын 16-нд төржээ.  Тэр 1978-1991 оны хооронд  хүүхэд, эмэгтэйчүүд нийлсэн 52 хүнийг алжээ. Түүнийг 1994 онд буудан алах ялаар цаазалсан байна. Тэр секс гаж донтон, хүүхдийн алуурчин байв.
Жеральд Станос /Gerald Eugene Stanos/
Gerald-Eugene-Stanos_vip76










Жеральд Станос 1951 оны есдүгээр сарын 12-нд төржээ. Тэр Нью Йоркын цуврал алуурчин бөгөөд 42 хүнийг алсан байна. Тэр явган аялагч хүмүүс уруу дайрч, алдаг байжээ. Түүнийг 1998 онд Флоридад цахилгаан сандалд суулгаж цаазалсан байна.
Мосес Ситоле /Moses Sithole/
Moses_stole_vip76










Мосес Ситоле 1964 оны 11-р сарын 17-нд төрсөн бөгөөд Өмнөд Африкын цуврал алуурчин юм. Түүний гарт 40 эмэгтэйг хүчиндүүлэн  алагджээ. Алагдсан эмэгтэйчүүдийн 38-ийг ердөө хоёрхон жилийн дотор алсан байжээ. Тэр үхэн үхэтлээ шоронд байх буюу 2410 он хүртэл шоронд хоригдох ялтай. Одоо тэр ДОХ өвчнөөр шаналж байгаа юм.
Гари Риджевей /Gary Ridgeway/
Gary_ridgway_vip76
Гари Риджевей нь "Ногоон голын алуурчин" хочтой Америк цуврал алуурчин юм. Вашингтон, Сийтл, Такома орчмын нутгуудаас 1980 он гэхэд Гари Риджевей 50 гаруй эмэгтэйг алсан байлаа. Тэр дур булаам сайхан бүсгүйчүүд уруу дайрч, улмаар багалзуурдан алдаг байжээ.
Жон Вайне Гаси /John Wayne Gacy/
John_Waene_Gasy_vip76
Жон Вайне Гаси 1942 оны гуравдугаар сарын 17-нд төржээ. Тэр алиалагч болдог байсан бөгөөд 1978 онд цагдаагийн ажилтнууд түүний гэрийн доор 28 хүн булсныг олжээ. Тэр 14-өөс 20-н насны 24 хүнийг алжээ. Тэр аллага үйлдэж эхэлснээсээ хойш 14 жилийн дараа хортой тариа тариулан цаазаар авахуулсан юм.
Деан Арнолд Корил /Dean Arnold  Corll/
Dean-Coril_vip76










Деан Арнолд Корил 1939 12-р сарын 24-нд төржээ. Тэр 9-21 насны 27 хөвгүүдийг алсан байна. Тэр Хьюстон, Техаст хөвгүүдийг хүчиндэж алаад, дараа нь булдаг байжээ. 1976 оноос хойш Деан Корил 99 жилийн хорих ялтай шоронд сууж байна.
Вайне Виллиамс /Wayne Williams/
Waena-Williams_vip76










Вайне Виллиамс нь 1958 оны тавдугаар сарын 27 АНУ-ын Жеоржеод төржээ. Түүнийг Атлантагийн хүүхдийн алуурчин гэдгээр нь хүмүүс андахгүй юм. Тэр 1979-1981 оны хооронд Атлантад 29 хүүхдийг алжээ.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment