2012/01/12 | By: Дэлдэн

Counter Strike Шүлэг


soronz.net-Counter Strike Шүлэг

                      Ерөнхийдөө би коунтерчин
                      Ерөөлөө уншаад яргачин
Мэргэжил минь байлдагч
Мэргээ уншаад алуурчин
Си Эс-д донтогчид
Сэрвер нэтээр хэсүүчлэн
Өдөр шөнөгүй байлдаж
Өндөр цолтой болно

Коунтер луугаа би орон
Кодоо хийж сэрвертээ орно
Конфиг.Сфж-ээ идэвхжүүлж
Койлц Диеглээр тархидаж гарна

Мэргэн буудагч коунтерууд
Магнум авч майнаа уншина
Ганц ч сум алдахгүйгээр
Гамин терроруудыг ална

Админ болсон шинэхэн бацаанууд
Ар араасаа давхардаж үхчээд
Адгийн суга чет байна гэж
Алиар ч нөгөө БАН-гаа өгнө

А-гын доогуур орж
Алцайтлана тархидаж гарна
Амиа алдсан нэгэн нь
Амныхаа зоргоор бурж өгнө


Машинго Шотган ээлжлэн авч
Манараа гаруудыг алж өгнө
Сум юүгээн хайрлахгүй
Сууж байгаад цацаж орхино
Олзлуулан баригдсан хүнээ
Онц ноцтой гэмтэх вий гэж
Онгодоо ортол байлдаж
Олон хүн ална

Хана хайрцаг нэвтлэн
Хамаг чадлаараа байлдана
Хог O-оо авч
Хайр гамгүй шиднэ

Таарсан хүн лүүгээ галлан
Тархидаж алахыг хичээнэ
Цайрж цагаарсан хүнийхээ
Цээж толгой руу шүршинэ

Галт зэвсэгнүүдээс сонголтоо хийж
Гайгүй гэснээ сонгож авна
Оногдсон нэгэн рүү нь o4 савна
Онцгүй харагдсанаа хутгалж ална

Бөндгөр тархыг нь зад буудна HEADSHOT !!!
Бомбтой нь цуг хага буудна BUZZERSHOT !!!
Bunny-даж ороод хутга дүрнэ KNIFESHOT !!!
Багынхаа төлөө байлдаж үхнэ KILLSHOT !!!

Ерөнхийдөө би коунтерчин
Ерөөлөө уншаад яргачин
Мэргэжил минь байлдагч
Мэргээ уншаад алуурчин

Bonus бичлэг /20 подний эсрэг ганцаараа/

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment