2012/01/17 | By: Дэлдэн

Оросын мафи

Зєвлєлт гvрэн задран унаснаар коммунизм байгуулах гэсэн гэгээн мєрєєдєл нь салхинд хийсэн алга болж, хvн болгон єєрийнхєє ахуй амьдралыг дээшлvvлэхийн тєлєє зvтгэх болсон. Зах зээл гэдэг єрсєлдєєн болохоор хэн сvйхээтэй нь баяжиж хєлжинє гэсэн vг. Аливаа нийгэмд «хуулийн» хvрээнд баяжих олон арга зам бий. Тэгвэл хуулийг гууль болгон баяждаг хэсэг бvлэг хvмvvс байдаг. Тэд нарыг «мафи» гэж томьёолон нэрлэвэл нэг их буруудахгvй байх. Мафийн гишvvд зєвхєн «сайн эрчvvд» тєдийгvй бvхэл бvтэн «улс гvрний» эзэд. Хамгийн аймшигт ертєнцийн «эзэд» юм. Сvvлийн хэдэн жил Оросын мафи дэлхийд ихэд хvчирхэгжиж байгаа тухай хэвлэл мэдээллээр багагvй шуугих болов. Тэд нар олон жил ноёрхсон Итали, Америк, Колумбийн мафийнхнаас нэг их дутахааргvй. Мафийнхан Оросдоо тав дахь засаглал болж улс тєр, эдийн засагт тодорхой нєлєє vзvvлж байна. 


«Курганыхан» Эднийхэн 90-ээд оны эхээр Москвад иржээ. Орос орон зах зээлд орж социализмаас капитализм руу шилжиж эхэлсэн тул мань залууст тєрсєн хотдоо хийчихмээр, санаанд нийцсэн олигтой ажил олдсонгvй. Харин Москвад бол олджээ. «курганыхан» «Бауманы» бvлэгтэй дайн зарлаад байсан «Сильвестерийн» бvлэгт тусгай баг болон элсэн орсон байна. Хорь гаруй «курганчуудын» дунд хожим нэр нь алдаршсан Александр Солоник хvртэл байжээ.Гэхдээ мань хvн нутгийнхнаасаа хєндийдvv байсан гэдэг. «Бауманы» бvлгийн толгойлогч «Бємбєрцєг» (Голобус) хочтой, зартай хулгайч Валерий Длугач ба «Бобон» хочтой Вячеслав Ваннер нарыг цааш нь харуулж анхныхаа даалгаварыг амжилттай гvйцэтгэв. Нэг их удалгvй, хэдийгээр бvлгийн толгойлогч Сильвестер алуулсан байсан боловч «бауманыханд» «vзvvлэх тоглолт» хийх нэрээр (нэг удаагийн мєргєлдєєнд єєрийнх нь талын дєрвєн гишvvн алуулсан байсан) тэргvvлэгчийнх нь машиныг мєшгєн Матросын гvvрний ойролцоо гvйцэн очиж тулгаж буудсанаар жолооч, зорчигч хоёр газар дээрээ vхсэн байна. Дараа нь єєрсдийн унаж явсан «Волга» машинаа бензин цацаж шатаасан гэдэг. Бас нэг аллага. Энэ удаа тэд єрсєлдєгч «Коптевын» бvлгийн толгойлогч болох Бага-Наумовыг алдарт «Петровка-38»-ын хажууханд буудан хєнєєжээ. Тэд нар энэ vйлдлээрээ, хажууханд нь цагдаагийн мєрдєн байцаах газар байна гэдгийг мэдээгvй юу, аль эсвэл єєрсдийн эр зоригийг харуулав уу? Энэхvv бvлгийн тvvх тєрєлх Курганаасаа эхэлжээ. Эд нар урьд нь ял шйитгэл авч байгаагvй эвлэлийн ажилтан, тамирчин залуус. Армийн бэлтгэл дэслэгч Андрей Колеговыг-Андрей Курганский гэж хочилдог. 1964 онд тєрсєн, цэргийн дээд сургуулийг дvvргэсэн, Комсомолын тэргvvний ажилтан гэгдэж явсан. Мэргэжлийнхээ дагуу цэргийн бvтэц бvхий зохион байгуулалттай бvлэг байгуулсан. Бvлгийн гол удирдан зохион байгуулагч. Олег Нелюбин 1965 онд тєрсєн, биеийн тамирын дээд сургууль тєгссєн, аав нь алдартай тамирчин. Цэрэгт алба хааж байхдаа мэргэн буудагч байгаад дараа нь дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байжээ. Бvлгийнхээ сахилга батыг хариуцдаг. Виталий Игнатов, 1962 онд тєрсєн, Нелюбинтэй хамт дээд сургууль тєгссєн, санхvvгийн асуудал хариуцахаас гадна хvч хэрэглэх ажиллагааг зохион байгуулагч. Мань гурав урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Андрей Солониктой хамтран ажиллахын зэрэгцээ Замын цагдаагийн газар ажиллаж байгаад халагдсан Владимар Шугуровыг элсvvлжээ. Бага-Наумовыг цааш нь харуулсны дараахан нь тэднийг баривчлав. Баригдмагцаа л хуулийнхантай хамтран ажиллахаа амлан уулзалтын нууц байр, утасны дугаарууд болон зэвсгийн агуулах зэрэг хамаг нууцаа дэлгэж орхижээ. Шvvхээс тэд нарт арваас дээш жилийн хорих ял оноосон байна. Том-Наумовыг «курганчууд» 1995 оны гуравдугаар сарын сvvлчээр Ленинградын засмал зам дээр цааш нь харуулсан байна. Хэдэн жилийн дотор алуурчид «коптевын» гэгдэх бvлгийн ихэнх удирдагчдыг цааш нь харуулж дєнгєсєн бєгєєд энэхvv аллагыг нэг бол «солнечногорскийн» бvлэг рvv vгvй бол «измайловынх» руу тvлхэж байсан тул нэг их удалгvй гангеструудын хооронд томоохон дайн дэгдэхэд хvрчээ. «Курганчуудын» хэрэглэх дуртай зэвсэг нь «Аграм» нэртэй гар буу байжээ. Чухам яг ийм маркийн буугаар 1998 онд Санкт-Петербург хотод Думын гишvvн Галина Старовойтоваг алсан юм. «Курганыхан» маш єндєр vнэтэй дуран хэрэгсэл бvхий буу хэрэглэдэг бєгєєд, тусгай албаныханд зориулсан талбайд бэлтгэл хийдэг байжээ. «Кунцевын» бvлгийн толгойлогч Кутепа, «Арлекино» казиногийн эзэд тэд нарын суманд єртсєн юм. Алуурчид єєрсдийн хамтран зvтгэгчдээ ч цааш нь харуулж байжээ. Єєрийн бvлгийн насанд хvрээгvй Балабуткиныг булшийг нь ухуулаад буудан хороосон байна. «Курганчууд» наад зах нь 20 гаруй «толгойлогч» найман захиалгат аллага, єрсєлдєгч бvлгvvдийн хэдэн «дайчдыг» цааш нь харуулсан, мєн хэд хэдэн удаагийн аллага хийх оролдлого, дээрэм тонуул хийсэн нь тогтоогдоод байна. Бvлгийн удирдагчдын нэг болох Андрей Колегов 24 жилийн ял авчээ. «Курганы» бvлгийн гишvvдийн ихэнх нь бутран алга болсон байна. Олег Нелюбин шvvх хурлын ємнєхєн шоронгийнхоо єрєєнд алуулжээ. Харин тус бvлгийн тагнуулын албаны судсыг барьдаг Павел Зеленин хар тамхи хэтрvvлэн хэрэглэж мєн л шоронд нvд анив. Їнэндээ бол тvvнийг хар тамхитай тариагаар тарьж орхисон хэрэг. Павелыг баривчлах vед тvvний халааснаас Москвагийн прокурорын туслах ба Думын гишvvний туслахын vнэмлэх гарсан байна. Нэг номерын алуурчин Саша Македонский буюу Солоникыг хэдийгээр «нэг номерын» алуурчин гэх боловч тvvнээс ч илvv том гарууд бий гэх...Гэтэл нэг номерын алуурчинг гурван ч удаа шоронгоос оргуулаад амжсан байдаг. Алдарт «Усан цэргийн нам жим» шоронгоос мань хvн сvvлийн удаа оргохдоо тус шоронгийн ажилтан Сергей Меньшиковт 500.000 ам.доллар бэлнээр єгчээ. Солоникийг ам алдчих вий гэж айснаас оргуулсан гэж ярилцдаг аж. Тэгэж их айгаад байсан юм бол урьдын Нелюбин ч юм уу vгvй бол Зеленин хоёр шиг шоронд цааш нь харуулж болоогvй юм байх даа? Тэгвэл Солоник наранд гараад хэнд хэрэгтэй байсан юм бэ? Солоник хожим нь Грект байхдаа алуулсан юм. Мєрдєн байцаагчид тvvний хавтаст хэрэгтэй танилцаж байхдаа сонирхолтой баримтууд олжээ. Мань эр Владимир мужид нэгэн сууц худалдаж аваад, тэндээ буудлагын дасгал сургуулиа хийдэг байжээ. Гэтэл тvvний хєрш Терроризмын эсрэг тэмцэх байгууллагын хэлтсийн удирдагч асан Борис Абрамович Березовский байдаг... Одоо энэ хvн улс тєрийн цагаач болчихсон Лондонд аж тєрж байгаа билээ. «Ореховынхон» «Ореховчуудыг» шvvх хурлын ажиллагаа хэдийнэ эхэлжээ. Гэтэл гол хvн болох Сергей Буторин Испанийн шоронд хоригдсоор л... Шvvх хурал сунжраад байдаг. Ося буюу Буториныг одоохондоо Орост авчраад хэрэггvй гэж мєрдєн байцаагчид vзэж байгаа аж. Учир нь тvvнийг тэсч ядан хvлээсэн єчнєєн олон хvн бий. Тэд нар єєрсдийнх бvлгийн гишvvдийг цааш харуулсан тvvнээс тэд єшєєгєє авахаар хvлээж байгаа гэнэ. «Курганы» хоёр шиг шоронд цааш нь харуулах нь юу ч биш гэж хуулийнхан болгоомжилж буй юм байх. 1996 онд Ося єєрийгєє Москва хотын Николо-Архангелскийн оршуулгын газар «оршуулчихаад» хилийн чанадад гарч нvvрэндээ пластик хагалгаа хийлгэжээ. Тvvний хуучин дvр тєрх бvхий зураг тэрхvv оршуулгын газар одоо хэр байсаар л байна. «Курганы» бvлэгтэй хожим нэгдсэн «одинцовын» бvлгийн толгойлогч Дмитрий Белкин буюу «Белок» (Хэрэм) одоо хvртэл нуугдан явна. Хоёр бvлэг нэгдсэнээрээ томхон арга хэмжээ зохион байгуулж єрсєлдєгч арван бvлгийг устгаж амжсан байна. Тvvгээр ч зогсохгvй, дээрэмчид Белкин болон тvvний хамсаатнуудын хэргийг мєрдєж байсан Одинцово дvvргийн тусгай прокурор Юрий Кезерийг хороожээ. Аллагыг маш «урлагтайгаар» хийсэн байна. Алуурчин хэдэн єдрийн турш прокурорын байгууллагын гадаа согтуу хvн болон жvжиглэж шавар шавхайд хутгалдан хэвтсэн байна. Ингээд нэгэн нартай єдєр Кезерийг ганцаараа гарч ирмэгц єнєєх «согтуу эр» босож очоод бараг тулган бууджээ. Энэ аллагыг хуучин тусгай ангид алба хааж байсан Александр Пустовалов буюу «цэрэг» Саша гvйцэтгэжээ. Чухам тvvнийг л нэг номерын алуурчин гэж хуулийнхан vздэг. Тэрбээр богино хугацаанд 13 хvнийг цааш харуулж амжсан нэгэн. Чухам энэ хvн л урьд цагт Солониктой хамтарч арваад удаагийн «захиалга» гvйцэтгэж байсан бєгєєд, хожим Солоникийг боож алсан юм. Дараахан нь тvvний найз бvсгvй болох загвар ємсєгч Светлана Котовыг ч егvvтгэсэн гэх... Дээрэмчдийг «учраа ололцох» vеэр энгийн номхон иргэд ч цєєнгvй хохирдог. 1998 онд «Ореховын» бvлгийнхэн Вячеслав Степанов хэмээгчтэй учраа «ололцохоор» буудалцах vед трамвайгаар зорчиж явсан дєрвєн хvн шархадсан байна. Буудалцааны дараа хоёр алуурчин «ореховынд» нуугдсан боловч тэр хоёрыг «илvv гэрч» гэж vзэн нэг их удалгvй цааш нь харуулжээ. 1995 оны аравдугаар сард «цэрэг» Саша, «Гамбир» хочит Дмитрий Булгаков хоёр «казанихантай» ам мурийсан тул мєн л хоёр гишvvнийг нь хороож орхив. Буудалцааны дараа «цэрэг» Саша тэр дороо яваад єгсєн байна. Харин «Гамбир», тvvнийг «Кутузов» метроны зогсоол дээр хvлээж байсан Роман Зайцевтай нийлэн цааш явжээ. Тэр хоёр эргvvлийн цагдаа нарт нэг л сэжигтэй санагдсан тул vнэмлэхээ vзvvлэхийг шаарджээ. Гэтэл хариуд нь автоматаар шvршсэн байна. Хоёр цагдаагийн нэг нь газар дээрээ нам vхэж, харин нєгєєдєх нь азаар хvнд шархдаж амьд vлджээ. Роман Зайцевыг дєрвєн жилийн дараа хуурамч баримт бичигтэй Буда-Пешт хотод амьдарч байхад нь баривчилсан байна. «Цэрэг» Саша буюу Александр Пустоваловын тухай дурдахад vйлдвэрт ажиллаж байгаад цэрэгт татагдан тэнгисийн цэргийн ангид алба хаах болсон нь тэр vедээ их нэр хvндтэйд тооцогддог байсан юм. Цэргээс халагдсаны дараа нэг хэсэгтээ л авгай хvvхэн, архи дарстай нєхєрлєжээ. Нэгэн удаа зоогийн газарт болсон зодооноор «хар малгайтнууд» ямар байдгийг ёстой нэг vзvvлж єгєн «ивантеевынхны» анхаарлыг татжээ. Ингээд хэсэг хугацаанд тэднийд ажиллах болов. Нэг их удалгvй Белкинтэй найзлах болж «ореховын» бvлгийн гишvvн болжээ. Мэргэн буудагчийн vнэмлэхтэй тvvнийг маш єндєр vнээр «худалдан» авах болов. Хэд хэдэн «амжилттай» ажиллагааны дараа тvvнийг хилийн чанад руу «амралтад» явуулжээ. Гэвч мань хvн нэг их удалгvй Москвад ирээд ээжийндээ байхдаа баривчлагджээ. «Нэг номерын» алуурчин ямар ч эсэргvvцэлгvйгээр бууж єгсєн юм... Энэ бvлгийг Андрей, Олег гэсэн ах дvv Пылев удирддаг. Андрейг «одой хvн» харин Олегыг «генерал» гэж хочилдог, гэхдээ мань хоёрыг хочоор нь дуудахыг бvлгийнхэндээ хатуу чандлан хоригложээ. Хэрвээ овгоор нь дуудахгvй бол амь насаа ч алдах аюултай. Хоёул эрvvл саруул аж тєрєх дуртай учир бvлгийн гишvvд ч гэсэн энэ зарчмыг баримтлах ёстой. Бvлгийн гишvvд долоо хоног бvр ходоод гэдсээ цэвэрлэж клизм хийлгэдэг. Архи, тамхи, авгай хvvхэн болон хар тамхи хэрэглэх учиргvй. Хатуу сахилга бат, дээр нь єндєр цалин хангамж... «Медведовынхон» Эдний бvлэг «хулгайч» нарыг хvйс тэмтэрч, бусад єрсєлдєгч бvлгvvдийг устгахаас гадна зарим нэг их гарын наймаачдыг ч гэсэн замаасаа зайлуулах зорилготой аж. Ах дvv хоёр шаггvй том арилжаа наймаа эрхэлдэг. «Ореховын» ба «медведовын» бvлгийг баривчлах vед Испанийн цагдаагийнхан Ливи болон Перуд байлдааны сєнєєгч онгоц болон шумбагч онгоцыг илрvvлэн сєнєєх нарийн багаж техник худалдах тухай баримт бичгийг олсон байна. Нэг онгоц л гэхэд таван сая ам.доллараар vнэлэгджээ. Ийм vнэтэй цайтай зэвсгийг олж худалдана гэдэг Батлан хамгаалах яаманд «єєрийн» хvнтэй байж л хийж таарна. Энэ бас юу ч биш. Саяхан «их гарын» дээрэмчид Ф.Д.Дзержинскийн нэрэмжит тусгай дивиз дээр «их хурлаа» хийсэн нь олны нvдийг бvлтийлгэсэн юм. «Медведовын» бvлгийнхэн єрсєлдєгч нараа хайр найргvй устгадаг. Тэд буу зэвсэг нэг их хэрэглээд байхгvй, харин дайснаа боож алсны дараа толгой хєлийг нь тасалж хаядаг байна. Ингэснээр таних аргагvй болгоно гэсэн vг. Энэ аргыг тэдний ємгєєлєгч хэлж єгсєн гэх. «Медведовын» бvлгийнхний бас нэг онцлог гэвэл аливаа ажиллагааг баримтжуулах. Эдний нэг гишvvнийг баривчлах vед тvvний машины гараашнаас олдсон цvнхэнд хэнийг хэзээ, хаана цааш нь харуулсан, мєн ойрын vед хэнийг егvvтгэх гэж байгаа талаарх баримт олджээ.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment