2012/01/20 | By: Дэлдэн

Vл vзэгдэгч алуурчид буюу Нинжа-гийн хувь тавилан

Тэд цахилгаан мэт хурдан дайрна. Аймшиг, айдас тєрvvлэн чимээгvй ална. Зуун жилээр иргэний дайны гал зогсоогvй дундад зууны Японд эдгээр дайчид хэрэгтэй байлаа.
Тэдний тулалдах эрдэм удаан хугацааны турш єндрєєр vнэлэгдэн, энэ тухай хvмvvсийн дунд олон домог, хууч яриа vлджээ. Эртний алуурчдын бvлгийн тухай ярихдаа домог, vнэнийг хэрхэн ялгах вэ?


Зуун дурсагчид дунд - нэг ухаарагч.
Зуун ухаарагчид дунд - нэг мэдэгч.
Зуун мэдэгчид дунд - нэг чадагч бий.
Ал.Медников.
Лао-цзыгийн дурсгалд

Тэр модны мєчир дунд шигдэж нуугдсан єт, хороо цацахад бэлэн могой мэт. Бараан хувцас шєнийн цагаар биеийг нь халхалж, баг нvvрийг нь далдална. Тvvнийг "сvvдэр-дайчин" хэмээн нэрлэсэн нь дэмий vг биш ажээ. Тэр хаднаас туссан сvvдэр мэт хєдєлгєєнгvй байж, єєрийн хохирогчийг хэдэн ч цагаар хvлээж чадна. Учир нь тэвчээр бол тvvнд зааж сургасан гайхамшигт эрдэм юм. Тvvнийг нинжа гэнэ.


Нинжагийн хувь заяа
Сvvлийн арав гаруй жилд гол дvрдээ нинжатай олон кино хийгдсэн. Тэнд нинжа нар нь шидтэн аятай л шунгинан ирэх сумыг шvдээрээ барьж, vл vзэгдэгч хvнээс дутуугvй агаарт замхарч, гурван метрийн єндєртэй байшин, тулж ирсэн дайсны толгой дээгvvр торохгvй нисэх мэт, эгэл хvний хийж чадахааргvй vзvvлбэрvvдийг хийж гvйцэтгэнэ. Кино зохиогчид японы тvvхчдийн vлдээсэн тэмдэглэл дээр тулгуурлан зохиолоо туурвидаг ажээ.

Нинжа нь японы томоохон самуурай, даймё (ван) нарт алба хааж, нууц алуурчин, туршуулын vvрэг гvйцэтгэдэг байжээ. Нинжа нарын тусгай сургуульд эзэмшсэн тэдний эрдэм, ур чадварын тухай зєгнєл, домог хосолсон элдвийн л юм яригддаг. Зєвхєн Хонсю арал дээр л гэхэд ийм нууц сургуулийн тоо 25-70 хvртэл хэлбэлзэж байжээ. Тэнд чухам юу болдог байсныг хэн ч хэлж vл мэднэ.

Нинжагийн урлагийн нууцын хєшгийг нээх гээд оролдъё. Нинжагийн тvvх хэзээ, хэрхэн эхэлсэн бэ?

Шунгинах суман доор...
Ихэнх шашин хvчирхийллийн эсрэг байдаг. Харин Японд єргєн дэлгэрсэн буддын дзэн урсгалд хориотой олон тєрлийн зугааг зєвшєєрсєн байдаг билээ.

Эрт цагт Киотогийн ойролцоох ууланд ямабуси-лам нар суурьшиж, мєргєл, биеийн тамирын дасгал сургуулилт хийж єдєр хоногийг єнгєрvvлдэг байжээ. Тэдний хийдэг байсан дасгалуудаас хожим нь ниндзюцу гэдэг байлдааны урлаг vvсжээ. Тvvхчид vvнийг 8-р зууны сvvлээр vvсэж эхэлсэн гэж vздэг. 1185 онд улс орныг цємлєн бутаргасан иргэний дайн дуусахад ниндзюцу урлаг аль хэдийн єєрийн хэлбэрийг олсон байв.

Энэ vед нинжа нар орон нутгийн эрх баригч вангууд болон тухайн vед улс орныг удирдаж байсан, дээд ерєнхий командлагч сёгун Минамотогийн албанд зvтгэж, нууц мэдээлэгчийн vvрэг гvйцэтгэн, олны зvрхэнд айдас хуруулж байжээ.

Нинжа нарын vvрэг их байлаа. Дайны гал унтарсан ч, эрх мэдлийн тєлєє дайсагналын дєл улалзсан хэвээр байв. Даймё нар бие биеэ vзэн ядаж, сёгун нь бvгдээс айж байсан цєвvvн цаг байсан юм. Эсрэг талууд бие бие рvvгээ ил тод сум илгээхгvй ч, дайсны ар тал руу єєрсдийн нууц туршуулуудыг илгээхдээ далдхан баярладаг байв. Нинжа гэж дан ганц аллага vйлддэг хvн байсангvй.

Нутаг орноор хэрэн тэнэхдээ, вангуудын цайз, цамхгийн бат бєх байдал, тэд дайнд бэлдэж буй эсэхийг шиншлэн тандана. Даймё нарын эзэмшлийн тосгодыг тойрон явцгааж, байшингийн тоо хэмжээ, бослого гарсан тохиолдолд хичнээн хvн цэрэгт татагдах бололцоотойг тооцно.

Мєнгєний туган доорх нууц туршуул
Хvлээсэн vvрэгт ажлаа дуусгаад нинжа нар дахин гадаад ертєнцєєс тасарч, ууланд очиж бvгнэ. Тэд гол тєлєв гадны хvн хvрч vл чадах ууланд суурингаа байгуулж, эргэн тойронд нь харуул хамгаалалт гаргадаг байжээ. Зарим ийм сууринд хэдхэн хvн амьдардаг бол, заримд нь хэдэн зуун нинжа нар гэр бvлээрээ амьдарна. Дундад зуунд "сvvдэр-дайчны" мэргэжлийг бусад олон мэргэжлийн адил vе дамжуулан эзэмшvvлдэг байжээ. Нинжагийн гэр бvлд тєрсєн хvн зєвхєн нинжа л болдог байлаа.

Бvлгийн дотор хатуу ёс жаягтай. Бvлгийн удирдагч дзёнин бvгдийг удирдана. Тvнин тvvний ойрын туслах. Тэд гэнин хэмээх бvлгийн дайчдад тушаал дамжуулж, биелэлтийг нь хянана. Цаг хугацаа улиран одохын хирээр гэнин битгий хэл, туниний эгнээнд гадны хvмvvс элсэн орох болжээ. Энэ нь ихэвчлэн олз хайн, хамхуул аятай улс орноор хэсэн тэнvvчлэгч ронин гэдэг хоосорч ядуурсан самуурай нар байлаа.

Гадны хvнээс нинжа жишим ч хийлгvй урвадаг хирнээ, єєрсдийн бvлгийн ахан дvvсийн нєхєрлєлд насан туршдаа vнэнч хэвээр vлддэг. Тэд сонгогдсон хvмvvс. Хэний талд байлдах нь чухал биш, учир нь тэд бvгдийн эсрэг тулалдаж дасжээ.

Нинжа бол вангийн албат биш, тэд хєлсєєр гvйцэтгэгчид. Нинжагийн сэтгэл жигнvvрийн таваг мэт хувирамтгай. Илvv мєнгє шидсэн хvнд л тэр vйлчилнэ.

Гагцхvv єєрийн бvлгэмийн нууцыг л нинжа хvн хэнд ч vл задална. Тэдний хуримтлуулсан мэдлэг, нинжагийн сургуульд сурч мэдсэн эрдмийн адилаар ихэд нууцлагддаг байсан юм. Ийм нууцлагдмал байдал олны дунд домог тєрvvлдэг байлаа.

Заримдаа нинжа нар єєрсдєє иймэрхvv цуу дэгдээнэ. Учир нь нисдэг, амьтан болж хувирдаг, нэг дор арван хvнийг нам цохидог нууц эрдэмтэй хvнтэй баргийн хvн тулалдахаар зvрхлэхгvй шvv дээ.

Зугаа цэнгэлийн ордон
15-р зуунд Япон улс олон жижиг хэсэгт бутран задарч, толгойтой бvхэн зэвсэг барьж тулалдахаас єєр аргагvй болжээ. Даймё бvр зэр зэвсэг агсаж, цэрэг дайчилж, бvгдийг дайснаа хэмээн тооцож, хєршvvд рvvгээ уулгалан дайрч байв. Газар сайгvй дайн тулаан дэгдэж, удалгvй нийслэл галд шатлаа. Энэ бvгдийн буруутан нь эзэн хаан байсан юм.

1443 онд засгийн эрхэнд Асикага Ёсимасу (1435-1490) гэдэг шинэ Сёгун гарлаа. Тэр хvvхэд байхдаа хаан ширээг залгамжилж авсан боловч нас биенд хvрсэн хойноо ч хааны ёсоор улс орныг захирч чадсангvй. Улсаа удирдах чадваргvй хирнээ vнэт зvйлс, урлагийн бvтээлvvдийг цуглуулах, тансаг зоог барих зэргээр vрэмтгий занд нь хязгаар vгvй байв. Энэ бvгд нь улс орныг сvйрлийн ирмэгт авчирсан юм. Засгийн эрх баригчид, "адгийн хvмvvст" тооцогддог худалдаачдад єрєє єгєхийн тулд энгийн ардыг хайр найргvй мєлжиж байв.

Сёгун найз нєхдийн хамт єєрийн Зугаа цэнгэлийн ордонд (Гинкакудзи) цайны ёслолыг тоо томшгvй зохиож, уран зураг сонирхож, од, сарыг бахдан ширтэж, жаргал цэнгэлд умбаж байх хооронд улс орон нь vймээн самуунд автаж, vгvйрэн хоосорч байлаа. Єлсгєлєн, амьдрах аргагvй байдал хvмvvсийг зэвсэг барихад дуудаж байв.

Ёсимаса сёгун удаан хугацааны турш єєрийн vр хvvхэдгvй байсан тул Ёсими ламыг vрчлэн авч сёгун болгохоо амласан боловч, єєрт нь хvv тєрмєгц тэрээр хэлсэн амнаасаа буцахаар шийджээ. Тэгэхэд 1467 онд Киотогийн гудамжинд тулалдаан гарсан нь арван жил vргэлжилсэн Онин дайны эхлэл байв. Энэ дайнд Японы хvчирхэг бvх бvлгvvд татагдан орсон юм. Сул дорой сёгуны vед улс оронд нэгдмэл засаг vгvй боллоо. Нэг дайн дуусмагц єєр нэг дайн залгаж vргэлжилнэ.

1478 онд Сэнгоку дзидай гэгч дайсагнагч нутгуудын эрин vе эхэлж, 1577 он хvртэл vргэлжилсэн. Энэ тэмцэлд самуурай, нинжа нар гол vvргийг гvйцэтгэсэн билээ. Тулалдааны сэлэмний урлагийг тєгс эзэмшсэн самуурай єдрийн дайчин бай¬сан бол шєнийн алуурчин гэгддэг нинжагийн хэт хутга шєнє дєлийн цагаар нуувчнаас єєрийн vйл хэргийг vргэлжлvvлж байлаа.

Хоёр салаа зам
Самуурайн єргєдєг тангарагт: "Миний бие ууланд, газар доор, хаана ч байсан гэсэн эзний сонирхлыг хамгаалах нь миний эрхэм vvрэг билээ" гэж байдаг. Тэд дайчны замаар замнаж, vvрэг хариуцдагад захирагдана. Самуурайн ёсонд худал ярих, хараал хэлэх, муу vйл хийхийг хориглож, эд мєнгє, баян тансаг байдлыг жигших ёстой гэж заасан байдаг. Самуурайн хуульд "Зєв vйл аминаас ч илvv" гэсэн байдаг.

Дайсагнагч нутгуудын эрин vед урвах нь амьсгалахтай адил амар болсон боловч ихэнх самуурай нар Самуурайн ёсыг дагахыг хичээдэг байлаа. Тэр vед олон самуурай єєрсдийн vvрэг, тангаргийг умартан, сонгосон замаасаа ухарч, олны хараал зvхэлд идэгдэн vхсэн юм. Харин нинжа нарт ёс суртахууны хэм хэмжээ гэж байсангvй. Тэд самуурай нарын бохир санааг биелvvлэх гар хєл болж байлаа. Самуурай хvн єєрийгєє далдалж, нуувчнаас аллага vйлдэж болохгvй тул ийм ажилдаа нинжаг хєлсєлнє. Дайсныхаа гэрт нууцаар нэвтрэх самуурайн ёсонд хориотой тул тэр мєн л нинжаг хєлсєлж, санаагаа гvйцэлдvvлнэ. Самуурай нар ингэж нэр тєрєє алдалгvйгээр дайсан этгээдийнхээ цээжинд хутга зоодог байжээ. Ингэж дундад зууны Японд цагаан нь цагаанаараа, хар нь хараараа vлддэг байв.

Самуурайн зам тавьсан сум мэт тэгш шулуун, нинжагийн зам могойн мєр мэт vелзсэн тахир. Самуурай єргєсєн тугныхаа доор ил тулалдана. Харин нинжа дайсныхаа тугийг єндєрт єргєн, тэдний дотор хутгалдан орж цусан зам татуулна.

Гартаа хадууртай бvхнийг мэдэгч, vл vзэгдэгч
Тоосон vvл намдахад, юу тvvнийг босгосон нь харагдана. Цуу яриа намдахад нинжа vлдэж, тvvний ур чадвар харагдана. Єєрийн нууц сургуульд нинжа нар маш олон зvйлд суралцана. Тэд удаан хугацааны турш дасгал хийн, байлдааны урлагаар хичээллэн бие бялдар, сэтгэлээ хатуужуулдаг. Сургуулилт зєвхєн vvгээр зогсохгvй. Ямар ч хvмvvсийн дунд "vл vзэгдэгч болох" эрдэмд нинжа нар тогтмол суралцаж байлаа. Нvvрний тєрхєєр хvний зан тєлвийг мэдэх ухаан болох физиогномикоор тогтмол хичээллэж, гадаад байдлаар нь хvний хийх гэж буй vйл, хєдлєлийг тааж мэдэхэд суралцана. Японы мужуудын ёс заншил, амьдралын нєхцєл, байгаль цаг уурын байдал, нийгмийн давхаргуудын онцлогийг судалж, сургуулилдгаараа тэд хаана ч очсон єєрийн хvн шиг байж, олон дунд танигдахгvй уусаж чаддаг байлаа.

Дайсантайгаа халз тулалдахын ємнє нинжа сайтар бэлддэг. Тэд ямар ч тєрлийн зэвсгийг чадамгай эзэмшдэг бєгєєд хvний амин цэгvvдийг гайхамшигтай сайн мэднэ. Алганы мєрєєр ганц цохиод л амьсгалыг нь хааж, хvнийг vхvvлж чадна. 1543 онд Португалийн наймаачид "мушкет" бууг авчирснаар нутгийн зэвсгийн дархчуул хэдэн арван мянгаар нь vйлдвэрлэж эхэлсэн бєгєєд нинжа нар ч галт зэвс¬гийг гарамгай эзэмшиж сурчээ.

Нинжа нар хорын тухай сайн мэднэ. Єєрсдийн дайснуудыг vзvvрт нь хор тvрхсэн тємєр таван хошуу, сум зэргээр хєнєєх нь элбэг. Vvндээ фугу загас, аалз, хилэнцэт хорхой, мєєгний хорыг єргєн хэрэглэнэ. Эсрэг этгээдээ баттай алахын тулд сэлэмнийхээ ирэнд хор тvрхэж тулалдана.

Хоолонд нь хор холих, євєрт нь амьд хилэнцэт хорхой хийх, унтаж байхад нь ам руу нь хор цутгах зэрэг энvvхэнд.

Нинжа хана, мод руу авиран гарч, дvрээ хувилгаж, байрлал сонгон отолтод дайснаа удаан хvлээн чадна. Нимгэн арьсаар хийсэн салыг vлээж агаараар дvvргээд, тvvгээрээ гол, нуурыг зовлонгvй гаталж чадна. Хулсан гуурс юмуу акваланг маягийн агаараар дvvргэсэн арьсан уутны vзvvр амандаа зуугаад усан доор амьсгалан нуугдаж чадна. Хоол хvнсгvй, мєс шиг хvйтэн усанд удаан хугацаагаар байж чадна. Эдгээр алуурчид арга заль, овсгоо самбайгаараа аргагvй гайхуулна.

Тэд олон янзын зэр зэвсэг хэрэглэдэг. Жишээ нь, хадуурыг хурцалж ирлээд, нєгєє vзvvрт нь хvндрvvлэгчтэй тємєр гинж бэхэлсэн зэвсгийг кусаригама гэнэ. Vvнийг дайсан руугаа шиднэ. Эсвэл гардан тулаанд орохдоо гарынхаа хуруунуудад тємєр хумс зvvж, эсрэг этгээдээ шархдуулна. Амандаа фукибари хэмээх гуурс нууж, дайсан дєхєж ирмэгц vлээж, зvvгээр галлана. Биедээ дарь хийсэн хулсан гуурс авч явах ба, дайсныхаа нvvр лvv шиднэ. Хєєгдєж байх vедээ дайсныхаа хєл доор хор шингээсэн єргєстэй тэцубиси хэмээх тємєр од шиддэг. Эмэгтэй нинжа нарын дунд какутэ буюу ил гарсан хэсгvvдэд нь хор шингээсэн гоёл зvvх нь элбэг байлаа.

Єєрсдийгєє илчлэхээс болгоомжилж, нинжа нар гол тєлєв явгаар явж, єдєрт 100 гаруй километр замыг туулна. Аллага vйлдээд зугтаж байхдаа мєрдєж буй хvмvvс явван чиглэлийг нь тогтоож чадахгvйгээр хєлєє байрлуулж, маш овжноор мєрєє баллана. Хохирогчийн гэрээс зугтахдаа гэрийг нь шатааж, гэрийнхэн ба зарц нар нь галыг унтраах гэж сандралдаж байх хооронд сураггvй алга болж амждаг байжээ.

Могойг бяц гишгэ!
Нинжад нэр тєр, ёс суртахуун гэж байсангvй. Гэхдээ тvvнд байсан юутай ч зvйрлэшгvй нэгэн эрхэм чанар бол тэр хэзээ ч, ямар ч нєхцєлд єєрийн бvлэг, гэр бvлийнхэн хаана байгааг илчилдэггvй байсан юм. Тамлалтыг тэсвэрлэхгvй ам алдахаас болгоомжилж єєрийгєє хутгалах юмуу хацартаа байнга авч явдаг хортой капсулыг хага хазаж залгидаг байлаа. Зарим vед нvvр царайгаа таниулахгvйн тулд нvvрээ сийчдэг байв. Шєнийн харанхуйгаас сvvдэр-дайчин гарч ирэн, бамбарын дєлийн гэрэлд vхлийн харанхуй руу замхран одно.

Амиа егvvтгэх нь нинжагийн хувьд хамгийн сайхан vхэл гэж хэлж болно. Учир нь тvvнийг vзэн ядах зэвvvцэл хорслыг vгээр илэрхийлэх аргагvй билээ.
Нинжа эрх чєлєєтэй байгаа vед хvн бvрийн амь тvvний гарт, харин эрх чєлєєгєє алдвал єєрєє єрєєлийн гарт бай болдог байна., 1594 оны наймдугаар сарын 24-нд "Японы Робин Гуд" гэгддэг алдарт дээрэмчин, нинжа Исикава Гоэмоныг гэр бvлийн хамт буцалж буй тосонд хийж чанасан. Тvvнийг, цаасан шувуу ашиглан Нагоя хотын ордны дээвэр дээр гарч, оройг нь чимэглэж байсан алтан эдлэлvvдийг хулгайлахаар завдсан хэрэгт буруутгасан юм.

1570 оны тавдугаар сарын 19-нд нинжа Сугитани Дзэнъюбо, тэр vеийн Японы бараг захирагч болоод байсан, цэргийн командлагч Оду Нобунагу руу нуувчнаас хоёр удаа буудсан юм. Сумнууд хуяг дуулгыг оносон боловч нэвтэрсэнгvй. Нинжа хэргийн газраас зугтаж, Одагийн хvмvvс тvvнийг дєрвєн жилийн турш хайсны эцэст сая нэг барьж авчээ. Зургаан єдєр тамлаж тарчлаасны эцэст нокогирибики гэдэг цаазын онцгой аргаар хороох шийдвэр гаргасан байна. Тvvнийг газарт бэлхvvс хvртэл нь булаад, хvзvvг нь хоёр талаас нь дутуу хєрєєдєєд орхижээ. Хажууд нь орхисон том хєрєєгєєр, хэн ч очоод аль нэг эрхтнийг нь хєрєєдєж болох байв. Тойрсон хvмvvс тарж явахгvй л байлаа. Гэвч энэ тvvний зовлонгийн тєгсгєл байсангvй. Хэд хоногийн дараа амьсгаа хураагаагvй тvvнийг ухаж гаргаад амьдаар нь цовдолжээ.

Эдо боомтын дэвшил
Ода Нобунага зvгээр ч нэг нинжа нарын бай болоогvй ажээ. Тэрээр "хулчгар алуурчдаас" салж, "чєтгєрийн гэр бvлийг" хvйс тэмтрэх зорилготой байсан юм. Ига мужийн 4000 нинжагийн эсрэг Ода Нобунага 46 мянган самуурайг хєдєлгєж, тэднийг адгуус мэт хяджээ. Тэднээс цєєн хэд нь л ууланд амжин зугтаж гарснаар амьд vлдсэн юм.

1603 онд Токугава Иэясу шинээр сёгун болж гарч ирснээр "Дайсагнагч нутгуудын эрин vеийн" дураараа байдал эцэслэн, Японд сёгуны хатуу эрх мэдэл тогтлоо. Єєрийнх нь мэдлийн улсад тvvний мэддэггvй нэг ч нууц хvчин байх ёсгvй гэж тэр vзэж байлаа. Нинжа нараас салах хэрэгтэй байв. Тэрээр нинжа нарт сайн ду¬раараа сёгуны бие хамгаалагч болох, эсвэл тvvний нууц цагдаагийн газар ажиллахыг зєвшєєрчээ. Татгалзсан хэнийг ч болов дээрэмчин мэт мєрдєж мєшгєнє гэдгээ тэр амлажээ. Нинжагийн vйл хэрэг ийнхvv тасарчээ.

1853 онд нинжа нар сvvлчийн удаа, улсын захирагчийн vvргийг биелvvлжээ. Тэр vед Эдо боомтод (Токио) коммодор Мэтью Перригийн удирдлаган дор америкийн байлдааны дєрвєн хєлєг онгоц орж ирсэн нь урьд ємнє vзэгдээгvй vйл явдал байлаа.

Єнгєрсєн хоёр зууны турш Япон улс гадаад ертєнцєєс тусгаар байсан юм. Бvх хил хаалттай байснаас гаднаас хэн ч орж ирж чаддаггvй, vхлээс айгаад хэн ч тэндээс гадагш гарч чаддаггvй байсан юм.

Ийнхvv америкийн байлдааны хєлгvvд Японы боомтод ирж, коммодор Перри АНУ-ын засгийн газрын илгээмжийг сёгунд дамжуулав. Тэнд Японы талд Симоде, Хакодатэ боомтуудыг америкчуудад нээж, худалдааны гэрээ байгуулахыг санал болгосон байжээ.

Тэгэхэд коммодорын хєлєг рvv нинжа Савамура Ясусукэг илгээж, ирсэн зочдын жинхэнэ зорилгыг илтгэх нууц бичиг баримт олох даалгавар єгчээ. Нинжа ч уг даалгаврыг гайхалтай сайн биелvvлсэн. Тэрээр коммодорын бvгдийн нvднээс далдлан нуусан хуудаснуудыг олж, эрэг дээр авчирчээ. Гэвч энэ нь ...франц хvvхнvvд орондоо, англи хvvхнvvд гал тогоондоо сайн байдаг тухай бичсэн голландын завхай шvлэг байжээ.

Хэдэн сарын дараа Япон улс АНУ-тай, хожим нь Англи, Франц, Орос, Прусс, Нидерланд улсуудтай гэрээ байгуулжээ. Ийнхvv улс орон ирээдvй рvv тэмvvлэн, харин нинжа... тvvхэнд vлджээ.


Хvн Ба Нийгэм Александр Волков

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment