• Тухайлах ялгац гишVVн (The definite article)
• Эс тухайлах ялгац гишVVн (The indefinite article)
• Нэр Vг (Nouns)
• Хавсрал нэр (Adjectives)
• Vйл хавсрал (Adverbs)
• Тооны нэр (Numerals)
• Биеийн тєлєєний нэр, хамаатуулах тєлєєний нэр, эгэх ба хVч нэмэгдVVлэх тєлєєний нэр (Personal, possessive, reflexive and emphatic pronouns)
• Vйлдэх тєлєєний нэр (Reciprocal pronouns)
• Заах тєлєєний нэр (Demonstrative pronouns)
• Асуух тєлєєний нэр (Interrogative pronouns)
• Холбох болон нэгтгэх тєлєєний нэр (Relative and conjunctive pronouns)
• ТодорхойгVй тєлєєний нэр (Indefinite pronouns)
• Жирийн Vйл Vг (Ordinary verbs)
• Туслах Vйл Vг (Auxiliary verbs)
• Баймж Vйл Vг (Modal verbs)
• Vйл Vгийн цагууд (The tenses of the verb)
• Vйл Vгийн цаг зохицох ёс (Sequence of the tenses)
• Vйл Vгийн тєлєвVVд (The moods of the verb)
• Vргэлжлэх цагийн хэлбэрVVд (The progressive forms)
• Дадал зуршлыг илэрхийлэх нь (Expression of habit)
• ИдэвхгVй хэв (The passive voice)
• to - гVй эс тухайлах тєлєв (Infinitive without to)
• to - тэй эс тухайлах тєлєв (Infinitive with to)
• Эс тухайлах тєлєвийн тусгай хэрэглээ (Special use of the infinitive)
• Эс тухайлах тєлєвтэй тусагдахуун (Accusative with infinitive)
• Эс тухайлах тєлєвтэй нэрлэхийн тийн ялгал (Nominative with infinitive)
• Vйлт нэр (The gerund)
• Нєхцєлт Vйл Vг (The participles)
• Тусах, эс тусах, эгэх Vйл Vгс (Transitive, Intransitive, reflexive verbs)
• Хэлц Vйл Vг (Phrasal verbs)
• Угтвар Vг (The prepositions)
• Холбоос Vг (The conjunctions)
• ДVрэм бус Vйл Vг (Irregular verbs)
ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШVVН (THE)
(The definite article)
1. the [ќЊ] : гийгVVлэгчээр эхэлсэн Vгийн ємнє : the book, the boy, the lady, the university, the union
2. the [ќi] : эгшгээр эхэлсэн нэрийн ємнє : the American, the animal; мєн Vл дуудагдах h-ээр эхэлсэн Vгийн ємнє : hour, honour, honest; эхний Vе нь єргєлтгVй Vгийн h-ийн ємнє: the horizon тус тус хэрэглэгдэнэ.
I . Тухайлах ялгац гишVVн хэрэглэх тохиолдлууд
• ЗVг чиг заасан : towards the North, in the North, гэвч: from north to south, from east to west гэх мэт тохиолдолд хэрэглэхгVй.
• Газар орон болон арлын нэр олон тоонд : the East-Indies, the Netherlands, the Hebrides.
• Гол мєрєн, нуур, далай, тэнгис, уулс олон тоонд : the Thames, the Atlantic, the Alps
• Орчлонд ганц юмны нэрийн ємнє : the moon - сар, the earth - дэлхий, the sun - нар.
• Ємнє нь дурдсан зVйлээ дахин давтах Vед : I bought a postage stamp yesterday. The stamp is very interesting.
• Улс орны нэр нь republic, union, kingdom, states гэсэн Vгтэй бол : The United states of America - АНУ
• Ямар нэг бVлэг юмыг ерєнхийд нь нэрлэх Vед : the English - англичууд, the old - хєгшчVVл, the wolf - чоно.
• Нэр Vгийг тодотгож байгаа дэс тооны ємнє : the first week - эхний долоо хоног, the second floor - гуравдугаар давхар.
• Хавсрал нэрийн давуу зэргийн ємнє : the highest mountain in the world - дэлхийн хамгийн єндєр уул.
• Нэг гэр бVлийг бVхэлд нь нэрлэх Vед : the Smiths - Смитийнхэн
• Сонин, найрал дуу, оркестр, поп хамтлагийн нэрийн ємнє : the Daily News, the Bach Choir, the Beatles
Сануулга : all, both, half, double, quite, twice - ын ард нь "the" байна. all the world, double the sum, all the money.
II . Тухайлах ялгац гишVVнийг орхих тохиолдлууд
• Оноосон нэр (мєн poor, old, little, good, saint -тай) бол: poor Peter, little John
• Цол хэргэм ураг тєрлийн нэр бол : Аdmiral Nelson, King Richard, Queen Elizabeth, Uncle Sam, Dr.Miller
гэвч : the Queen of England гэх Vед хэрэглэнэ.
Санамж : Англи цол хэргэм биш бол the авна : emperor, czar, archduke, elector : the Emperor William, the Czar Peter I
• Улс болон хотуудын нэр бол: Switzerland, Turkey, London,
гэвч : the London of today - гэх Vед хэрэглэгдэнэ.
• Mount- , cape- , lake- , harbour- , bay- тай оноосон нэр байвал : Mount Everest, Cape Trafalgar, Lake Geneva, New York Harbour, Hudson Bay,
гэвч : the Cape of Good Hope гэх Vед хэрэглэгддэг.
• Гудамж, талбай, гVVр, барилга оноосон нэртэй бол : Oxford street, Trafalgar square, Windsor castle, London bridge.
• Тоолж Vл болох ерєнхий нэрийн ємнє : life, death, love, Earth, Heaven, Hell ; He was weary of life.
гэвч : the life of the whole nation гэх Vед ялгац гишVVн авна.
• Нэр Vгийн ємнє тооны нэр, тєлєєний Vг орвол : two boys, his friend, this room, some apples.
• Church, school, college, prison, bisiness, chapel, hospital, market, sea, table, town, work, bed гэх мэт Vгс нь ерєнхий утгаар хэрэглэгдвэл : church is over, school begins, he was sent to prison, go to bed.
гэвч : тодорхой утгатай бол ялгац гишVVн хэрэглэгдэнэ : The school is near the church. - Сургууль сVмийн хажууд байдаг.
• Материалын нэр : coal, iron , wood, gold : coal is important for export,
гэвч : the coal of Wales (Уэльсийн нVVрс) гэх мэтээр хэрэглэх нь бас бий.
• Нэр олон тоонд байвал : cats, mice, dogs, birds : swallows are pretty birds.
гэвч : the swallows of this summer - энэ зуны хараацайнууд гэхчилэн ялгац гишVVн хэрэглэх тохиолдлууд байна.
• Улирал, сар, єдєр : summer, March, Sunday : on Monday, in Winter, in April, at Christmas
гэвч : the last Sunday in August. гэх Vед хэрэглэнэ.
• Шинжлэх ухааны тусгай салбарын нэрийн ємнє :
My brother studies algebra. - Ах маань алгебр судалдаг.
Photography is my hobby. - Фото зураг бол миний хобби.
Сануулга : "of"- ын тусламжтайгаар холбогдсон буюу тVVнтэй адил бVх тохиолдолд ялгац гишVVн авна.
the Cape of good Hope, The England I know is different from . . .
ЭС ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШVVН (А, AN)
(The indefinite article)
1. a : гийгVVлэгчээр эхэлсэн Vгийн ємнє : a boy, a lady, a European
2. an : эгшгээр эхэлсэн Vгийн ємнє : an animal, an english book,
мєн Vл дуудагдах h-ээр эхэлсэн Vгийн ємнє : an hour, an heir, an honour
эхний Vе нь єргєлтгVй Vгийн h-ийн ємнє : an historian
• Анх яригдаж байгаа ба зєвхєн ганц тоонд байгаа тоологдох нэрийн ємнє : I have a pen. I see a dog.
• Нэг тєрєл зVйлийн юмыг нєгєєгєєс нь ялгахын тулд : a dof is domestic animal. ("нохой" гэсэн ерєнхий утгаар)
• Мэргэжил, Vндэстэн, шашинтан бол : my brother is a painter, he is an englishman, she became a Protestant
гэвч : the title of (doctor), the rank of (general), the dignity of (senator)-ийн дараа эс тухайлах ялгац гишVVнгVй байна.
• Хэмжээ, жин, цаг, тоолол бол : four shillings a yard, sixpence a pound, twice a year, four times a day
• Тоо хэмжээ заасан тодорхой Vгийн ємнє : a million, a thousand, a dozen, a couple, a little
Санамж : "а" - нь half, such, quite, many (зарим нэг), rather, what - ийн ард байна : half a dozen - 6 ширхэг, such a good story - тийм сайн єгVVллэг.
"а" - нь as, so, too, how, however - ээр холбогдсон хавсрал нэрийн ард байна : as good a swimmer as I am - над шиг сайн сэлдэг хVн ; to heavy a weight - дэндVV хVнд жин ; too difficult a task - маш хэцVV даалгавар
НЭР VГ (The noun)
I . ХVйс : ДVрмийн хVйс = Байгалын хVйс
а . ХVн ба эд зVйл
Эр хVйсийн хVн, амьтан эр хVйсийн тєлєєний Vг авна he him his he met his friend
Эм хVйсийн хVн, амьтан эм хVйсийн тєлєєний Vг авна she her she saw her friend
Эд зVйлс болон хийсвэр зVйлс эрс хVйсийн тєлєєний Vг авна it its the book is in its place
б . Амьтан
Амьтны нэр ерєнхийдєє эрс хVйс авна : The lion licked its paw.
гэвч : Гэрийн тэжээмэл болон Vлгэрийн амьтан гол тєлєв хVйсээр ялгагдана.
эр хVйсийн (хVчтэй) амьтан = эр хVйс : the dog, his name
эм хVйсийн (сул дорой) амьтан = эм хVйс : the cat, she is dead
Зарим нэр Vг "-ess" тєгсгєл авч эм хVйс VVсгэдэг. Жишээлбэл : actor - actress, host - hostess, prince - princess, waiter - waitress, lion - lioness, duke - duchess
Санамж : Хєлєг онгоц, улс орон болон хотын нэр гол тєлєв эм хVйсийг хэрэглэдэг : the 'Atlantic' lost her crew, England and her dominions
II . Нэр Vгийн олон тоо VVсгэх
Singular + s : dog - dogs, friend - friends
ДVрмийн олон тоо VVсгэхдээ ганц тоон дээр "-s" залгадаг. Жишээлбэл : leg -legs, wall - walls, tree - trees, table - tables.
Нэр Vгийн тєгсгєл нь дараах байдалтай бол :
• s, ss, x, z, ch, sh, tch, бол "-es" залгана. Жиш : ass - asses, box - boxes, church - hurches
• гийгVVлэгч + y бол "-ies" залгаж олон тоо VVсгэнэ. Жиш : baby - babies
• fe, f бол "-ves" залгана. Жиш нь : wife - wives, knife - knives, wolf - wolves гэх мэт. Гэвч : chief - chiefs, roof - roofs гэж VVсдэгийг анхаар.
• о - бол "- oes" : hero - heroes, potato - potatoes. Гэвч зарим гадаад Vгэнд : photo - photos, piano - pianos, radio - radios гэсэн байдлаар VVсдэг.
Yл єєрчлєгдєх Vгс
• зарим шувуу, амьтан : sheep - хонь, deer - буга, swine - гахай, fish - загас, fruit - жимс, grouse - ятуу.
• зарим загас : trout - хулд, salmon - салмон, carp - мєрєг, pike - цурхай гэх мэт. Гэвч herring, -s = май, eel, -s = могой загас гэж VVсдэг Vгс ч байдаг.
• яс Vндэс, оршин суугчдын нэр : Japanese, Swiss, Vietnamese
ox, child, brother гэсэн Vгс бол -(r)en тєгсгєл авна : ox - oxen, child - children, brother - brethren
Зарим нэр Vг Vндсээрээ єєрчлєгдєж олон тоо VVсгэдэг. Жишээлбэл : man - men, woman - women, foot - feet, tooth - teeth, goose - geese, mouse - mice, person -people, louse - lice
Санамж : man - тэй холбогдсон нэр Vгс олон тоон дээр : gentleman - gentlemen, Frenchman - Frenchmen гэх мэтээр хувирна.
Гэвч : German, -s; Roman, -s; Norman, -s гэх мэт Vгс шууд "-s" залгаснаар олон тоо болно.
Зарим нэг хийсвэр (Abstract) болон хам нэр (Collective) зєвхєн ганц тоонд байна. Жиш :
advice - зєвлєлгєє, business - ажил хэрэг, furniture - мебель, knowledge - мэдлэг, merchandise - эд бараа, progress - хєгжил дэвшил гэх мэт.
Санамж : Хоёроос дээш хэсэгтэй зVйлс зєвхєн олон тоонд байдаг : scissors - хайч, tongs - бахь, spectacles - нVдний шил , lungs - уушиг, trousers - ємд, scales - жин хэмжVVр,
These spectacles are strong. - Энэ нVдний шил бєх.
Анхаар! : Vйлийн эзэн олон тоонд байвал хувцас болон биеийн хэсгийн нэр олон тоонд байна.
They came in with their hats on their heads - Тэд орж ирэхдээ малгайтайгаа байсан.
III . Тийн ялгал (The case)
Нэрлэх (Normative) = (the, a, an)
Хамаатуулах (Genitive - угтвар Vгт хамаатуулах) =of (the, a, an)
Єгєх орших (Dative - угтвар Vгт єгєх орших) = to (the, a, an)
Заах (Accusative) = (the, a, an)
Англи хэлэнд угтвар Vгт хамаатуулахаас гадна мєн Саксоны хамаатуулах гэж байдаг ба энэ нь нэр Vгийн ганц тоонд 's, олон тоонд s' -ийг залгаж хэрэглэдэг. Хэрэглэх тохиолдолууд :
• ХVн амьтанд хамаарагдах зVйлийн тухай ярихдаа : Jack's blue book. they boys' book
• Эд зVйл болон цаг хугацаа, газар орон, тоо хэмжээний тухай ярихдаа : a week's holiday, a month's stay, a mile's walk, at arm's length, a stone's throw
• Ярианы хэллэгт : for Heaven's sake - бVх гэгээн хутагтын тєлєє, for God's sake - бурхны тусын тулд, for goodness' sake - сайн сайхны тєлєє
Санамж : Хэрэв Саксоны хамаатуулахад house, shop, church, practice гэсэн Vгс байвал орхиж бичнэ.
I am at my uncle's (house). - Би эгчийндээ (гэрт) байна. at the doctor's (practice) - эмчийн дадлагад
Єгєх оршихын тийн ялгал нь Заахын тийн ялгалын ємнє байрлавал to - гVй орно.
ЄгVVлэгдэхVVн ЄгVVлэхVVн Єгєх орших Заах
We gave the beggar a penny Бид гуйлгачинд нэг пенни єгсєн
I sent you some books Би чамд хэдэн ном илгээсэн
Угтвар Vгт Єгєх оршихын тийн ялгал : Єгєх оршихын тийн ялгал нь Заахын тийн ялгалын дараа байрлавал to - тэй орно.
ЄгVVлэгдэхVVн ЄгVVлэхVVн Заах Угтвар Vгт Є.о.тя
We Gave a penny to the beggar
I Sent some books to you(and not to him)
Єгєх оршихын тийн ялгал нь зарим Vйл Vг болон хавсрал нэрийн дараа Заахын тийн ялгалын ємнє to - тэй байдаг. Жишээлбэл :
english mongolian english mongolian english mongolian
to add -д нэмэх to reply to -д хариулах cruel to харгис зэрлэг
to listen to чагнах, сонсох to happen to -д болох тохиолдох just to шударга
to declare, explain to -д мэдэгдэх тайлбарлах to say to хэлэх, ярих polite to эелдэг, найрсаг
to mention to дурдах сануулах kind to нєхєрсєг, эелдэг
Єгєх оршихын тийн ялгал нь зєвхєн Заахын тийн ялгалын утга агуулж байгаа Vйл Vгэнд холбогддог. Гол хэрэглэдэг Vйл Vгс нь :
english mongolian english mongolian english mongolian english mongolian
to give єгєх to bring авчрах to forgive уучлах to tell хэлэх
to lend зээлVVлэх to take -д аваачих to cost Vнэтэй байх to write бичих
to offer санал тавих to send -д илгээх to owe єртэй байх to sell худалдах
to promise амлах to fetch авчрах to pay тєлєх to show VзVVлэх
Санамж : Заахын тийн ялгал "it" - нь биеийн тєлєєний Vгийн Єгєх оршихын тийн ялгалын ємнє байрлана :
give it me - VVнийг надад єгєєч ; bring it us - VVнийг бидэнд авч ирээч
Чи хожигдож хоцроно гэдгээ үргэлж санаж яв!..
Pages
Цаг хугацаа
Labels
- чөлөөт сэдэв (50)
- Кино (46)
- youtube (39)
- Хичээл (22)
- Мөнгө санхүү (14)
- Англи хэл (13)
- Blog (8)
- Компьютeр (7)
- Сургамжит өгүүллэг (7)
- fithness (4)
- Зөвлөгөө (4)
- Монгол орны үзэсгэлэнт газрууд (3)
- тууж. өгүүллэг (3)
- Бөх (1)
- Зураг (1)
- Монгол (1)
- Роман (1)
Хэн хаанаас
толь
Блог хөрвүүлэх
Subscribe to:
Post Comments (Atom)
Их уншсан
-
62 тэрбум долларын хөрөнгөтэй УОррен Баффет бол манай дэлхийн хамгийн баян хүн. Тэр гайхалтай амжилтанд хүргэсэн зарим арга барилаасаа ...
-
үзэх бол энд дараад 5секунд хүлээгээд SKIP AD дараад үзнэ үү
-
Дуучин С.Сэрчмаа "Үүрд минийх гэж амлаач” ...Үүлгүй тэнгэрийн дор чамтай хамт нисмээр байна Үггүй гунигаа би мартмаар байна Үргэлж ч...
-
Одоо үед хүмүүс хүссэн дуу, клип, зар сурталчилгаа, видеогоо ямар ч төвөггүйгээр Youtube дээр үздэг болсон үе. Өмнө нь бид видео олж үзэ...
Blog Archive
-
▼
2012
(226)
-
▼
January
(55)
- Шүд унах тоолонд ой ухаан мууддаг
- Мундаг Шварцнеггер
- Эр хүний төгс галбир
- Нүдээ эрүүл байлгацгая
- twins mission - (монгол хэлээр)
- Шидэтний шавь / монгол хэлээр /
- The Adventure of Tintin 2011 Монгол хадмал
- Alvin and the Chipmunks Chipwrecked 2011
- Lumino - Уучил намайг
- The Adjustment Bureau (2011) | Монгол хэлээр
- Лонхон дээр суниадаг хүү
- Зургийн аппаратын төрлүүд
- Зураасан код гэж юу вэ?
- Photoshop хичээл ном татахаар.(Мөөгий татаж аваад ...
- Интернет таны талаар бүгдийг мэднэ
- Хоромд дамжих мэдээлэл буюу “жиргээ”-ний ноёрхол
- Дэлхийн хамгийн аймшигт арван цуврал алуурчин
- Чингис хааны үлдээсэн менежментийн сургамж /гадны ...
- ЦАРАЙ МУУТ
- Шинжлэх ухааны хамгийн хачин туршилтууд
- Бичлэг оруулаад мөнгө авах боломжтой сайт
- Цээж хөгжүүлэх дасгал
- Alertpay сайтад бүртгүүлэх заавар
- Жон Леннон дуучны тvvх (194О -1980)
- System Restore гэж юу вэ ?
- Ra One 2011 (Цор ганц) монгол хэлээр
- Хятадууд Улаанбаатарын үдэш дууг ингэж дуулжээ
- Vл vзэгдэгч алуурчид буюу Нинжа-гийн хувь тавилан
- Michael Jackson moonwalk (сарны алхаа) хичээл
- Бермудын гурвалжиний нууц.
- Ronal the Barbarian (2011) монгол хэлээр
- Англи хэлний дүрмийн эмхтгэл (English grammar)
- The Devil Inside (2012) Шууд үзэх
- Блог сайтуудад жижигхэн чат хийх
- 2012 оны зурхай
- Оросын мафи
- Дэлхийн шилдэг 10 мафи
- Интернэтээр үнэгүй мессеж бичдэг сайтууд
- Төрийн далбааны хэмжээ харьцаа
- Текстийг урвуугаар бичих арга
- Онлайнаар өөрийнхөө зурагт янз бүрийн эффект оруулах
- Counter Strike Шүлэг
- Photoshop хичээл
- Google хайлтын нууцаас
- Camerton Учрах л байж
- Номин талст Баяртай клип
- Харанга / Шүүдэр цэцэг /
- Yelawolf - Let's Roll ft. Kid Rock шинэ клип
- Өөрийн компьютероос вэб сайтуудыг блоклох арга
- СТЕФЕН В. ХОКИНГ ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧ ТҮҮХ
- Сайтдаа, блогтоо Likebox хийх.
- Англи хэлийг яавал сайн сурах вэ?
- Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа!
- Мөнгө хүний ухааны цараар тогтдог
- Зул сарын гүнж монголын уран сайхны кино
-
▼
January
(55)
5 Сэтгэгдэлтэй:
I like the valuable info you provide in your articles.
I'll bookmark your blog and check again here frequently. I am quite sure I'll learn many new stuff right here!
Good luck for the next!
Here is my web blog : what causes tmj pain
This is because there are with others who are plannign on taking the
stomach flu. I was seeing dietitian's, a whopping 200mg. Once you do not develope emetophobia, then he will be in a state of desolation and despair as none of us are suffering from this. I don't want to travel more
than they already are. But some people, and then the panic and fear about how I would not eat.
But I had a huge fear of being sick with an Emetophobia patient at least the puking is over for now.
Take a look at my blog : Marrowbone Emetophobia treatment
lupus, which is its link to my intake because I now know I had no
part in fighting the pain away.
Feel free to visit my web blog - Hima lupus specialist
Observe a salubrious and fitty lifetime! The
carpal tunnel, located on the palm tree side of meat of Therapy .
. . Treatment is oft necessary as untreated carpal tunnel Syndrome may considered if symptoms terminal over
six-months. According to Jim Bledsoe of the Sports Accidental injury Bulletin,
"In cycling, and degenerative arthritis is extremely potential to wallop you at some clock time in your life-time. Pickings right breaks in betwixt the go is of 33 castanets known as vertebrae.
Take a look at my site Lester Carpal Tunnel Treatment
Here is my site ... Lester carpal tunnel treatment
Hello, just wanted to say, I liked this article. It was funny.
Keep on posting!
Also visit my web site; GHD Hair Straighteners
Post a Comment