2012/01/27 | By: Дэлдэн

Зураасан код гэж юу вэ?

Монгол улс 2003 оны 12 дугаар сард олон улсын GS1 (хуучнаар EAN International) байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэж МҮХАҮТанхимын дэргэд “GS1 Монгол” нийгэмлэг байгуулагдан үндэсний үйлдвэрлэгчид, импортлогч аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувиараа бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнд “865” бүхий код олгож эхэлсэн билээ.

Зураасан код, логистикийн хэлтэс нь аливаа бараа, бүтээгдэхүүн төдийгүй үйлчилгээнд зураасан код олгож тэдгээрийн хуваарилалтын сувгийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээс гадна логистикийн үйл ажиллагааг Монгол улсад хөгжүүлэх зэргээр дараах үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал:
  • Бараа, бүтээгдэхүүнд зураасан код олгох, GS1 системийг шат дараатай хэрэгжүүлэх
  • Зураасан код, логистикийн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах
  • Зураасан кодны стандартын талаарх мэдээллээр хангах, хэрэгжилтэнд хяналт тавих
  • Зураасан код, логистикийн чиглэлээр ном, гарын авлага гаргах
  • Зураасан код, логистикийг хөгжүүлэх чиглэлээр төр, засгийн болоод олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт.
Бараа, бүтээгдэхүүндээ зураасан код авахыг хүссэн бизнес эрхлэгчид доор дурьдсан бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
  • Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Компаниас зураасан кодны асуудал хариуцсан ажилтан (итгэмжлэгдсэн төлөөлөгч) томилсон тухай албан бичиг
  • “МҮХАҮТанхимын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгт гишүүнээр элсүүлэх, бараа бүтээгдэхүүнд зураасан код олгох журам”-тай уншиж танилцсан тухай албан бичиг
  • Элсэлтийн хураамж төлсөн баримт
  • Бараа, бүтээгдэхүүнд зураасан код авах өргөдөл (бүтээгдэхүүний нэр, төрөл тус бүр дээр бөглөнө).
Мөн манай хэлтэсээс бизнес эрхлэгч гишүүн байгууллагууддаа зориулан хуваарилалт/нийлүүлэлтийг гинжин сувгийн үйл ажиллагааг хэрхэн удирдаж худалдааг хөнгөвчлөх түүнчлэн GS1 систем буюу зураасан кодны талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгөх үүднээс тус системийн хэрэглэгдэх хүрээ, ач холбогдол болон бусад гишүүн орнуудад шинээр нэвтрүүлж байгаа санал, санаачлага, шинэ туршилт, туршлагуудын талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэхээр улирал тутам “Supply chain” онлайн сэтгүүлийг 2009 оноос хойш гаргаж байна.

Эдгээр чиглэл, үүргийн дагуу тус хэлтэст дараах зөвлөл, хороод хамрагдан ажилладаг. Үүнд:


Зураасан код олгох олгох журам [ формат: ] [ хэмжээ: 193 кб ]
Гишүүний анкет [ формат: ] [ хэмжээ: 99 кб ]
Бүтээгдэхүүний өргөдөл [ формат: ] [ хэмжээ: 91 кб ]


Бар кодны өнгөний төрлүүд
Сканнерт уншигдах өнгөний төрлүүд








ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН GS1 КОДЫН ЖАГСААЛТ
 

1 Сэтгэгдэлтэй:

Unknown said...

Хувийн хэрэгцээ, бизнесийн хөрөнгө, бид та барьцаалах, аюулгүй байдлын шалгалт ямар ч хувь хүн, 2% нь байгууллагын $ 50,000,000-ын хамгийн дээд хэмжээ нь $ 3,000-ын доод хэмжээ, зээл олгох эрх нь компанийн хайлж байна дахин санхүүжилт санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. И-мэйл Холбоо барих: janeoluda@outlook.com таны өргөдлийг боловсруулах таны мэдээллийг.

нэр:
хаяг:
улс:
утас:
нас:
хүйс:
мэргэжил:
ажлын байранд албан тушаал:
Зээлийн хэмжээ:
Зээлийн хугацаа:
Зээлийн зорилго нь:
сарын орлого:

Хүндэтгэсэн,
Жэйн Ahabah
Гүйцэтгэх захирал / MD Жэйн Ahabah санхүүгийн байшин (JAFH).

Post a Comment