2012/03/22 | By: Дэлдэн

Дижитал аппаратыг хэрхэн сонгож авах вэ

Фототехникийн зах зээл дээр дижитал төрлийн аппаратууд давамгайлдаг болсон өнөөгийн нөхцөлд гэрэл зураг сонирхогчид өөрийн
хэрэгцээг хангах аппаратаа сонгон авахын тулд тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал.
Дижитал аппарат нь хальсны аппаратаас хэд хэдэн давуу талтай.
Хальстай аппаратаар зураг авахад зургаа угаалгасны дараа л ямар гарсныг харж болох бол дижитал аппаратын хувьд товчлуур дармагц зураг харагдах ба хэрвээ шаардлагатай бол дахин авч болно.

- Кассеттай хальсыг бодвол санах ойн карт илүү давуу. Мөн олон дахин ашиглаж, гэрэл зургуудыг компьютерт шилжүүлэн хадгалах боломжтой.
- Дижитал аппарат нь хальсны аппаратаас авсаархан, овор хэмжээ багатай байдаг.
- Дижитал аппаратаар дүрс бичлэг хийх боломжтой.
Дижитал аппарат худалдан авах
Дижитал аппарат худалдан авахдаа үнэ бичсэн цаасан дээр байх үзүүлэлтүүдийг нь анхааралтай харах хэрэгтэй. Хамгийн түрүүн анхаарах зүйл бол дуран. Фотоаппаратын хамгийн эрхэм хэсэг нь дуран тул түүний үзүүлэлтийг худалдаж авахдаа ихээхэн анхаарах хэрэгтэй. Та дурангийн төрөл, нэр, тусгалын зай, гэрлийн хүчний зай зэргийг шалгах нь зүйтэй.
Хэрэв гэрэл зургийн аппаратыг дурангаас нь тусдаа авч байгаа бол энэ төрлийн аппаратыг “Body” гэж нэрлэдэг. Харин дурангаа сольж болдог, мөн дурантайгаа хамт ирдэг аппаратыг “Kit” гэдэг. “Body” төрлийн аппаратыг мэргэжлийн гэрэл зурагчид ашигладаг бөгөөд хэрвээ та сонирхогч бол “Kit” төрлийн, хоёр дурантай /нэг нь ойрын зайн нөгөө нь алсын зайн/ аппарат тохирно. Худалдан авалт хийхдээ зайлшгүй анхаарах ёстой дараагийн зүйл бол аппаратын матриц юм. Матриц нь гэрлэн урсгалыг тоон дохио болгон хувиргадаг. Дараах төрлийн матрицууд байна:
- CCD-нэг их үнэтэй биш, хуучирсан төрөл. Хямдхан аппаратуудад ашиглагддаг.
- CMOS-xarac дамжуулагч дээр тулгуурласан матриц.
- Liүe-MOS. Мөн л хагас дамжуулагч дээр суурилдаг ч өөр технологиор хийгдсэн байдаг. Ийм учраас матрицийн халалт бага, дуу чимээ харьцангуй нам байдаг.
Хямд төсрийг нь бодвол CCD төрлийн матрицтай аппарат авч болох ч өндөр чанартай гэрэл зураг авахыг хүсвэл CMOS төрлийн матрицтай аппарат сонгохыг зөвлөе.
Цаашлаад та матрицийн пикселийн хэмжээг шалгах нь зүйтэй. Аппаратан дээр MPix гэж тэмдэглэсэн байж болно. Мега пикселээс их хэмжээ нь сайн ч гэлээ пиксель нэмэгдэх тусам дурангийн овор хэмжээ том болдог.
Ийм ч учраас мэргэжлийн гэрэл зургийн аппаратын дуран том байдаг юм. Ийм болохоор таны шаардлагад нийцэх, мөн хэрэглэхэд амар, хэтэвчинд хэмнэлтэйг сонгоход буруудахгүй.
Дүрс хайгч
Дүрс хайгч нь гэрэл зургийн чанарт нөлөөлөхгүй ч гэрэл зураг авахад зөв дүрс сонгоход тань тусална. Дижитал фото-аппаратуудын дүрс хайгч нь шингэн кристалл дисплей, электрон EҮF, толин, оптик гэсэн төрөл байдаг.
Гэрэл зургийн аппаратанд эдгээрийн аль нэг төрлийг ашиг¬ладаг бөгөөд зарим тохиолдолд хосолсон байх нь ч бии. Бүх дижитал төхөөрөмжүүд шингэн кристалл дисплейтэй байдаг. Гэвч гэрэл муу, эсвэл гадна гэрэлтүүлэг хэт хурц үед шингэн кристалл дисплей дээрх зургийн чанарыг ялгах боломжгүй. Зарим аппаратуудад дэлгэцийг тодруулах тохиргоо байдаг ч энэ нь эрчим хүч ихээр шаардаж, аккумляторын ажиллагаанд нөлөөлдөг. Ийм учраас фотоаппаратанд нэмэлт оптик дүрс хайгч байвал сайн. Дэлгэц нь хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй байж болно. Дэлгэцний хэмжээ нь инчээр хэмжигдэх ба стандарт хэмжээнүүд нь 1.5, 1.8, 2.0, 2.5 инч байдаг. Жижиг хэмжээтэй дэлгэцүүд нь цахилгаан эрчим хүч бага зарцуулах ба EҮF дүрс хайгчтай байдаг.
САНАХ ОЙН КАРТ
Дижитал аппаратаар авсан бүхий л материалууд тоон санах ойд хадгалагддаг. Хэдийгээр дотоод санах ой аппарат бүрт байдаг ч ихэвчлэн эзэлхүүн багатай байдаг. Иймд нэмэлт санах ойн карт ашиглах нь зүйтэй. Ихэнх аппаратууд янз бүрийн төрлийн карт унших чадвартай байдаг.
Гэхдээ зарим үйлдвэрлэгчид гагцхүү тухайн төрлийн аппаратанд ажиллах карт үйлдвэрлэдэг тул карт худалдан авахдaa таны аппаратанд тохирох эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
Хэд хэдэн загвараас сонголт хийсний дараа аппаратын хэрэглэлүүд бүрэн байгаа эсэхийг шалгана. Мөн аппарат гарт барих, товчлуурыг нь дграхад эвтэйхэн байх хэрэгтэй. Түүнчлэн аппаратын ажиллагааг шалгахын тулд хэд хэдэн байрлалаас зураг дарж үзэх нь зүйтэй.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment