2011/12/16 | By: Дэлдэн

Англи хэл сурж байгаа залуустаа

  
Эхлээд өрсөлдөгчтэй бол  Гэхдээ дайсан биш юуны өмнө та бусад хүмүүс хэрхэн гадаадаар ярьж байгааг хараад өөрийгөө хар. Атаархал төрж байгаа биз. Мэдээж хүн л болсон хойно атаархах нь дамжиггүй. Наад захын жишээ л гэхэд англи хэлний сургалттай сургуульд таниас жаахан хүүхдүүд англиар ярьж байгаа гэж бодоод үз. Тэгээд ч англи хэл дэлхийн хэл болчихоод байхад та дэлхийн иргэн болж чадаагүй байна шүү дээ. Тэд англиар сэтгэж, бодож, чөлөөтэй ярьж байхад та чадахгүй байна гэдэг харамсалтай хэрэг биш гэж үү. Тиймээс тэднийг өрсөлдөгчөө болго. Гэхдээ дайсан биш шүү.
Тольтой бичигтэй "гэрлэ" Толь бичиг нь гадаад хэл сурах хүнд хамгийн сайн эрдэмтэн багш юм. Тиймээс дор хаяж нэг толь бичиг танд байх шаардлагатай. Энэ нь зүгээр ч нэг толь бус үгийн утгийн тайлбар толь байх хэрэгтэй шүү. Гэхдээ хамгийн гол нь танд мэдлэг өгч чаддаг байх ёстой. Тиймээс толь бичгээ сонгох үед хэдэн үгийн утга, уг гарвал, тайлбарыг хараад танд ойлгомжгүй бол арай хялбарыг, харин хэтэрхий хялбар бол илүү ахисан түвшинийг сонгоорой. Бичиж цээжилбэл илүү хурдан тогтоогдоно Гадаад хэл сурахад үг цээжилнэ гэдэг хамгийн чухал зүйл. Цээжилнэ гэхээр хэн хүний толгойд уншиж цээжлэх арга хамгийн түрүүнд рефлексээр толгойд буудаг. Тэгвэл та уншиж цээжлэхийн хажуугаар мэдэхгүй үгнүүдээ жагсаан бичээд үзээрэй. Олон дахин уншсанаас илүү хурдан тогтоогдоно. Хэд уншаад цээжээр бичээд үзээрэй. Зөв хэлж суртлаа дахин дахин хэл Зарим үгийг сонсоод хэлэх гэхээр буруу хэлээд байдал тохиолдол олон. Хэрэв ингээд анхнаасаа л буруу сурчихвал цаашдаа засахад маш хэцүү болдог. Өөрөөр хэлбэл "сурсан юмыг сураар боож болдоггүй" л гэсэн үг. Тиймээс тухайн үгээ чангаар зөв үсэглэж уншаад, чаддаг болтлоо дахин дахин чангаар дуудах хэрэгтэй Тухайн хэлээрээ сонс Сурч байгаа хэлээрээ радио, нэвтрүүлэг, хүний яриа зэргийг сонсоно гэдэг таны чихийг онгойлгоно л гэсэн үг. Өөрөөр хэлбэл ном, хичээл дээр заадгаас амьдрал дээр арай өөр байх тохиолдол бий. Тиймээс яг бодит байдал дээр хэрхэн ярьдаг, үгнүүдийг хэрхэн дууддагийг сурах үүнээс илүү сайн арга байхгүй. Мөн тэр хэлээрээ дуу хөгжим сонирхоно гэдэг маш чухал хичээл шүү.Хүнтэй ярилц Хэл сурахад наад зах нь жил орчим шаардагдана гэж ярьдаг. Үүний жишгээр жил гаруйн хугацаанд баахан үг, дүрэм цээжилсэн байж болно. Гэхдээ та хамгийн гол нь сурсан юмаа амьдралд ашиглах хэрэгтэй. Ингэвэл жил биш дээрх хугацаа cap ч байж болох юм. Зарим хүмүүс энд өчнөөн жил сурчхаад яг гадаадад очоод чөлөөтэй ярьж чаддаггүй. Харин нутагт нь очоод ганц хоёр сарын дараа л яг өөртөө хэрэгтэй чухал зүйлүүдийг сурч эхэлдэг гэж ярьсан хүмүүсийн туршлага ч бий.Сонирхдог зүйлээ унш Таны сонирхлыг татдаг зүйлтэй холбоотой ном зохиол, сонин сэтгүүл орчуулж уншихыг оролд. Магадгүй та хөлбөмбөгт дуртай бол түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл уншиж болох юм. Ингэхдээ анх уншаад бүгдийг нь заавал ойлгож чаддаг байх тохиолдол ховор. Сонирхдог зүйлээ унших нь ойлгоход хялбар бөгөөд ихэвчлэн заадаг англи хэлнээс шилжсэн утгатай хэлц үг зэргүүд нь спорт мэтийн сэдвүүдэд олон тохиолдоно. Гэхдээ ойлгохгүй байлаа гээд орхиж унш гэж байгаа юм биш. Аль болох үг, утга бүрийг орхигдуулахгүй анхаарч унших хэрэгтэй.Уншихдаа мэдэхгүй үгээ бүү алгас Ямар нэг текстийг гадаад хэлээр уншихад дунд нь дээр хэлсэнчлэн мэдэхгүй үгс их тохиолддог. Иймээс тэр үгийг алгасаж унших нь уншигчийн нэг том алдаа бөгөөд хэрэв алгасвал дараагийн үгнүүдийг ойлгоход хэцүү болж, бүр ганц үгнээс болж өгүүлбэрээ ойлгохгүйд хүрдэг. Өөрөөр хэлбэл аливаа текстийг уншиж дуусахад ойлгоогүй хэсэг үлддэг үү. Тэгвэл тэнд таны орчуулаагүй үг, эсвэл зөв утгыг олоогүй үг байгаа. Тиймээс буцаж очоод тэр үгийнхээ утгыг ойлгоод цаашаа явбал илүү ихийг мэдэх болно. Тухайн хэлээр сэтгэ Улс орон бүрийн зан заншил өөр. Үүнтэй адил тухайн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэх нь хүртэл өөр. Тэгэхээр тэр хэлээр ярьдаг хүмүүс бас л өөрөөр сэтгэж ярина гэсэн үг шүү дээ. Хэрэв та тэдэнтэй адил сэтгэдэг болчихвол ярихад, ойлгоход бүр амар болж байгаа юм. Тиймээс тэднийг сайн судлах хэрэгтэй. Жишээ татбал манайд орчуулснаар "Алибаба ба дөчин дээрэмчин" гэж зохиол байдаг. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ "Алибаба ба олон дээрэмчин" гэж орчуулж болох зүйл. Учир нь "дөчин дээрэмчин" гэдэг нь манайхны ярьдаг "наян юм" гэдэгтэй адил маш олон гэдэг утгийг заасан хэлц үг бөгөөд орчуулагч тухайн хэлний уншигчидтай адил сэтгээгүйн улмаас шууд үгчилсэн байгаа юм.Интернэтээр аял Дэлхий нийтээр интернетээр холбогдож байгаа энэ үед интернет гэдэг хамгийн сайн багш. Зарим хүн интернетгүй амьдарч болдоггүй гэдгийг үгүйсгэдэг боловч интернет таныг хэл сурахад маш том түлхэц, туслалцаа болж чадна. Түүгээр ч зогсолгүй интернетээр та маш их мэдээлэл авч дэлхийтэй хөл нийлүүлж чадах болно.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment