2012/08/05 | By: Дэлдэн

САЛААВЧНЫ НУУЦ

Өнгөрсөн хаврын гоёо ерөнхийдөө салаавч байв. Өвгөнт, хятад шаахай, чацга ногоон өмд гээд сонин сонин зүйл моодонд орж байсан үе бий. Өвөл зунгүй морь уралдуулж, өдөр шөнөгүй бөх барилдуулж, үлдсэн цагт нь дуулахаас өөр ажилгүй болсон хүмүүст салаавч сэнэр байсан хэрэг л дээ. Тиймээс салаавчны тухай сонгууль дуустал яриад ч дуусаагүй байна. Энхбаяр суллагдсанаас хойш үзэх юм олдохгүй уйтгартай л байна. Ядаж байхад Нямдорж Баттулга хоёрын хэрүүл олигтой явсангүй. Арга ядахдаа салаавч ярьсан шиг сонгуульдав шүү гэх хүн таарна.  Салаавч бол маш нууцлаг үйлдэл юм. Салаавч Хиристийн он тооллоос 10 мянга орчим жилийн өмнө үүссэн бололтой гэнэ. Эртний хүмүүс ангаа дундаа оруулахыг салаавчаар илэрхийлдэг байсан аж. Хадан дээр байдаг эртний сүг зурагт салаавчны ул мөр байгааг эрдэмтэд нэн эрт тогтоосон боловч олон нийтэд ил гаргаагүй байна. Учир нь салаавчинд маш их нууц байгаа гэж Харвардын нэг оюутан хичээл дээрээ муу авсны дараа гаргасан салаавчныхаа тайлбарт латин үсгийн “w” тэмдэглэгээгээр дүрсэлжээ.

Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болоод салаавч хэрэглэхээ больжээ. Болих ч биш юмаа мартах шахсан хэрэг. Харин хүн бүхэн эрдэм сурдаггүй болохоор зарим хүмүүс эрдмийнхээ оронд салаавчийг хэрэглэсээр ирсэн хэрэг. Тэднийг эрдэмгүй мунхаг гэж зүхэхээс илүү их өв соёлыг тээж яваад нь талархах хэрэгтэй байж ч мэднэ.
Олон утга илэрхийлдэг салаавчны хамгийн гэгээнээс нь сонсгоход Хэлд ороогүй хүүхэд би аав ээжийн дундаас гарсан гэдэг анхны мэдрэмжээ салаавчаар илэрхийлдэг. Сүүлийн үед зарим хүмүүс салаавчийн “би ганц худаг руу” явмаар байна, авилгаа юманд хавчуулж өгөөрөө, хоёулаа нууцаа дундаа хадгалана шүү, дундаа хүнгүйгээр уулзана шүү гэх мэт олон утгаар хэрэглэдэг болжээ. Харин түүнийг нь хуулийнх нь яаж ойлгож байгаа юм бүү мэд.
Шинэбаяр гишүүний “би хавчилганд ороод энд ирсэн шүү” гэсэн утгатай салаавчийг тусгайгийнхан “намайг хавчаад өгөөч ээ” гэж ойлгоод диванд нь хавчиж орхисон хэрэг. Үүнд хэн хэнийх нь буруу байхгүй. Салаавчны нууцтай холбоотой хэрэг л дээ. Шинэбаяр гишүүний хоолой сөөсөн байсан тул салаавчаар илэрхийлэх гэж оролдсонд учир байна. Тэд харин тусгайгийнх болохоор хавчаад орхисон байна лээ. Шоронд бол намайг бүл гэж байна гэж ойлгоод бүлээд хаячихна даа. Тэгэхээр салаавчны нууц их хэцүү байгаа биз.
Екс ерөнхийлөгчийн гаргасан салаавч би энэ дундаас гармаар байна гэсэн нэг утга байхад олоны дунд болж байна гэсэн бас нэг утга байна. Бүр зурагтаар хоёр янзаар гаргаарай гэсэн утгатай байж болно. Эсвэл хавчилгад байсан ч би сонгуульд гараад л ирнэ гэсэн утгатай ч байж болно. Ийм л таагдашгүй нууцтай хог л доо, энэ салаавч. Хүний гавъяат эмч Л.Жамбалжавын хэлснээр бол  Н.Энхбаяр өлссөн учир биеийн эд эрхтэний үхжилттэй холбоотой гэжээ. Магадгүй ходоод руу шидэх юм байна уу гэсэн дохио байсан бололтой. Нөгөөдүүл нь ойлгохгүй, наад хоолыг чинь шахсан ч чидэхгүй гэсэн гэж сенсацалсан хэрэг.
 Сайхансамбуугийнх бол хоёр намын дундаас та нар гарахгүй ээ гэсэн сонгуулийн нууц сурталчилгаа байсан бололтой. Эсвэл Бат-Эрдэнээ хоёулаа нийлээд ярьвал нэг хүний дайтай ярих боломж байна гэсэн эрчүүд хоорондын нууц яриа байсан ч байж магадгүй. Түүнийг нь Бат-Эрдэнэ аварга “Хоё Бат-Эрдэнэ, нэг Сайхансамбуутай тэнцэнэ” гэж ташаа ойлгосон хэрэг. Одоо салаавч судлалын академи байгуулж ерөнхийлөгчөөр нь Н.Энхбаярыг сонговол зохих мэт. Ерөнхийлөгч гэдэг нэрнээс салахгүй учир энэ алба яг таарна. Тэгээд Шинэбаяр, Сайхансамбуу зэрэг хүчирхэг гишүүдээр багаа бүрдүүлвэл нөгөө геннис энэ тэрд бичигдэх ч юм билүү хэн мэдлээ. За тэр ч яах вэ. Салаавч гаргадаг улс төрчдийн амьтанлаг 12 шинжийг одоо хэлье:

12. Нүд нь: Олзонд шунасан Тас мэт.
11. Гар нь: Могой мэт туялзсан, хэрэгтэй зүйлээ маш хурдан ороодог.
10. Чих нь: Өөрт хэрэгтэйг Туулай шиг сонсож, хэрэггүйг Загас мэт сонсохгүй, ярихгүй өнгөрөөнө.  
09. Хүзүү нь: Бух мэт хөшүүн.
08. Ярих нь: Хөхөө мэт уран. 
07. Гадаад үзэмж нь: Тогос мэт гоёмсог
06. Өндөр албан тушаалтай хүмүүст: Хачиг шиг наалддаг. 
05. Хууль бус үйлдлийн хажуугаар: Сохор номин мэт өнгөрдөг.
04. Олзыг: Шөнө Шар шувуу шиг, өдөр Бүргэд шиг харна.
03. Өөрт нь хамаатай юм хэлэхэд: Мануул шиг нүүрээ нууж, чихээ бөгөлнө. 
02. Албан тушаал руу: Муур шиг мяраан маажиж зүтгэдэг.
01. Албан тушаалд очсон хойноо бол: Арслан шиг болно.

Ерөнхийдөө салаавч нэг иймэрхүү. Салаавчны нууцыг тайлахаар зориглосон нэг ч эрдэмтэн гараагүй байна. Тэгэхээр нууц хэвээрээ л байх бололтой. Гэхдээ нарийн стандартаар ангилвал маш сонирхолтой зүйл гарах учир ингэсхийгээд товчильё доо.

1 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

1xbet korean 2021-22 | Legalbet
1xbet korean 2021-22. KONAMI 2021-22. affiliation 1xbet KONAMI 2021-22. Betting Odds | Soccer Picks | Soccer Predictions. All the betting odds on Soccer Picks

Post a Comment