2012/09/12 | By: Дэлдэн

Хэрхэн мөнгөтэй болох вэ?

/ / xnews.mn / / Бага үрж, ихийг хуримтлуулах нь санхүүгийн хувьд амжилтанд хүрэх үндсэн арга гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Харамсалтай нь хүний хэрэгцээ дуусашгүй цагт богино хугацаанд их мөнгө хуримтлуулж чадах нь юу л бол. Гэхдээ энэ бол таныг үнэхээр хүсч, хичээсэн цагт тийм ч боломжгүй зүйл биш юм. Та мөнгөн сан үүсгэх 7 сонирхолтой аргатай танилцаарай. Амьдралдаа хэрэгжүүлээрэй.


1.    Программ ашигла

Ухаалаг гар утаснууд түгээмэл болсон өнөө цагт зарим бизнес таныг хаана ч байсан хүссэн хэрэгцээгээр чинь хангаж чаддаг программууд дээр суурилагдсан байдаг.
Тодорхой нэг дэлгүүрийн агуулахад тодорхой нэг бүтээгдэхүүн байгааг батлах энгийн бөгөөд богино хугацаанд зураг дарсны төлөө 5-аас 10 доллар олж болох программ нь “ Мөнгөний тухай” хэмээх сэтгүүлийн нүүр болж чаджээ. Мөн бусад программуудыг үнэлж дүгнэн тэр бүү хэл зүгээр л хичээсний төлөө таныг шагнадаг программууд ч байдаг байна.
Эндээс танд хэрэгтэй, мөнгө олох боломжтой таван программыг хараарай:     5 Smartphone Apps That Can Earn You Money"

2.    Гээгдэл мөнгийг олох

“Мөнгөний тухай” хэмээх сэтгүүлийн нэрлэж буйгаар “ Шаардагдаагүй мөнгийг олох” нь таны мэдэхгүй ч гэсэн та ашиглах боломжтой татварын үлдэгдэл, өндөр настны тэтгэвэрийн данс, эзэнгүй цалингийн данс болон шаардагдаагүй даатгалын мөнгө гэх мэт хөрөнгийг засгийн газрын хэд хэдэн агентлагаас хэрхэн шалгах талаар тайлбарласан байна.
Ойролцоогоор 8 хүний 1 нь өөрсдөө мэддэггүй ямар нэгэн өмч хөрөнгөтэй байдаг ажээ.

3.    Онлайнаар ажилла

Бид техник технологын дэвшлийн ачаар гэрээсээ ажиллах боломжтой болсон билээ. Хэдийгээр интернэтээр мөнгө олж болмоор ажилтай болох нь хэцүү ч гэсэн энэ нь боломжтой хэвээрээ байсаар л байна.
Та SurveySavvy.com шиг сайт дээр бүтээгдэхүүн хайж өгсөнөөр 1 хайлт бүрт 1-ээс 15 доллар олох боломжтой.

4.    Гар урлал зарах

Хэрвээ танд бусдад зарж болохуйц онцгой зүйл байвал энэ нь шинэ биш ч байсан хамаагүй үнэд хүрнэ. Etsy шиг сайтууд нь үнэт эдлэл, зураг, цүнх, хувцас зэргээс авахуулаад таны өөрөө гараа гарган хийсэн бүтээлийг зарахад тусална. Өөрийнхөө гар урлалыг олон нийтийн сүлжээгээр сурталчилснаар таны бизнесийн амжилтыг нэмэгдүүлэх нь гарцаагүй юм.

5.    Хуучирсан эд зүйлсийг зарах

Хэрвээ танд хэрэглэдгүй зүйлс байвал түүнийгээ Craigslist , eBay, Amazon –оос авахуулаад маш олон газар зарах боломжтой. Хэрвээ та худалдан авагчаа хүлээхийг хүсэхгүй байвал Amazon сайтад буй өмнө нь хэрэглэж байсан цахилгаан бараа, ном, кино болон тоглоомоор сольж болно.
Мөн Bonanza, Half.com, Gazelle зэрэг нь таны эд зүйлсийг худалдаалахад тохиромжтой сайтууд юм.

6.    Авъяасаа үзүүл

Fiverr.com нь таны засаж янзалсан зургаас эхлээд таныг дуулах хүртэл, ер нь л хийж чадах авъяасыг чинь мөнгө болгоход тусалдаг сайт билээ.

7.    Цусаа өгөх

Та өөрийнхөө цусыг болон цусны сийвэнгээ эрүүл мэндийн шинжлэх ухааны төлөө зарж болно. Ингэхийн тулд та 18-50 насны , 45кг- аас дээш жинтэй , элдэв өвчин эмгэггүй байх шаардлагатай. Цусны сийвэнгээ сар бүр өгч болох бөгөөд энэ нь 15 минутаас 1 цаг орчим хугацаа шаарддаг.
Харин цусаа 2 сард нэг удаа өгөх боломжтой бөгөөд дунджаар 10 минут л болдог байна.
 
www.xnews.mn

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment