2012/09/30 | By: Дэлдэн

Амжилтанд хүрэх зам



Хувь хүний ажилтанд хүрэх зам нь энгийн зүйлээс эхэлдэг. Энэ нь та ажиллаж байгаа орчноосоо эхэлнэ гэсэн үг.
Өөрчлөлтөөс бүү ай
Янз бүрийн өөрчлөлт, шинэчлэлт гарах нь бий.
Ажлын өдрийг цагаар богиносгож байвал нэг өөр хэрэг. Гэтэл нэмэлт ачаалал гарах, илүү цагаар ажиллах шаарддага гарвал хүмүүс тэр бүр таатай хүлээж авдаггүй. Иймд зохицох чадвартай байх хэрэгтэй.
Аливаа өөрчлөлтийг эерэг талаас нь хүлээж авч уян хатан хандаж сурах нь танд л ашигтай.
Шүүмжлэлээс бүү ай
Хамгийн гол нь үр дүнтэй зөв санал шүүмжлэлийг бодит бус"дайралт"-аас ялгаж салгах чадвартай байх нь чухал. Харин хаа ч байдаг атаархагч нарын зэвүүцэл дургүйцлийг тоохгүй байсан нь дээр.

Төгс төгөлдөр байх хэрэгтэй
Хүн бүрт өөрийн гэсэн сул талууд байдаг. Байгаагаасаа тэс өөр, ямар ч алдаа дутагдалгүй хүн болох гэж зүтгэх, хиймэл дүр эсгэх нь өөрт болон өрөөлд дарамттай. Ийм хүний дэргэд, гар нийлэн ажиллах ч хэцүү байх нь тодорхой. Тэгээд ч хиймэл дүртэй хүн хамт олонд таалагддаггүйг санууштай.
Тогтсон хэв журмыг бүү эвд
Хамт олон удирдлага бүрийн ажиллах хэв маяг, дүрэм журам нь янз бүр байдаг. Бичигдээгүй боловч хамт олноор хүлээн зөвшөөрөгдсөн тийм харьцаа, загвар ч байх нь бий. Зарим зүйл нь танд таалагдахгүй байсан ч үүнийгээ ил гаргах, эгдүүцэх хэрэггүй. Дасан зохицохыг хичээ.
Жишээ нь бүгд хамт үдийн цайндаа нэг газар ордог бол та тусгайдаа байагаад байвал хэзээ ч "хамт олны хүн" болохгүй л гэсэн үг. Энэ мэтийн нарийн ширийн зүйлд анхааралтай хандаж бай.
Инээмсэглэл
Сэтгэл санааны өөдрөг байдал хүмүүсийг ямагт татдаг. Эсрэгээр дүнсгэр царайлсан, хамт олон автоматаар зайгаа барьдаг юм шүү. Гэхдээ хиймэл инээмсэглэл хэрэггүй л дээ. Инээмсэглэхгүйбайсан ч чин сэтгэлийн аятайхан харьцаа, үг яриа хүн бүрт таатай байдгийг санууштай.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment