2011/10/24 | By: Дэлдэн

Интернетийн феномен Гари Бролсмагийн Нума Нума

2004 оны эцсээр Гари Бролсма гэдэг нэлээн илүүдэл жинтэй энгийн нэгэн америк хүү өөрийн веб камераар Молдавын O-Zone хамтлагийн Dragostea din tei хэмээх дуунд ам тааруулахын хамтаар бүжиглэж уг бичлэгээ интернетээр Нума Нума гэсэн нэрээр тараажээ. Тун удалгүй олон сая хүмүүс уг бичлэгийг үзэцгээж мань залуу ч алдаршиж гэнэ.
Яагаад энэ видео бичлэг алдаршив? Хүмүүсийн анхаарлыг татсан зүйл нь гэхээр түүний гарын огцом этгээд хөдөлгөөнүүд, бас ам барихад гаргаж буй хүчин чармайлт, хөмсөгний хөдөлгөөн гэх мэт зүйлс байж. Хэвлэл мэдээллийнхэн түүнтэй холбоо барьж эхлэхэд Гари эхлээд хэдэн ярилцлага өгсөн боловч удалгүй олны хэт их анхаарлаас эвгүйцэн зайгаа барьж эхэлжээ. Гэсэн ч 2006 оноос ихэд нээлттэй байх болж, ярилцлага өгч эхэлсний дээр шинэ видеонууд ч гаргаж дээр өөрийн вэб сайт ажиллуулж эхэлсэн байна. Хүмүүсийн дунд 45 сая долларын шагналын сантай Шинэ Нума гэсэн уралдаан зарлан шалгаруулж байсан нь түүнийг муу ч үгүй амжилттай байсныг харуулж байгаа юм.2007 онд VH1 түүнийг оны шилдэг интернетийн одоор шалгаруулсан нь түүний амжилтын оргил үе байлаа. Өдийг хүртэл түүний анхны бичлэгийг интернетээр нийт 700 сая гаруй хүн үзсэн байна. Өрөөр хэлбэл дэлхий дээрх 9 хүний нэг нь үзэж сонирхсон гэж байгаа.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment