2011/10/23 | By: Дэлдэн

The Lytro camera. Эхлээд дар дараа нь фокусаа тохируул

Дижитал камерны дараагийн үеийн камер юм байна. Энэ камер юугаараа онцлог вэ гэхээр заавал фокусаа сайн тааруулах гэж зүдэрсэний хэрэггүй зүгээр л
шууд дарна. Дараа нь зураг авсаныхаа дараа тохируулах боломжтой жижигхэн дөрвөлжин дэлгэц нь мэдрэгчтэй, USB порттой. Наана цаана хоёр зураг байхад цаад талынх дээр нь дарангуут цаадах нь тодорч, наад талын зураг дээр дарангуут тэр зураг нь тодрох жишээтэй. Маc- д зориулсан аппликэйшн нь  гарсан ба Виндөүз хувилбар гар утасны хувилбарыг хийж байгаа. Бидний ашигладаг камерууд мега-пикселээр хэмжигддэг бол энэхүү камер нь Мegaray ээр хэмжигддэг байна. Энэхүү камер нь нэг даралтаар гэрлийн 11 сая цацраг цуглуулдаг байна. АНУ-д амьдардаг иргэд зөвхөн Lytro гийн вэбсайтаар дамжуулан худалдаж авах боломжтой. Бусад улс орнуудад 2012 оноос худалдаанд гарна.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment