2011/11/01 | By: Дэлдэн

Англи-Монгол зүйр цэцэн үгс

 Англи хэл сурч байгаа, гүнзгийрүүлж байгаа залуучуудад зориулан англи хэлээрх зүйр цэцэн үгийг монгол хэлээр орчуулах боломжийн талаар зарим туршиц хийснээсээ та бүхэнд  толилуулж байна.   2007  онд "Монгол-Англи хэлц үг, хэвшмэл хэллэгийн дүймэн" хэмээх ном хэвлүүлсэн , тэр номд орсон зарим хэвшмэл хэллэг буюу зүйр цэцэн үгийг  та бүхэнд толилуулж байна. Нэгдүгээрт өнгли хэлний анхан шатны талын сургалтын материал олон байдаг, хоёрдугаарт гүнзгийрүүлэх гэсэн хүн бас их байдаг учраас англи хэлний, зүйр цэцэн үг, хэллэгийг хэрхэн орчуулах нь сонин байж магадгүй. Аливаа хэлний зүйр цэцэн үг нь тухайн ард түмний суугаа
ахуй орон, хэв ёс, уламжлалт ёс заншил , шашин шүтлэг зэрэг олон зүйлтэй холбоотой байдаг учраас үгчилж орчуулах гэхээсээ утгачилан орчуулах хамгийн зөв байдаг тул мэргэн дүү нэр энэ мэтчилэн орчуулгыг үзэж өөрсдөө бас орчуулах гэж үзвэл та бүхний оюун ухаанд бас бага боловч нэмэртэй, зөв амьдарч, зөв хүмүүжихэд тэнь сургаалтай бус уу.

Better an apple given than even
Авч сурахаар өгч сур.

A change is as good as a rest.
Ажлаа солих нь амралт болно.

Fortune knocks once at least at every man’s gate.
Аз айл бүхний хаалгыг нэг л тогшдог, авбал аз нь тэр, алдвал эз нь тэр.

Failure teaches success.
Алдаа амжилтанд багш.

Honours change manners.
Алдар нэр ааш эвдэнэ, авгай хүүхэн амьдрал эвдэнэ, архи дарс амь эвдэнэ.

No great gain without some small loss.
Алдахгүйгээр аварга болохгүй.

The apple never falls far from the tree.
Алим унаад холдохгүй, айл хэсээд амьдрахгүй.

Nightingale will not sing in a cage.
Алтан гургалдай үүрэндээ жаргалгүй.

A Golden key opens every door.
Алтан түлхүүр хаалга бүхэнд таарна.

Fine words dress ill deeds.
Хэлэн дээрээ хэн минь, чи минь болох, хэрэг дээрээ хонь чинь, чонo чинь болох.

Words pay no debts.
Амаар алба хаахгүй. үгээр өр дугуйлахгүй.
Хэлээр хэрэг цайрахгүй.

эх сурвалж batireedui.blog.mn

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment