Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ. Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.
Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв.
Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэн биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа. Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов. Өдөр өнгөрөх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв. Юунд хэнд гомдохоо мэдэхгүй байлаа. Өөрийг нь зовоож байгаа элсний ширхэгт үү? Аль эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу? Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү? Хөөрхий хясаа аль алинд ч гомдож чадахгүй байлаа.
Өвчин нь бага зэрэг намжиж тайвширсан нэг өдөр ингэж боджээ… Нэгэнт би элсний ширхэгийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй амьдарч дасах нь зүйтэй юм байна. Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ. Ингээд он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй амьдарчээ. Маш их өвдөж уйлдаг байсан ч гомдоллохоо больжээ. Гэтэл он удаан жил хөөрхий хясааг зовоосон элсний ширхэг асар их тэвчээрийн үр дүнд нэг л өдөр гайхамшигт тансаг сувд болон хувирчээ. Зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигтай сайхан сувд болгосон юмсанжээ.
Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөхдөө гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч түүний тэсвэр тэвчээрийг магтан сайшаадаг болжээ.
Чи хожигдож хоцроно гэдгээ үргэлж санаж яв!..
Pages
Цаг хугацаа
Labels
- чөлөөт сэдэв (50)
- Кино (46)
- youtube (39)
- Хичээл (22)
- Мөнгө санхүү (14)
- Англи хэл (13)
- Blog (8)
- Компьютeр (7)
- Сургамжит өгүүллэг (7)
- fithness (4)
- Зөвлөгөө (4)
- Монгол орны үзэсгэлэнт газрууд (3)
- тууж. өгүүллэг (3)
- Бөх (1)
- Зураг (1)
- Монгол (1)
- Роман (1)
Хэн хаанаас
толь
Блог хөрвүүлэх
Subscribe to:
Post Comments (Atom)
Их уншсан
-
62 тэрбум долларын хөрөнгөтэй УОррен Баффет бол манай дэлхийн хамгийн баян хүн. Тэр гайхалтай амжилтанд хүргэсэн зарим арга барилаасаа ...
-
үзэх бол энд дараад 5секунд хүлээгээд SKIP AD дараад үзнэ үү
-
Дуучин С.Сэрчмаа "Үүрд минийх гэж амлаач” ...Үүлгүй тэнгэрийн дор чамтай хамт нисмээр байна Үггүй гунигаа би мартмаар байна Үргэлж ч...
-
Одоо үед хүмүүс хүссэн дуу, клип, зар сурталчилгаа, видеогоо ямар ч төвөггүйгээр Youtube дээр үздэг болсон үе. Өмнө нь бид видео олж үзэ...
Blog Archive
-
▼
2011
(60)
-
▼
November
(27)
- Internet money - Монгол дахь интэрнэт боломж, цали...
- Trade - Эрээн явж наймаа хийх үү? Боломжын шүү!!!
- Business new idea - Бизнес шинэ санааг олох аргаас
- ''90 саяын'' Б.Гансvх: П.Очирбат гуай надад найр т...
- Gerelchuluun - Amidral hairaar goyodog
- Сэрчмаа-Сэтгэлийн драм (Ханилсанаас илүү амраг) ол...
- Хэрхэн өөрийнхөө онцлогт тохируулж мэргэжлээ сонго...
- Монгол хүний үнэ цэнэ
- Англи хэлний хамгийн сонсголонтой 55 үг
- Сервер, интернэт, сүлжээ Домэйн нэр, хостинг серве...
- Windows Registry
- Дотоод сvлжээний кабель
- Switch
- MP3 файл гэж юу вэ?
- Компьютерийн сүлжээний орчны 10-н буруу ойлголт
- Та мөнгөө хаана хадгалдаг вэ?
- Танилцъя - Сургамжит өгүүллэг
- Боломж - Сургамжит Өгүүллэг
- Хулс мод - Сургамжит өгүүллэг
- Yahoo Messenger дахь асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- Дугаарласан page хуудаслалт
- ДҮРЭМ БУС ҮЙЛ ҮГ (Irregular verbs)
- Ямар хэл сонгон суралцах вэ?
- Англи-Монгол зүйр цэцэн үгс
- Гадаад хэл сурах энгийн зөвлөгөө
- Titanic 2 <Монгол хэлээр>
- Өнөөдрийн өдрийг мартадашгүй өдөр болгон хувиргах ...
-
▼
November
(27)
0 Сэтгэгдэлтэй:
Post a Comment