2011/11/24 | By: Дэлдэн

Internet money - Монгол дахь интэрнэт боломж, цалингаас гадуур орлого

Монгол хүн таныг цалингаас гадна орлогоо нэмэгдүүлээсэй гэж, мөн гадны зах зээлээс Монголын мөнгөн урсгал руу бага ч болов мөнгө ороосой гэсэндээ бяцхан зөвлөгөө мэдээллийг хүргэе. Энэ ажлыг эхлүүлэхэд танаас эхний ээлжид бяцхан хөдөлмөр гарна. Харин үйл ажиллагаа тань жигдэрсний дараа тийм ч хэцүү биш байх болно.

Internet money

Интернетэд хаа сайгүй миний доор элсээд реклам дарж бөөн бөөн
доллар ольё гэсэн сурталчилгаа явж байдаг. Нэгэн үе би өөрөө дунд нь ороод орилж явлаа. Үнэнийг хэлэхэд энэ сүлжээний бизнес шиг сайтууд  нерв,цагийн гарз шүү. Эдгээр сайтаас надад наалдсан юм нэг ч байхгүй.

Монголд 2 жилийн өмнөөс google ads хэмээх үйлчилгээний талаар хүмүүс ам сайтай ярилцах болсон. Би эхний үед худлаа байх гээд тоодоггүй байсан юм. Харин би саяхнаас эхэлж сонирхсон ба анхны 120 долларын чекее гар дээрээ авч үзээд маш их урамшиж билээ. Анхны мөнгөөрөө энэхүү шинэ блогийнхоо www.vlmedeh.com domain нэрийг авсан байгаа нь энэ. Харин одоо 2 дах чэк маань замдаа яваа. Та бүхнийг ч гэсэн над шиг google ээс мөнгө аваасай гэж хүсэж байна.

Таньд хэрхэн мөнгө олдог талаар танилцуулъя. Хэрвээ та интернэт орчинд өдөр бүр суух  боломжтой бол энэ таньд яг тохирно. Юуны өмнө та өөрийн гэсэн вэб сайт, эсвэл блогтой байх шаардлагатай. Харин дараа нь google ads ын эрх авахын тулд google рүү хүсэлт илгээж бүртгүүлэх хэрэгтэй.  Хэрвээ таньд зөвшөөрсөн хариу ирвэл та өөрийн блог болон вэб сайтдаа google ads ийг байршуулж мөнгө олох анхны алхам тань хийгдэнэ. Хэрхэн бүртгүүлэх талаар энд дарж сонирхоно уу.

Google ads ын зарчим нь таны вэб эсвэл блог дээр байрласан гүүгл ийн рэкламыг хэн нэгэн дарж сонирхвол танд мөнгө орж ирдэг юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд хүмүүс дараад мөнгө хуримтлагдахыг хүлээвэл бараг л мянгуужингийн үлгэр болно. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Яагаад бусад хүмүүсийг дарахыг хүлээх хэрэгтэй гэж.

Миний хувьд хэрхэн мөнгө олдог оо хэлье.
Нэг блог нээгээд тэрэндээ google ads аа байршуулсан. Би өөрөө гадуур их явдаг хүн. Очсон газар бүрээсээ өөрөө рэклам дээрээ дардаг. Мөн өдөр болгон ойрын найз нараараа байнга даруулдаг. Өдөртөө месенжерт байгаа найз нартаа сануулж нөгөөдөхөө нэг дараарай гэдэг. За нэг иймэрхүү алхмаар л мөнгө олдог доо. Дээд тал өдөрт 5 доллар л олж байсан. Миний хувьд өдрийн дундаж 3,5 доллар л байдаг даа.
Дээрх блогт маань нэг их хүн ороод байдаггүй. Өдөрт дунджаар 50н хүн л ордог байх. 

Би энд нарын ширийн зүйлсийг бичсэнгүй зөвхөн мөнгө олдог нь үнэн, бас өөрийнхөө хэрхэн олдог талаар л бичлээ. Харин та бусад Монгол залуус хэрхэн олдог талаар уншихыг хүсвэл, google ads ын талаар а-аас нь я хүртэл асуулт хариултыг уншихыг хүсвэл энд дарна уу. Эндээс та өдөрт 17 доллар олдог залуугийн тухай мөн маш олон хүн мөнгө олж байгаа талаар унших болно.

Мөн нийт Монголчуудын google ads ын загалмайлсан эцэг гэж хэлж болох залуугийн үнэтэй мэдээллүүдийг уншихыг хүсвэл энд дарна уу
Эх сурвалж: www.vlmedeh.com

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment