2011/11/01 | By: Дэлдэн

Өнөөдрийн өдрийг мартадашгүй өдөр болгон хувиргах 18 арга

1.      Өмнө нь огт хийж байгаагүй зүйлээ хийж үзэх

Ямар нэгэн зүйлийг хэдэн ч удаа харж, эсвэл хийж болдог. Харин анх удаагаа оролдож үзнэ гэдэг амьдралд ганцхан тохиох учрал билээ. Анхны бүхэн бидний амьдралд мартагдашгүй ул мөрийг үлдээж чаддаг. Тиймээс та яг одоо хийж байгаа зүйлээ түр орхиод ОГТ ӨӨР зүйл хийгээрэй.

2.       Бодит амьдралаас баяр баяслыг мэдрэх


Та яг одоо телевизээ унтраагаад гэрээсээ гараарай. Цэвэр агаарт гарч байгалийн сайхныг харан баяс. Хэсэгхэн хором ч гэсэн амьдралаа яг байгаагаар нь хүлээн авахыг хичээгээд үзвэл яасан юм.

3.      Өөрт чинь утга учиртай ямар нэгэн зүйлийг хийх

Удаан хугацааны туршид хийхийг хүссэн ч хойшлуулсаар байгаа тэр зүйлээ яагаад өнөөдөр хийж болохгүй гэж. Амьдрал богинохон гэдгийг бид мэддэг ч яагаад хойшлуулсаар байна вэ???

4.      Бие бялдар, оюун санаагаа сорих

Шинэ чадвар эзэмш. Бүтээлч бай. Ямар нэгэн зүйлийн ард нь гар. Тэр зүйл чинь жижигхэн зүйл байсан ч болно. Өмнө нь хичээж байгаагүйгээрээ хичээгээд үз. Та авч байгаагүй мэдрэмжээ авах болно.

5.      Цөөн зүйлс дээр төвлөрч, хамгийн сайнаараа хийгээд үзэх

Та түр зогсоод хийж байгаа зүйлдээ хэсэгхэн хором анхаарлаа хандуулаад үз. Чухал биш тэр дор нь мартчих зүйлст биш үнэхээр чухал гэж бодсон зүйлдээ цагаа зарцуулэ өнөөдрийн энэ өдөр л бүх хүчээ дайчил.

6.      Гэнэт  гарч ирсэн боломжуудад “Тийм” гэж хариулах

Амьдралаа тэр чигээр нь төлөвлөх боломж бидэнд байхгүй. Зарим ховорхон  боломжууд нэг л өдөр хаалгыг чинь тогшино. Тэр өдөр нь магадгүй өнөөдөр ч юм бил үү.

7.      Эхлүүлсэн ажлаа дуусгах

Өнөөдөр таны хувьд, эхлүүлсэн ямар нэг ажлаа дуусгахад яг тохирсон өдөр. Тоотой хэдхэн мэдрэмж л өмнөх ачаанаасаа салахаас илүү сэтгэл ханамжийг бидэнд авчирдаг.

8.      Өнөөдрийн өдрөө тэмдэглэж үлдээх

Аль болох их зураг авч, тэмдэглэл хөтлө. Ингэснээрээ энэ өдрийг ирээдүйд эргэн дурсах боломжтой болно. Олон сар, жил өнгөрсний дараа хуучирч муудсан гэрэл зураг, зурвас бичсэн тэмдэглэл тань амьдралын чинь сайхан дурсамжуудыг нэгээр нэмнэ.

9.       Өөдрөг байж, аль нь зөв болохыг олж харахыг хичээх

Амьдралд тохиох бүх зүйл сайн ч биш, муу ч биш. Зөвхөн таны өөрийн харах өнцгөөс шалтгаалдаг. Нөхцөл байдал хаашаа эргэсэн ч бай, болох ёстой жамаараа болдог. Та амжилт олсон ч байж болно, эсвэл шинийг сураад хоцорсон байж болно. Тиймээс өөдрөг байж,  гарах үр дүнгээс нь үл хамааран болж өнгөрсөн зүйлээс суралц.

10.  Өөртөө үнэнч байх.

“Хэн нэгний хуулбар байхын оронд үргэлж өөрийнхөө анхны хувилбар нь бай” хэмээн  Judy Garland хэлжээ. Хэрвээ та өөрийнхөөрөө байхгүй байгаа бол зүгээр л оршин байна гэсэн үг. Бусдыг дууриан өнгөрүүлсэн тэр өдөр тийм ч дурсаад байхаар өдөр байдаггүй шүү дээ.

11.  Туслалцаа хэрэгтэй хэн нэгэнд туслах

Чи амьдралд юу өгнө, амьдрал чамд түүнийг чинь эргүүлэд өгнө. Бусдыг бага зовоох, аль эсвэл хөгжилтэй байлгах ямар нэг зүйлийг хий. Заавал хариу нь ирнэ гэдгийг амлах байна. Ирээдүйд таны дурсахгүй байхын аргагүй тийм сайхан өдөр өнөөдөр ч байж мэдэх юм.

12.  Шинэ найзтай болох

Хүн гэдэг энэ хорвоогийн цорын ганц гайхамшиг бөгөөд үлдэх гайхамшиг нь түүний бүтээлийн үр дүн байдаг билээ. Тиймээс шинэ хүмүүстэй найзлаж нөхөрлөнө гэдэг амьдралыг адал явдлаар баяжуулж байдаг.

13. Найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлэх

14. Хөгжилтэй зүйл хийх

15. Хүүхдүүдтэйгээ хамт цагаа өнгөрүүлэх

16. Данда хүсдэг байсан зүйлээ хийх

17. Өнөөдрийг үнэхээр гайхалтай өдөр гэж бодон өнгөрүүлэх

 
Өнгөрсөнтэйгөө зууралдаж, ирээдүйдээ санаа зовохын оронд өнөөдөр хийхийг хүссэн зүйлсээ амжуул. Энэ мөч чамд олдож байгаа хамгийн том бэлэг гэдгийг мартаж болохгүй.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment