2012/03/19 | By: Дэлдэн

Хэрхэн YouTube-дээр бичлэгээ байршуулах вэ?

Одоо үед хүмүүс хүссэн дуу, клип, зар сурталчилгаа, видеогоо ямар ч төвөггүйгээр Youtube дээр үздэг болсон үе. Өмнө нь бид  видео олж үзэхийн тулд интернетийн бараг бүх сайтуудаар хайж цаг үрдэг байсан. Тэгвэл Youtube дээр таны хүссэн видео байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ийм ч учраас бараг дэлхийн өнцөг булан бүрт Youtube ийг ашиглаж байна.
Тэгвэл одоо танд хэрхэн Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье.
Алхам1. Эхлээд та юуны өмнө Youtube д бүртгүүлж, гишүүн болох ёстой.
Үүний тулд  Бүртгүүлэх  гэсэн энэ товчиндээр дарна. Ингээд бүртгүүлэх нүүр гарч ирнэ. Тухайн нүүрэндэх шаардлагатай мэдээллүүдийг оруулсаны дараа Terms of Use,Privacy Policy гэсэн хэсэгт дарж идэвхжүүлсэний дараа
Create my account гэсэн хэсэгт дарах хэрэгтэй. Ингэсний дараа мэйлээ шалгаарай гэсэн бичиг гарч ирэх болно.
Алхам2. Ингээд та мэйлээ шалгах хэрэгтэй. Мэйлд тань Please click here to confirm your email гэсэн хэсгийн click here дээр дарна. Дарах үед шинэ хуудас нээгдэж,таныг гишүүн болсоныг мэдэгдэх болно.
Алхам3. Одоо та видео оруулахын тулд Upload гэсэн шар бичигдээр дарах хэрэгтэй.
Titlе: гэсэн хэсэгт видеоныхоо нэрийг
Description: гэсэн хэсэгт видеоныхоо тухай тайлбарыг
Video Category: гэсэн хэсгээс ямар хэлбэрийн, ямар төрлийн видео вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Жишээ нь хэрвээ та дууны клип оруулах гэж байгаа бол music гэсэн хэсгийг сонгоно гэсэн үг.
Tags: гэсэн хэсэгт та таны видеог хүмүүс олохын тулд оруулж болох үгнүүдийг бичих ёстой.
Ингээд бичиж дууссан бол одоо доор байгаа Upload a video гэсэн товчийг дарах ёстой.
Алхам4. Дараагийн нүүрэнд video upload гэсэн бичгийн доор байгаа browse гэсэн товчийг дарж, видеогоо оруулна. Тэгээд upload video товчийг дарна. Ингээд uploading гэсэн бичиг гарч ирэх ба та хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй.
Алхам5. Хэсэг хугацаанд хүлээсний дараа Thank you! Your upload is complete. гэсэн бичиг гарч ирэх ба та видеогоо оруулсан гэсэн үг.
Ингээд танд амжилт хүсье.

2 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

There are many different types of motion detectors sold for home security, using such
techniques as infrared sensors, radio signals, and vibrations to detect the presence of a moving subject.
The password protect features may allow you to access
the home through key, pin, password, or card systems.
Some are rather cheap, but the very best will cost over a hundred dollars and sometimes
more than a thousand dollars.

My website :: samsung cctv australia

Anonymous said...

Good day! I simply wish to offer you a big thumbs up for your great info you
have got here on this post. I will be returning to your
website for more soon.

My web page organic gardening seed starting

Post a Comment