2012/02/04 | By: Дэлдэн

Батбаяр &Банзарагч-Сайн нөхрийн ерөөл

 Бүх найз нартаа зориулж байна дууны үг болгоныг мэдэрч сонсохыг хүсье

                        Батбаяр &Банзарагч Сайн нөхрийн ерөөл дууны үг
Заяаны сайн нөхөрөөн гэж чамайгаа
Замын уртад ханилан байж танилаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхэж
Ахан дүүс шиг үнэхээр сайхан даслаа


Зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч
Зуун насны халуун төрлөө оллоо
Зуурдын бишээ үүрдийн учирлаар
Зураг нийлсэн сайхан нөхөд боллоо

Хаана ч явсан дурсан санахаар
Халуун журмын анд найзууд байя
Хүссэн цагтаа нэгэндээ түшиг болохоор
Хүнлэг чанараа ариун хадаглаж явъя

Алтан дэлхийн хамгийн дээдийг
Ашдын жаргалыг чамдаа би хүсье
Амар мэнд санасан ёсоор дэлгэрч
Ахин уулзахын сайхан ерөөл тавъя

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment