2012/02/22 | By: Дэлдэн

Дэлхийн хамгийн “нялх” машин

Их Британийн Пери Уаткинс гэгч эр дэлхийн хамгийн жижигхэн машиныг бүтээжээ. Тэрээр тоглоомон машиныг өөрчлөн жинхэнэ тээврийн хэрэгсэл болгож чадсан байна. Хамгийн сонирхолтой нь, энэ машиныг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэж авсан бөгөөд замын хөдөлгөөнд оролцох бүрэн эрхийг нь олгожээ.

 Энэхүү хамгийн бяцхан “нялх” тээврийн хэрэгслийн хэмжээ нь өхөөрдөм жижиг гэнэ шүү. Өндөр нь ердөө л нэг метр хүрэхтэй үгүйтэй, өргөн нь 66-хан см юм байна. Хөдөлгүүрийнх нь багтаамж 150 см/куб. Толь, шил арчигч, их гэрэл, дохионы гэрэл гээд “томчуудад” байдаг бүхий л юмаар бас тоноглогджээ. Дэлхийн рекорд амжилтыг бүртгэдэг академи энэ The Wind-Up хэмээх нэртэй машинд “Дэлхийн хамгийн жижигхэн машин” гэсэн цолыг олгоод байна. Энэхүү бяцхан тээврийн хэрэгслийн зохион бүтээгч маань урьд нь гурван удаа, хамгийн намхан машиныг бүтээсэн гэдгээр дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment