2012/02/26 | By: Дэлдэн

Тэвчээр(Өгүүллэг)

Алдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хүсэл. Гэвч түүний аав, ээж, гэр бүлийнхэн нь энэ хүслийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр азгүй тохиолдлоор хүү машины осолд орж зүүн гараа тайруулжээ. Энэ үед хүүгийн сэтгэл санааны хүнд байдлыг ойлгосон эцэг эх нь хүүдээ каратегийн багш хөлслөв. Багш нь анхны хичээл дээр өрсөлдөгчөө баруун гараараа бариад эргүүлэн  унагаах мэхийг зааж өгчээ, Тэгээд 2 дахь, 3 дахь ер нь бүх хичээл дээр энэ мэхийг давтан хийлгэсээр байв.
Нэг мэх давтан хийсээр байгаад уйдсан хүү багшаассаа "би ганц л мэх хийсээр байгаад уйдаж байна өөр мэх заахгүй юм уу "хэмээн асуухад багш нь хүлээн аваагүйгээр барахгүй "дэлхий дээр түүнээс өөр энэ мэхийг хамгийн хурдан хийх хүнгүй болтол хийх хэрэгтэйг хэлжээ. Хүү ч маш хурдан болж нүд ирмэхийн хооронд хийдэг боллоо. Нэгэн гамшигтай өдөр багш нь гартаа түүнийг залуучуудын каратегийн аврага шалгаруулах тэмцээнд орж болохыг зөвшөөрсөн бичиг барисаар хүрч ирлээ. Мицуми наш их гайхсан боловч юм хэлсэнгүй харин дараагийн өдөр тэмцээн дээр анхны өрсөлдөгчтэйгээ өмнө тулалдхаар рингэнд гарахын өмнө багшдаа багшаа "би зөвхөн ганцхан мэх мэднэ  мэдээж би ялагдах байх" гэж хэлэхэд багш нь чи зөвхөн мэхээл хий хэмээн хариулжээ. Мицуми мэдэх ганц мэхээ хийсээр байгаад аврагын төлөө тоглолтонд шалгарч үлджээ. Түүний өрсөлдөгч түүнээс 2 дахин том биетэй нэгэн байлаа. Мицуми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц мэхээ хийн түүнийг ялан аврага болжээ. Тэр маш их баярлан багш дээрээ гүйж очоод "багшаа би зөвхөн ганц л мэх мэднэ тэгээд бас зөвхөн ганц гартай хэрнээ аврага болчихлоо юу болоод байгааг би ойлгохгүй байна" гэхэд багш нь түүнрүү харж инээмсэглэн хэлсэн нь чиний хийсэн мэх бол каратегийн хамгийн хэцүү мэхнүүдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хүнийхээ зүүн гараас барих...

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment