2012/02/24 | By: Дэлдэн

ТООНЫ ИД ШИД

Тоо бидний амьдралд төсөөлшгvй чухал vvргийг гvйцэтгэдэг. Хайр дурлалын тухайд бол тооны ид шид бvр ч чухал vvрэгтэй. Тооны тусламжтайгаар хvсэл сэтгэлээ хэрхэн удирдаж амьдралд чиг баримжаагаа олж болохыг мэдэхийг хvсч байна уу? Тэгвэл танд бид тусалъя.
НЭГ
Хvсэл мөрөөдлийнхөө бvсгvйтэй учрахыг хvссэн эр дисконоос авахуулаад албан ёсны хvлээн авалт хvртлэх бvх л арга хэмжээнд ганцаараа ирдэг. Тvvнд найз - өрсөлдөгч бvр ч хэрэггvй. Зөвхөн хэт залуухан юм уу, өөртөө дэндvv итгэлгvй эрчvvд л “анд” “сvргээрээ” мордож, алмайрангуй инээлдэн ийш тийш хурдан тvргэнээр харц гvйлгэн найз бvсгvйн эрэлд гардаг. Гэхдээ л хамгийн бvрэг, олон найзтайгаа яваа эр ч хэн нэг бvсгvй анхаарлыг нь хангалттай татах аваас ганцаараа байх боломжийг хайж эхэлдэг. Бvсгvй ч чингэхийг хvсч байдаг. Эмэгтэйчvvдийн сэтгvvл бvрд хаа л бол хаа найз бvсгvйгээ дагуулж явахгvй байхыг зөвлөж, хvсэлд тань нийцсэн эр хvндээ өөрөө ойртох яриа vvсгэх боломж олгохыг зөвлөдөг шvv дээ.Эрчvvд ч тэр сэтгvvлийг vзэж хардаг, бvсгvй таныг ганцаараа байх болно гэж хvлээж байгаа. Тэрхvv найдлагыг бvv хөсөрдvvлээрэй. “Нэг+Нэг” гэсэн нөхцөлд л тогтвортой сайн хос vvснэ шvv дээ.
ХОЁР
Танилцсанаас хойш 2 сар өнгөрөөд байхад та найз залуугийн хамтаар кино, vдэшлэгт, ресторан, айлд ямагт 2-уул очсоор байх аваас тогтвортой хос боллоо гэсэн vг. Өөр залуугийн юмуу бvсгvйн нэр, хувилбар та хоёрын хэнийх нь ч бодолд орж ирэхгvй байгаа бол сайн. Долоо хоногт 2-оос цөөнгvй удаа уулзаж, амралтын өдрvvдээ хамтдаа өнгөрvvлэх нь тогтвортой хосын шинж. Хэрэв 2 сарын дотор та хоёрын хооронд тийм харилцаа тогтоож амжаагvй бол хэлхээ холбоо тань зvгээр л тохиолдлын хэрэг байжээ гэж тооцож болно. Бие махбодиор ойр дотно байсан явдал шийдвэрлэх vvрэг гvйцэтгэхгvй. “Секс хийлээ гээд тэр нь танилцах шалтгаан болохгvй” гэсэн хуучны явган шогт vнэний хувь бий шvv.
ГУРАВ
Гурав дахь хvн ямагт илvv байдаг гэх vг бий. Жинхэнэ хосын хооронд ямар нэг 3 дахь хvн байж болохгvй. Хосыг бэхжvvлдэг 3 дахь хvн бол зөвхөн хайрт хоёрын дундаас төрсөн хvvхэд л байж болно. Залуу хос бие биеийг нөхөх эсрэг тэсрэг чанаруудтай байх нь олонтаа тул салж сарних нь хялбар. Найз нөхөд, ээж, хадам гээд ямар ч 3дагч хvн хосуудын хоорондын тэнцвэрийг алдагдуулж, аль нэгийг нь өөрийн зvг рvv салган авч одох болно. Олон жил ханилсан “арвин баялаг туршлагатай” хос ч, гуравдагч хэн нэгэн зочинтой удтал харьцсаны дараа хоорондоо муудалцах нь ховор бус. “3” гэдэг тооны сөрөг нөлөөнөөс аврагдахын тулд найз нөхөд, ээж, хадмаа хөөн зайлуулах албагvй. Ямагт хайртай хvнээ хамгийн ойр байлгаж, 3дагчийг дөрөвдөгчтэй нь vлдээ.
ДӨРӨВ
4 болон тvvний vржвэртэй /4, 8, 16 гэх мэт/ тэнцvv тооны цэцгийг бааранд хийж тавибаас хайрт хvн тань таныг орхин дөрвөн зvгийн аль руу нь ч одож болно гэдэг. Чингэхийг хvсвэл дээрх тооны цэцгийг вааранд хийж тавихад гэмгvй.
ТАВ
Гэр бvлийн сэтгэлзvйчид гэрлэлт зvйтэй, сайн сайхан байсан эсэх нь 5 жилийн дараа л мэдэгдэнэ гэдэг. 5 жилд хосууд бие биеэ бvрэн дvvрэн ойлгодог болж чадна. 5 жилийн дотор зөвхөн тэр залуу гэр бvлд л байдаг өвөрмөц уур амьсгал хэдийнэ төлөвшин тогтнох тул тvvнийг засч залруулахад хэцvv байдаг. 5 жилд хэн хэнийх нь зан чанар бvрэн танигдаж илэрдэг. 5 жил хамт байсан гэдэг нь тантай хамт амьдарч буй эр хvн танд vнэхээр таалагддаг уу, vгvй юу гэдгийг эргэцvvлэн бодох буурьтай шалтгаан байж болно.
ЗУРГАА
Хуваагдах тооныхоо нийлбэрээс бvрддэг /1+2+3=6/ аз авчирдаг сайн тоо бол 6 юм. 6-гийн тоо Венера тэнгэрийн бэлэгдэл бөгөөд дурласан хосуудыг ивээн тэтгэнэ. Хэрэв та хайр сэтгэлээ бэхжvvлэхийг хvсвэл долоо хоногийн 6 дахь өдөр нь романтик болзоог зохион байгуулж, хамт явах аяллаа 6-ны өдрөөс юмуу 6-р сард эхлэх хэрэгтэй. Гурван хос буюу 6 хvн ширээний ард суухуйцаар зочдыг уривал хайр сэтгэл бэхждэг.
ДОЛОО
Таны болон хайртай хvний тань насны зөрvv 7, тvvнээс бага бол нэг vеийнхэн гэсэн vг. Та хоёр адил мода сонирхон, адил киног таашаах болно. Нэгэн vед хамрагдах хосоос бvтэлтэй гэр бvл vvсэх нь хавьгvй илvv байдгийг сэтгэлзvйчид тогтоосон. Зөвхөн хайртууд төдийгvй найз нөхөд байх боломж бvрддэг. Хэрэв 14 насаар /хоёр 7/ ах хvнтэй vерхэх аваас тэр таныг жаахан охин л гэж vзэж хандах болно. Ийм тохиолдолд амьдрал аятай байх нь ховор, харилцан ойлголцоход нэн бэрхтэй байдаг.
НАЙМ
Танилцсанаас хойш 8 хоног өнгөрөөд байхад шинэ танил чинь нэг ч удаа утасдаагvй бол тvvний анхаарлыг татаагvй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байж болно. Тvvнийг яаралтай алсын томилолтоор илгээсэн байлаа ч, таныг vнэлсэн бол утасдах л ёстой. Та өөрөө тvvн рvv утасдаж болох уу? Болно л доо, дээрх 8 хоногийн хvлээлтийн дараа танд алдах юм юу байх билээ. Тэр таныг салдаггvй нойтон хамуу гэж бодож болно. Гэхдээ таны уйгагvй байдал тvvний сэтгэл зvрхний утсыг хөндөж ч болох юм. Хэн нэгэнд таалагдаж буйгаа мэдрэх нь хэнд ч таалагддаг, тэрхvv мэдрэмжээс хайр дурлал хvртэл холгvй байдаг юм шvv.
ЕС
9 бол цэцэн мэргэний бэлэгдэл гэж Европчууд vздэг. Найз залуу тань хамтран амьдрахыг юмуу, гэрлэхийг гуйвал яасан нь дээр вэ? Юуны өмнө 9 хоногийн “тайм-аут” авч, тэр тухай огт бодолгvйгээр 9 хоногийг өнгөрvvл. 9 хоногийн дараа мэргэн шийдвэр танд өөрөө ирэх болно.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment