2012/02/22 | By: Дэлдэн

Фитнесээр хичээллэхэд анхаарах зүйлүүд

Биеийн тамирын зааланд дөнгөж хичээллэж эхэлж байгаа төдийгүй хэдэн жил хичээллэсэн хүмүүсийн дунд нийтлэг алдаа байдаг.
Санаа сэтгэл-амжилтын батламж Та фитнесээр хичээллэхээс өмнө сэтгэл санаагаа бэлддэг үү? Үр дүн нь үүнд оршдогийг мэдэх үү? Энэ нь маш хялбархан. Өмсөж буй хувцас, хичээллэж буй заал, мөн хүрээлж буй хүмүүс санаанд тань нийцэж байхад л хангалттай. Та хоол идэлгүй хичээллэдэг үү? Ихэнх хүн өлөн элгэн дээрээ дасгал хийдэг. Энэ нь маш буруу. Хоол идээд 30-45 минут өнгөрсний дараа дасгал хийх ёстой. Хэрвээ та өөхлөг хэсгээ сайтар халааж, хайлуулахыг хүсч байвал хичээллэхийн өмнө чихэртэй цай, жимсний шүүс уугаарай.
Харин булчингаа чангаруулахыг хүсч байвал уураг идээрэй. /Шувууны мах, өндөг, шош зэрэгт уураг агуулагддаг/ Сэтгэлийн хэмжүүр Зарим хүн дасгал хийсний дараа ядрахгүй, хөлс ихээр асгарахгүй байгаа нь ачаалал багатай байсных гэж боддог. Үнэндээ сайн бэлтгэл хүнд эрч хүч өгдөгөөс биш ядраадаггүй гэдгийг санаарай. Нуруу ч бас чухал Зарим хүн өгзөг, цээжний дасгал хийж булчингаа чангаруулдаг ч нурууныхаа булчинг орхидог. Чангарсан өгзөг, өргөн цээж сайхан харагддаг хэдий ч нурууны булчин маш чухал үүрэгтэй гэдгийг мартуузай. Учир нь булчингийн хөгжлийг тэнцвэржүүлэхэд нурууны дасгал маш чухал. Эрч хүчээ нэм Хүмүүс нэг хэвийн дасгалыг нэг хэмнэлтэй хийдгээс үр дүнгүй байдаг. Тиймээс тоогоо нэмж, хэмнэлээ хурдасгаж, өөр нэмэлт дасгал хий. Хүндийн дасгалаа гэж…
Та биеийн хүчний дасгалыг хурдан хийх гэж хичээдэг үү? Тэгвэл та булчингаа ядрааж, гэмтээж ч болзошгүй зүйл хийж байгаа гэсэн үг. Хүндийн дасгалыг зөв хэмнэлээр хийх юм бол таны булчин аяндаа хөгжих болно. Цагаа хянаарай Та олон цагаар хичээллэвэл үр дүнтэй гэж боддог уу? Тэгвэл та эндүүрч байна. Дасгалыг ердөө 45 минутын хугацаатай л хийх хэрэгтэй. Учир нь хэт ачааллаас өөх тос хайлахаасаа илүү булчин ядардаг. Анхаарлаа төвлөрүүлж сур Фитнесээр хичээллэхэд нэгэн нууц байдаг. Энэ нь юу вэ гэхээр… Анхаарлаа төвлөрүүлэх.
АНХААРАХ ЗҮЙЛ:
- Дасгал хийхээсээ өмнө биеэ халаа. - Хийжүүлээгүй ус уу. /15-20 минутад 100 мл ус/. Учир нь ус алдсан дулааныг тэнцвэржүүлж, өл дардаг. - Дасгал хийсний дараа өгзөг, өвдөг тань өвддөг үү? Тэгвэл та усан спортоор хичээллэ. Зааланд хичээллэдэг шиг үр дүн аваад зогсохгүй хамгийн гол нь таны хаана ч өвдөхгүй, мөн ачаалал багатай байх болно.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment