2012/02/04 | By: Дэлдэн

Зохиогч: ЖАРГАЛАН-Охин заяа өгүүллэг

Марлаа ширээндээр тавьсан мөнгийг аваад гарлаа.Цахилгаан шатанд ороод мөнгийг тоолж үзэв.Өөр хүн байсан бол тэр мөнгийг хангалттай гэж хэлэх байлаа.Харин Марлаагийн хувьд биеэ сэтгэлээ зовоон байж,нэр төрөө гутаан байж олсон мөнгө нь сэтгэлд нь ердөө хүрсэнгүй.Өндөр өсгийтэй дэгжин гутал хөлдөө жийж,богино цагаан шуба өмсөж сул асгасан үснийх нь ширхэг бүр нь мушгиралдан Марлааг улам хөөрхөн харагдуулах ажээ.Орцноос гарах явцдаа цүнхнээсээ хайрцагтай янжуур гарган ирж асаалаа.Түүнийг гаднаас нь харахад ганган хээнцэр баян айлын эрх танхил охин шиг харагдах ажээ,нүднийх нь харц нь цаанаа л нэг бардам дээгүүр хараатай охин билээ.
Харин яг үнэндээ Марлаа 2 дүүгээ ганцаараа тэжээн амьдардаг 20хон насандаа амьдралд тохиолдож болох бүх л зовлон бэрхшээлийг амсжээ.Эцэг эх 2ыгоо автомашины ослоор алдаж,амьдрахын эрхэнд биеэ худалдаж,2 ч удаа үр хүндүүлсэн юм.
Заримдаа амьдралдаа гутран үхмээр санагдавч өөрийг нь даган шулганан бүлтэгнэх 2 хөөрхөн дүүгээ бодохоор өрөвдөөд  амиа егүүтгэж,энэ биеийг нь тэтгэх халуун урсгалыг тасалж даанч зүрхлэхгүй...
Тамхиа татаж дуусгаад охид өөрсдөө ажил хэмээн хоорондоо нэрлэдэг караоке руугаа явахаар замруу алхан такси барихаар гараа өргөлөө.Марлаа оройгоор шөнийн цэнгээний газар  зөөгч угаагч гээд маш олон ажил хийж үзсэн боловч амьдралд нь яаж ч хичээж хэмнээд хүрдэггүй байв.Нэг өдөр хамт ажилладаг охин нь Саруулд санал тавьснаар шинэ ажилд орж Маралаа ширээний охин хэмээн нэрлүүлэх болжээ.Эхэндээ хэцүү өөрөөсөө жигшиж байсан ч мөнгөний төлөө,хоосон хонохгүйн тулд  ажиллах л болж.
Таксинд ороод байж байтал утас нь дуугарч Яаанаа маргааш шалгалттай юм байна штээ яахуу,,Өнөөдөр хамт хонож бэлдэх үү гэсэн Уянгаагийн дуу хадлаа.Марлаа Уянгаатай хамт хономоор байсан ч мөнгө олох хэрэгтэй учир худлаа хэлж бултахаас өөр арга байсангүй.Эцэг эх хоёроос нь үлдсэн юм гал голомтоо бадрааж үр хүүхдээ өсгөсөн 2 өрөө байр л байлаа.Ээж аав 2оос нь хойш харж хандах хүн гэвэл аавых нь эгч Баярмаа хэмээх хувиараа наймаа хийдэг сэргэлэн бүдүүн шар авгай,,Эхний үед тэднийд амьдарч байсан ч идэж уухыг нь хэмжээд Марлааг байхгүйд 2 дүүг нь зодож дарамтлаад байгааг мэдсэн Марлаа гэртээ харина гэж уурлахад гэрийнь барьцаат зээлийн газар их хэмжээний мөнгөнд тавьсан гэдгээ хэлжээ.Угаасаа танай байрыг зарна та 3ыг тэжээх гэж би зовлогоо зовоож байна гэж уурлаж зандран байх суухад хэцүү болон сүүлдээ тэсвэрээ алдан 2 дүүгээ дагуулан гарч байр хөлслөн амьдрах болжээ.
2 дүүгийнхээ бага нь болох Энэрхэнг халуураад байна гэж худлаа яриад Уянгаагаас арайхийн бултав.Хөлсөлдөг байрных нь эзэн гэж уг нь их сайхан зантай ганц бие эгч байдаг бөгөөд Марлааг эзгүйд нь 2 дүүг нь харж тусалдаг байв.Хараад байхад хүүхэд энэтэргүй бололтой байдаг бөгөөд өнөөдөр тэр эгчид захиад хичээлдээ бэлдэж болох ч байрны мөнгөө өг гэсэн бичиг хаалгандээр нь наагдаад 7 хонож байгаа бас сургалтын төлбөрөө хүнээс зээлээд өгчихсөн тэрнийх нь хугацаа болж байгаа болохоор явах л хэрэгтэй болж.
Марлаа ямар ч залуу хөвгүүний харцыг булаах хөөрхөн охин.Тийм ч учраас залуус түүний араас байнга хөөцөлддөг гэвч аль нь ч Марлааг өөрийн болгож чадаагүй юм.Марлаа үргэлж завгүй хайр дурлал үерхэл нөхөрлөлийн асуудалд анхаарлаа хандуулж чаддаггүй байв.Ганц сайн найз нь л Уянгаа гэхдээ Марлааг ийм замд орсон гэдгийг нь төсөөлөх ч гүй байгаа билээ.
Хайрлах юмсан дурлах юмсан гэж хүсэлгүй л яахав гэхдээ тэр бүхэнд зарцуулах цаг зав бас өөрийнх нь юу хийж амь зуудгийг мэдэхээс айдаг ичдэг жигшдэг заримдаа ганцаараа уйлдаг байсан...Харин саяхнаас эхнэртэй залууг бодох болсон нь өөрт нь аймар санагдаж гэхдээ л сэтгэлд нь гэрэлт зул асаж амьдрах хүсэлтэй болж байгаагаа мэдрэх болжээ.Гэхдээ эхнэртэй шүү дээ гэж бодохоор гонсойно түүний хайрлаж хүндэлж явдаг хүн нь бусдаас ялгараад байх зүйлгүй байдаг л нэг даруухан залуу яагаад түүнийг хайрлах болов оо Марлаа олон эрчүүдтэй уулзаж байсан.Тэд бүгд өөр өөр хөгшин залуу,царайлаг,хүн аймаар царай муутай,мууухай ааштай сайхан ааштай,сайн муу гээд л олон янз байсан гэхдээ бүгд л ганцхан зүйлийг л Марлаагаас хүсдэг...Харин тэр залуу бол түүнтэй уулзаж байсан хүмүүсээс өөр хүн юм шиг Марлаад санагдсан билээ.
Дөлгөөн..Нэрэндээ таарсан аядуухан ааш зан дөлгөөхөн бор нүд цаанаа л нэг ухаалаг сонор харцыг Марлаа бодоод л бодоод л...Марлаа түүнтэй танилцсан үеээ санахаар үхмээр санагддаг бодохоор л уур нь хүрч улам бүр л амьдралдаа гутарна.Дөлгөөний найз нь Марлаагийн ажилладаг караоке ний зохион байгуулагч нэг өдөр Дөлгөөн найзыгаа авахаар иржээ.Үүдэнд нь хүлээж байх үед найз нь нэг охин дагуулж гарч ирсэн бөгөөд тэр нь Марлаа байсан юм..Дөлгөөн энэ караоке д охидууд ажилддагийг мэддэг бас уур нь хүрдэг найздаа хүртэл ийм заваан газраас гар гэж хэлдэг байжээ.Дөлгөөний хувьд тэнд ажилладаг охидуудад уур нь хүрдэг бас жигшдэг байсан ба найзыгаа охин дагуулж гарч ирэхэд нь дотроо бухимдан сууж байлаа..Тэр 2ыг машинд нь орж ирээд суухад дагуулж ирсэн охин нь нүүрээ буруулан цонх руу харан суужээ.Хараад байхнээ нүдэнд дулаахан цэмцгэр цаанаа л нэг бардам уг нь аятайхан охин аж.Марлааг нэг газар хүргэж өгөх хэрэгтэй гэж хэлээд найз нь явах замыг нь зааж өгчээ.
Караоке ний захирал гэж солонгос хүн байдаг бөгөөд Монголд олноор ирж суурьшин амьдарч буй хүмүүсийн нэг аж.Тэр хүн Марлаад бусад охидоос илүү сайн ханддаг бөгөөд тэр өдөр гэртээ аваад ир гэж хэлүүлсэн байсан ажээ.
Тогтуун дөлгөөхөн сэтгэлд дулаахан харц өөрийг нь хараад байгааг мэдэрсэн Марлаа санаа нь зовон нүүрээ нуун такси бариад явчдаг л байж хэмээн дотроо бодож харамсаж суулаа.Марлааг хүрэх газарт нь хүргэж өгчөөд Дөлгөөн найзаасаа
Энэ танайд ажилладаг охин уу
Тийшт дажгүй байгаа биз..Даанч наа чинь ширээний охин ш тээ.Сая хүртэл ажилаа хийх гээл явж байган.Жоохон хэцүү амьдралтай л юм шиг байдгийн хүүхэд шуухадтай юм шиг байна билээ жоохон гэлтгүй одооны охидууд айхтар Яасан таалагдаа юу авгайд чинь хэлнээ гээд маасайтал инээхэд нь Дөлгөөн найзруугаа харж нэг мушийгаад машинаа асаан хөдлөв.
Түүнээс хэд хоногийн дараа хүйтэн салхитай сэрүүхэн өдөр Маралаа хичээлээ тараад Энэрлийг сургуулиас нь аваад Энэрхэнг цэцэрлэгээс нь авахаар цэцэрлэг рүү нь орж явтал үүдэнд нь нэг танил царай нүдэнд нь зурвас харагдлаа.Ахиулаад харсан чинь хэд хоногийн өмнө машины толинд цоо ширтээд байсан ухаалаг том бор нүд сандарсандаа хөтөлж явсан Энэрэлийгээ түлхэж унагах шахав..Энэрэлийн аниа ёоооё гэсэн дуугаар Дөлгөөн Марлаа Энэрэл 2 луу харж Марлааг юу билээ гэсэн байртай харж байгаад сая л нэг танив болотой толгой дохин мэндчилэвээ.Марлаа өөдөөс нь харж эв хавгүй инээгээд зүрх нь пүл пүл хийн цэцэрлэгийн шатаар дээш гүйх нь шахуу гарлаа,,
Хувь тавилан Марлаа Дөлгөөн 2ыг ингэж ахин учруулжээ.Энэрхэн Дөлгөөний хүүхдийн цэцэрлэгт явдаг байж..Тэр өдрөөс хойш хүүхдээ цэцэрлэгээс авах гэж бөөн юм болж явдаг  байсан хүн чинь өдөр бүр л би авчий гээд хэл үггүй  явдаг болсонд Дөлгөөний эхнэр Солонго гайхаж байсан ч ашгүйдээ гэж бодох болжээ.Чухамхүү Дөлгөөний сэтгэлийг ямархан охин эзэмдээд байгааг төсөөлсөн ч гүйээ.
Марлаа Дөлгөөн 2 тогтмол уулздаг болж Марлаа хэнд ч ярьж байгаагүй нууц нандин зүйлсээ ганцхан Дөлгөөн д итгэж ярьдаг тэгж ярьсныхаа дараа сэтгэл нь онгойж нүд нь гэрэлтэн хацар нь ягааран аз жаргалаар дүүрэн амьдрах болжээ.
Харин Солонгоо Дөлгөөний байдал улам бүр өөрчлөгдөөд байгааг гайхан учраа олохгүй хий дэмий эзгүйд нь хэдэн найзууд руу нь утасдан орж ирэхэд нь хоол барин гүйдэг шинэ ажилтай болж..Солонгоо Дөлгөөн 2 арван жилийн нэг анги Солонгоо Дөлгөөнд багаасаа маш сайн байсан ч Дөлгөөн түүнийг тоодоггүй байсанд гомдоод  шаралхсандаа өөрт нь сайн гээд байдаг байрныхаа нэг хөвгүүнтэй унтаад жирэмсэн болж хонхны баяраараа Дөлгөөнийг согтсон хойно нь хажууд нь очиж хэвтээд өглөө сэрэхэд нь хажууд нь унтаж байснаар тэр 2 ын  амьдрал эхэлсэн аж..Дөлгөөн хэдийгээр хайртай хүнтэйгээ л сууна гэж ярьдаг байсан ч өөрийн мэдрэлгүй байж байхдаа хийсэн зүйлийхээ хариуцлагыг үүрэх ёстой тэгсэн ч өөрийнх нь хүүхэд Солонгоогийн гэдсэнд бүрэлдэж байгаа гэж бодохоор түүнийг хайрлах гүй ч халамжлах болжээ.
Шөнийн харанхуй аажим аажмаар орчин тойрныг нөмөрсөн байлаа.Эмэгтэй хүний өндөр өсгийт гутлын чимээ тог тог хийн шатаар өгсөж байгаа нь дуулдана.Уйлсаар байгаад улайсан нүд халтартсан царайтай Марлаа нүүрээ янзласан болоод түлхүүрээ гарган хаалгаа онгойлгон орлоо.Аль болох чимээ гаргахгүйн хичээн үйлдэл бүрээ цэгнэн өлмий дээрээ гишгэлэн өрөө лүүгээ орох гэж байтал хажуу айлых нь эгч өрөөнийхөө хаалгыг онгойлгон Марлааг дуудав.Марлаа Энэрэл Энэрхэн 2т ямар нэг юм болсийн болуу хэмээн айна яаасан бэ ямар нэг юм болоо юу гэвэл Оюун эгч нь миний дүү хувцасаа солиод ороод ир чамтай чухал ярих юм байна гэлээ.
2 эмэгтэй галын өрөөнд дундаа цай тавин ээж охин 2 шиг ярьж сууна
За Марлаа минь эгч нь чамтай шууд л ярий..Хараад байхад чамдээр нэг залуу ирээд байдаг болжээ дээ.Сайн хүүхэд бололтой байсан..Эртхэн таарч тохирч байвал нийлсэн нь дээр дээ.Гэхдээ 2ын 2 хүүхэд дагуулаад айлын бэр болно гэдэг хэцүүштээ.Тийм болохоор арай том болоноор нь Энэрлийг би үрчилж авах гэсийн
Үгүй дээ надад дүүгээ хүнд өгөх санаа алга..Бид 3 заавал хамт байх ёстой.Тэр залуугийн хувьд бид 2  хэзээ ч нийлж суухгүй байх,Тэр эхнэр хүүхэдтэй хүн би түүнд маш их хайртай ч өөр шигээ охин заяатны амьдралыг үрэхийг алаг үрийх нь амьдралыг сүйрүүлэхийг хүсэхгүй байна.Би сая түүнд энэ тухайгаа хэлчээд ирсээн.Танаас юугаа нуухав та намайг юу хийж амь зуудгийг гадарладаг л байх.Ямар сайндаа ийм юм хийж явахавдээ.Тэр минь эхнэр хүүхдээ хаяад надтай амьдралаа ч түүнд би гай л болно түүнийг минь муугаар хэлэхээс айж байна.2 дүүгийнхээ төлөө би өөрийнхөө амьдралыг золиосолж чадна гээд нулимс нь цийлэгнэхэд Оюуны сэтгэл хөдлөн охиныг тэврэн авч элгэндээ тэврэн хоёул цурхиран уйллаа.Тэр 2 үүр цайтал жаргал зовлонгоо ярин суулаа.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment