2012/02/02 | By: Дэлдэн

Бяцхан зөвөлгөө

Блогспотчид маань тохиргоо буюу settings хэсэгийг өөрт нийцсэнээр өөрчилж байх хэрэгтэй. Энэ хэсэгийн зарим нэг анхаарах зүйлсийн талаар бяцхан мэдээлэлэийг хүргье.

Блогспот блогчидын тоо ихээр нэмэгдэж байгаа юм байна. Энэ банжиг хаагдсантай холбоотой байж болох юмаа. Мөн би блогтоо нэгэн шинэ булан нээж байгаамаа. Энэ нь асуулт хариултын булан. Блогспоттой холбоотой асуух зүйл байвал энд асууж байгаарай Мэдэх юм байвал удаалгүй хариуг бичиж байх болноо.
Хамгийн түрүүн анхаарах зүйл бол comments буюу сэтгэгдэл хэсэгийн тохиргоог өөрийн хүссэнээр өөрчилөх хэрэгтэй. Олон блогууд энэ хэсэгээ өөрчилөөгүйн улмаас сэтгэгдэл үлдээх үед их төвөг учирдаг. Гол анхаарах тохиргоонуудыг хүргье.

өөрийн акаунтаар нэвтэрч ороод Settings - Comments

Comments   энд мэдээж show ийг сонгоно

Who Can Comment? -  хэн комент үлдээхийг тохируулна. Олон нийтэд хандсан блог л бол anyone   байлгах хэрэгтэй.

Comment Form Placement - энэ хэсэг бол коммент бичих хэсэгийг хэрхэн харагдуулах хэсэг 3н сонголттой
 - коммент бичихийн тулд заавал post a comment гэсэн дээр дарж байж бичдэг болно гэсэн үг. Надад бол энэ их ядаргаатай санагддаг.
  - Дээрхтэй яг адил. Ялгаа нь post a comment дарснаар жижиг дөрвөлжин цонх шинээр гарч ирнэ
Embedded below post би энэ хэсэгийг сонгодог. Сэтгэгдэл бичдэг хэсэг яг тухайн мэдээнийхээ доор ил харагдана. Ямар ч post a comment гэсэн дээр дарах шаардлагагүй

Comment moderation энэ хэсэгийг never гэдэг дээр тохируулдаг. Бусад нь болохоор уншигч сэтгэгдэл бичихлээр шууд нийтлэгдэхгүй, заавал админы зөвшөөрлөөр л нийтлэгддэг тохируулгууд байх шиг байналээ. Та шинээр блог нээгээд таны блогт ерөөсөө сэтгэгдэл нэмэгдэхгүй бол тохиргооныхоо энэ хэсэгийг хараарай. Баахан сэтгэгдэл таниас нийтлэгдэх зөвшөөрөл авах гээд овоорцон байх вий.

Show word verification for comments? энэ хэсэг бол сэтгэгдэл бичсэний дараа нэг спамаас хамгаалж байгаа гээд хэдэн тоо үсэг дуурайж бичээд байдаг даа. Тэрийг тохируулах хэсэг. Миний хувьд no дээр байлгадаг. Тэр спамнаас хамгаалж байгаа гэгдэх хэдэн тоо үсэгийг  дуурайж бичих бас л ядаргаатай санагддаг хэхэ.

Зарим нэг блогт сэтгэгдэл бичэхээр огт нийтлэгдэхгүй байгаа юм. Тэгсэн атлаа админ нь та бүхэн сэтгэгдэлээ үлдээгээрэй гэсэн байсан.  Тэгээд л блогчид маань тохиргооны хэсэгээ өөрчилдөггүйн улмаас блогт нь ганц ч сэтгэгдэл харагдайхгүй яваад байгаан биш байгаа даа гэж бодох болсоон.

Мөн блогчид маань маань маш урт нийтлэлийг нүүр хуудсандаа тэр чигээр нь харагдуулахаар нийтлэх юм. Ингэснээр блог руу тань орох болгонд гацаж ачааллах нь ихсэнэ шүү дээ. Тиймээс аливаа мэдээг нийтлэхдээ эхний хэсэгийг бичээд read more буюу цааш унших хэсэгээр хязгаарлаж өгвөл зүгээр. 

Тухайлбал Сэгсгэр сэргэг анаашийн блог дээр харагдаж байна.  http://siisiimaa.blogspot.com/
Нүүр хуудсандаа мэдээлэлүүд маш уртаар цуварч улмаар нүүр хуудас их ачааллаж байна.

www.vlmedeh.com
 

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment