2012/06/11 | By: Дэлдэн

Дуучин Наранхүү Бодол задгай алхана

Гэгээ цуулан ниссэн хараацай юмаа чи
Гэгэл, гэгэлхэн бодолд минь гэнэ гэнэхэн ургах юмаа
Зүүдний асарт бүжсэн гүнж юмаа чи
Зүрхний мөнгөн тольтод гэгээн хайрыг шаглах юмаа

Зөөлөн мишээх харцанд чинь гунигийн будан үгүй ээ
Зөвхөн чамд л зохисон юмаа инээвхийлэн суугаарай
Галбирлаг охидын бурханлаг үзэсгэлэн дундуур
Ганцхан чиний зүг бодол задгай алхална би
Үүлсийг сарниулж цахилсан янзага юмаа чи
Үймэн, үймхэн сэтгэлд минь үес үесхэн тодрох юмаа
Хайрын нууранд хөвсөн хун юмдаа чи
Хаврын хээнцэр цэцэгс чиний төлөө ургах юмаа

Зөөлөн мишээх харцанд чинь гунигийн будан үгүй ээ
Зөвхөн чамд л зохисон юмаа инээвхийлэн суугаарай
Галбирлаг охидын бурханлаг үзэсгэлэн дундуур
Ганцхан чиний зүг бодол задгай алхална би

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment