2012/06/20 | By: Дэлдэн

Хүч тамир өгөх шидэт сэргээш

Сэргээш гэдэг нь хүний биед эрч хүч өгдөг зүйл юм. Харин одоо үзүүлэх сэргээшүүд бол хамгийн шилдэгүүд нь юм.
1.Илжигний туурай
Эртний Египетийн тамирчид "абиссин" илжигний туурайг нунтаг болгоод, цєцгийн тосонд чанаж, эвгvй vнэрийг дарахын тулд халгайгаар амтлан хvртдэг байжээ. одоо үед ч хэрэглэж байгаа аж.
2. Ётон
Дєрвєлжи ёотонг 1870-аад оны 144 цагийн дугуйн уралдааны тамирчид ихээр хэрэглэдэг байв. Ганц сахар идэх нь хангалттай сэргээш болж чаддаггvй байсан тул дасгалжуулагчид нь кокаины нитроглицерин нэмж хvртээдэг байжээ.
3.Ундны сода

Орчин vеийн усанд сэлэлтийн зарим тамирчид "сода допинг"-д маш их элэгтэй ханддаг. Vvний тусламжтайгаар тамирчны бие махбод нь харьцангуй хурдтай хєдєлж, тэмцээний vеийн vнэ цэнэтэй хором мєчvvдийг хэмнэхэд нь тусалдаг байна. Ундны сода нь pH-ийн хэмжээг ихэсгэж, тамирчны булчин дахь хvчлийн тєвшинг бууруулдаг тул жин, галбираа барихад нь тусалдаг ажээ. Гэхдээ содан сэргээшийг удаан хугацаагаар их хэрэглэх нь архаг нойргvйтлийн шалтгаан болох сул талтай.
4.Хүний зүрх
Эртний Ацтекчууд хvний зvрхийг хоолондоо хэрэглэх нь дайн тулаанд ялж, спортын тэмцээн уралдаанд амжилт гаргахад тустай гэдэгт бат итгэдэг байсан гэнэ дээ.
5.Хүрэн манжин
Америкийн Сент-Луисийн их сургуулийн эрдэмтэд хүрэн манжингийн бас нэгэн “шидтэй” үйлчилгээг илрүүлжээ. Богино зайн гүйлтийн 11 тамирчныг судалгаанд хамруулан эхний ээлжинд гарааны өмнө 200 гр хүрэн манжингийн шүүс, дараагийн удаа мөн хэмжээний цангис жимсний ундаа уулган, амжилтыг нь харьцуулжээ. Жимсний шүүс уусны дараа тамирчдын хурд дунджаар 11.9 км/ц байсан бол, хүрэн манжингаар “цэнэглэгдээд” гүйхдээ 12.3 км/ц хурдалсан байна. Үүнээс үүдэн хүрэн манжин тамир сэргээж, булчингийн үйл ажиллагааг дэмждэг, нэг ёсны сэргээшийн үйлчилгээтэй хэмээжээ.
6.Далайн байцаа
Далайн байцааг тамирчид шөл болгон уудаг байж. Энэ нь тэд нарт бахардах амисгаадахыг багасгаж хөл гарны булчинг сайжруулдаг байна.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment