2012/06/16 | By: Дэлдэн

Google-ээс хайх зарчмууд

Google-с хэрхэн хайх гэж хүссэн зүйлээ оновчтой хайх талаар зөвлөгөөг хүргэж байна.
  1. Хэрвээ та ямар нэгэн үгийн утгыг хайх хэрэгтэй байгаа байгаа бол, define:үг гэж бичнэ. Жишээ нь: define:father гэх мэт
  2. Холбоо барих мэдээлэл хайх гэж байгаа бол, хайлтын хайрцган дотор утасны дугаарыг бичихэд л болно.
  3. Гадаад орны улсын ZIP кодыг бүгдийг нь цээжлэхэд хэцүү шүүдээ. Тийм болхоор Google-ээс ZIP оруулахад үр дүн нь шууд гарж ирнэ. Жишээ нь: 976, 82 гэх мэт
  4. Google таны бодоход залхуутай ч юм уу бодож чадахгүй байгаа бодлогын хариуг шууд хэлж өгнө. Жишээ нь: 30% of 55; 325 + 448 гэх мэт
  5. Хэмжигдэхүүнүүдийг хооронд нь шилжүүлэхдээ Google-ийг ашиглаж болно. Жишээ нь: 125cm in km, 25 litres in gramms гэх мэт
  6. Вальютын ханш болон харьцаануудыг олно. Жишээ нь: 150$ in yen, 200 CAD in euro
  7. Хөрөнгийн биржийн тэмдэглэгээнүүдийг оруулж өгснөөр дэлгэрэнгүй мэдээлэл авна. Жишээ нь: GOOG, F, HD
  8. Нэрийн хуудсан дээр байгаа, ямар нэгэн албан ёсны гээд зөндөө зүйл дээр хаягыг олоход заримдаа төвөгтэй байдаг. Үүнийг Google хөнгөвчилж өгсөн байна. Яаж вэ гэхээр тухайн газрын хаягийг бичихэд Google Map дээр шууд гараад ирнэ. Гэхдээ монголд хаягжилт яг 100% хийгээгүй болхоор бүх хайлт гарж ирэхгүй байх.
  9. Дэлхий бүх улсын, хотын цагийг мэдэж болно. Жишээ нь: time ulaanbaatar, time NY
  10. Очих гэж буй газрыхаа цаг агаарын мэдээллийг weather moscow, weather ub гэж бичин авч болно гэх мэтчилэн зөндөө мэдээлэл авч болохнээ. Мөн дараах байдлаар мэдээллээ хайгаарай. Таны хайлтанд нэмэр болно байх. sell sedan cars гэж бичин хайлаа гэж бодоход: sell, sedan, cars гэсэн үгнүүд орсон бүх үгнүүдээр хайлт хийнэ. Мэдээж sell sedan carsгэсэн үр дүнг гаргаад, дараа нь үгнүүдийг дурын байрлалд оруулан хайлт хийнэ. Харин “sell sedan car” гэж хашилтанд бичиж өгвөл зөвхөн энэ дарааллаар, энэ бичсэн хэвээр илэрцүүдийг дэлгэцэнд харуулна. “sell sedan car” +blue гэж + тэмдгийг нэмэн хайвал хөх өнгийн машинуудыг хамгийн эхэнд ялган харуулна. “sell sedan car” -white гэж бичин хайвал цагаан өнгийн машинуудыг илэрцээс хасна. “sell sedan car” site:www.sellcar.com гэж хайвалwww.sellcar.com-с хайлт хийнэ. “sell sedan car” filetype:pdf гэж хайвал pdf өргөтгөлтэй файлуудыг хайна.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment