2012/06/14 | By: Дэлдэн

Компьютерийн процессор сонгоход анхаарах зүйлс

 

Та компьютер угсруулах гэж байгаа бол ямархуу хүчин чадалтай процессор сонгохоо сайн тооцох хэрэгтэй. Зөв сонголт хийхэд тань туслах дараах зөвлөгөөг хүргэе.


1.    Процессор Processors (CPUs)
Процессорын хувьд хамгийн их голчлон үздэг хоёр янзын сонголт байдаг. Энэ нь брэнд болон хурд. Сүүлийн үед ийм брэндийн хувьд маш их өөрчлөлт бий болж байна. Энэ нь юу вэ гэвэл Интел болон АМД процессор үйлдвэрлэгч брэндүүд хос процессорыг худалдаанд гаргаад нэлээд хугацаа өнгөрч байна. Гэхдээ энэхүү хос процессор нь ихэнх хүмүүст тийм их хэрэгцээтэй эд биш юм. Хүмүүсийн хэрэгцээг хангалттай хангаж чаддаг хүмүүсийн хамгийн их сонгодог сонголт бол 2.4-3.0GHz(3000+)-тэй CPU юм. За тэгээд дундаж гэх юм бол 2.8-3.2(3800+) хурдтай процессорууд орно. Хурдны хувьд хамгийн сайныг сонгох бол 3.4-өөс дээш хэд ч хүрч болно.
Хуучирсан процессор
Үйлдвэрлэгчээс гараад өөрийн хэрэгцээгээ гүйцэтгээд ер нь эдэлгээнээс гарч байгаа(гэхдээ яг эдэлгээнээс гарч байгаа гэж хэлж болохгүй) орчин үеийн хэрэгцээг бүрэн хангаж чадахааргүй процессорууд юм. Сүүлийн үеийн хүчирхэг програмуудыг ажиллуулж чадахгүй боловч ердийн функц, жишээ нь үг шивэх болон жирийн вэб үзэхэд нэг их гацаад байхгүй. Таны хэрэгцээг хангаад байж чадахуйц процессорууд юм. Доор жишээ болгон хэдийг бичсэн болно.
  • Intel Celeron
  • Intel Pentium III – 4
Дунд зэргийн процессор
Эдгээр процессорууд нь дээр өгүүлсэн процессоруудын дараа үйлдвэрлэгчээсээ гарсан гэхдээ нэг их үнэтэй биш хэрнээ ер нь хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц процессорууд юм. Эдгээр нь түрүүнд дурьдсан процессоруудыг бодвол танд түс хийсэн гүйцэтгэлийг үзүүлэх болно. Харин эдгээр нь бага зэрэг муу clock speed үзүүлэхээс гадна тэдний сүүлийн үеийн програмуудыг муу ч гэсэн ажиллуулчхаж чадах хэмжээний болсон.
  • Intel Celeron D
  • Intel Pentium 4 – D
Эрэлттэй процессор
Энэ бол танд мөнгө л байгаа бол сонгууштай хамгийн зөв сонголт юм. Эдгээр нь 6 сарын өмнө хамгийн дээд зэргийн процессор гэж үнэлэгдэж байсан гэж хэлэхэд болно. Одоо дэлгүүрт байгаа процессорууд нь маш сайн гүйцэтгэл, тооцооллыг бүх талаараа үзүүлж чадна. Энэ процессорууд нь хамгийн сүүлийн сайн процессор биш болов ч гүйцэтгэл, тооцооллын хувьд нэлээд урт хугацаанд хэрэглэгдэх процессорууд юм.
  • Intel Core 2 Duo
  • Intel Core 2 Quad
Дээд түвшний процессор
Энэ ангиллын процессорууд нь хамгийн сүүлийн үеийн хүчин чадлаараа дээд үзүүлэлттэй процессорууд юм. Хэрвээ та энэ процессоруудын нэгийг авахаар шийдсэн бол таны хайж байсан хамгийн сайн сонголтоо хийж чадлаа гэж итгэлтэй байж болно. Яг одоо үйлдвэрлэгчид нь эдгээр процессоруудыг эрэлттэй процессоруудаас хоёр дахин илүүгээр үнэлж байгаа болно. Эрэлттэй процессоруудыг бодвол гүйцэтгэл нь 25-50% илүү байгаа нь энэ үнийг бий болгож байгаа биз дээ.
  • Intel Core 2 Extreme
  • Intel i3, i5, i7
Хос цөмт процессор
Хоёр нь нэгээс илүү юу? Интел удаан хугацааны туршид процессорын clock speed-г ихэсгэх гэж оролдож байна. 2005 онд хос цөмт процессорыг танилцуулсан нь ирээдүйн боломжит хувилбаруудын гарган технологийн амжилтыг нэг алхмаар урагшлуулсан байна.
Өмнө нь серверийн орчинд л олон процессорыг ашигладаг байсан. Олон процессорыг серверийн компьютерт суурилуулснаар ажлыг бүх процессоруудад хуваан энэ нь үйлдлийг хурдасгадаг байсан. Хос цөмт процессорын гол санаа нь хоёр процессорыг нэг чипний тусламжтай нийлүүлэн ашиглаж байгаа болно.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment