2012/06/11 | By: Дэлдэн

Ямар дэлгэцтэй компьютер сонгох вэ

Дэлгэцгүй компьютер сайн муу байхын ялгаа байна уу? Хэрэглэгчид CRT эсвэл LCD дэлгэцүүдээс сонгох боломжтой. CRT дэлгэц бол үзүүлэх чадваруудын хувьд сайн, үнийн хувьд гайгүй хямдхан даанч овор ихтэй. LCD дэлгэцийг авснаар ширээний зай тань сулрах боловч CRT дэлгэцийн үзүүлж чадах чадваруудыг яг сайн үзүүлж чаддаггүй. Тэгээд бас нэлээд үнэтэй. Дэлгэцийн хэмжээний хувьд 19" дэлгэцтэйг нь сонгох нь хамгийн тохиромжтой. Энэ нь 1366х768 пиксел үзүүлж чаддаг юм байна.



Олон компаниуд CRT дэлгэцийг хөгжүүлж үйлдвэрлэхээ больсон байна. Одоогийн компьютерийн системүүд ихэнх LCD дэлгэцтэй зарагдаж байна. Гэхдээ хүмүүс энэ хоёр дэлгэцийн аль нь юугаараа илүү болон алийг нь авах нь дээр вэ гэдгийг сайн мэддэггүй.
Хамгийн эхний давуу тал нь өнгө ялгаруулалтаараа LCD дэлгэцийг CRT дэлгэц ардаа орхино. Мөн түүнчлэн con¬trast ratio, өнгөний гүн зэрэг нь LCD дэлгэцээс хамаагүй илүү байдаг.

График дизайнтай ажилладаг хүмүүс ихэвчлэн маш их үнэтэй том хэмжээтэй CRT дэлгэцийг ажилдаа хэрэглэдэг нь CRT Дэлгэцийн өнгөний ялгаруулалт сайнтай нь холбоотой. Мэдээж энэхүү өнгөний давуу талууд нь удаан хугацааны туршид мууддаг юм.

CRT Дэлгэцийн бас нэгэн давуу тал нь Дэлгэцийн нягтралыг өөрчлөх нь LCD дэлгэцээс амархан байдаг. Үйлдвэрлэхдээ олон нягтралд зохицохоор хийсэн байдаг. Ингэснээр тухайн зургийг ямар ч алдагдалгүйгээр томсгож харах боломжийг олгоно.

Мөн энэ хоёр дэлгэцийг харьцуулахад LCD дэлгэц CRT дэлгэцээс нэлээн олон давуу талуудтай байдаг. CRT дэлгэц том хэмжээтэй, хүнд байдаг. Түүнтэй яг ижил хэмжээний LCD дэлгэц 80% бага хэмжээтэй байдаг. Жингийн хувьд ч гэсэн хамаагүй хөнгөн өөр нэгэн муу тал нь цахилгаан хэрэглээний асуудал. LCD дэлгэцийг асаахад бага хэмжээний цахилгаан хэрэгтэй болдог болохоор давуу талтай.

CRT дэлгэцийг LCD дэлгэцтэй харьцуулаад сайн болон муу талуудыг доор жагсаав.

Давуу тал:
Олон янзын нягтралыг үзүүлэх чадвартай, өндөр refresh rate-тэй, өнгөний ялгаруулалт болон гүн нь сайн.

Муу тал:
Маш хүнд бөгөөд том хэмжээтэй, цахилгаан хэрэглээ их, маш их дулаан ялгаруулдаг.

LCDs
Хэмжээ болон жингийн хувьд маш бага байдаг нь LCD Дэлгэцийн давуу талын эхлэл юм. Хэмжээ болон жингийн хувьд LCD дэлгэц нь яг ижил хэмжээтэй CRT дэлгэцээс 80% бага байдаг. Энэ нь урьд том хэмжээтэй дэлгэц хэрэглэдэг байсан зайдаа илүү том дэлгэцтэй дэлгэц тавих боломжтой гэсэн үг юм.

Цаашилбал LCD дэлгэцтэй ажилладаг хүний нүд бага ядардаг байна. CRT дэлгэц ашиглахад нүдээ хамгаалах үүднээс хорт туяа шүүдэг шүүлтүүр ашигладаг байсан бол одоо хэрэггүй боллоо гэсэн үг. LCD дэлгэц бага хүчдэл хэрэглэдэг болохоор хэрэглэгчийн нүдэнд нөлөөлөх хорт цацраг бага байдаг.

LCD Дэлгэцийн мэдэгдхүйц муу тал нь угаасаа нягтрал бага байдаг. LCD дэлгэц таны зургийн илүү ч биш дутуу ч биш тодорхой нэг хэсгийг л үзүүлж чадна. Энэ нь Дэлгэцийн бага нягтралтай холбоотой бөгөөд нэг жижиг пиксэл дээр олон пиксэлийг хамтад нь бүх зургийг хуваан гаргадаг байна.

Дээр үеийн LCD Дэлгэцийн хариу үзүүлэх нь бага байсан болохоор видео бичлэг асуудал үүсгэдэг байсан. Гэвч маш их сайжруулалтын үр дүнд энэ асуудал багассан ч зарим үед хариу үзүүлэх нь бага гэдэг нь харагдсаар л байна. Худалдан авагчид үүнийг мэдэж байх хэрэгтэй болов уу! Гэвч хариу үзүүлэх тоо нь нэмэгдэх тусам түүнийг дагаад нэг асуудал үүсэж байна. Энэ нь цэвэр тунгалаг өнгөний гаргалтыг багасгаж байна. Хамгийн харамсалтай нь үйлдвэрлэгчид нь худалдан авагчдад зориулан дэлгэцийг хэрхэн харьцуулан үзэх тал дээр тусламж үзүүлдэггүй.

Давуу тал:
Жижиг хэмжээтэй хөнгөн, цахилгаан хэрэглэх нь бага, нүдэнд бага хор үзүүлнэ.

Муу тал:
Зураг өөрийн нягтралаас илүү гарахад дүрс сарнидаг, хурдан хөдөлж байгаа дүрсийг үзүүлэхэд хөдөлгөөний сарнил үүснэ, цэвэр тунгалаг өнгийг гаргах нь багасч байгаа.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment