2012/06/02 | By: Дэлдэн

LED телевизорийн тухай

Энгийн LCD (Liquid Crystal Display) TV нь CCFL гэрэлтүүлгийг ашигласан байдаг бол түүний дараагийн үе болох LED (Light Emitting Diode) TV нь LED гэрэлтүүлгийг ашигласнаараа илүү боловсронгуй болсон.  LED гэрэлтүүлгийн RGB dynamic LEDs (гэрэл нь хавтан дээр суурилсан), Edge-LEDs (гэрэл нь ирмэг дээр суурилсан) гэсэн 2 төрөл байдаг.


LED TV нь энгийн LCD TV-ээс дараах давуу талуудтай:
- Контраст өндөр тул дүрсийг илүү тод харуулна (ойролцоогоор 2 дахин)
- Зургийн эх чанарт нөлөөлдөггүй
- Цахилгаан бага зарцуулна (40% хүртэл бага)
- Халалт бага үүснэ
- Сувгаа солиход удахгүй, маш хурдан шилжинэ
- Илүү нимгэн, жин багатай байна
- Мөнгөн ус (mercury) ашиглагдаагүй
- Ажиллах хугацаа урт



Анхны худалдаанд гарсан LED TV бол RGB LED технологийг ашигласан 2004 оны Sony Qualia 005 загвар бөгөөд улмаар энэхүү шинэ технологийг Sony Bravia загварууддаа ашиглажээ. Sony-гийн 2008 оны 9 сард Edge LED технологийг ашигласан анхны загвар бол 40 инчийн BRAVIA KLV-40ZX1M бөгөөд гол ялгаа нь маш нимгэн болсон байна.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment