2012/06/14 | By: Дэлдэн

Инээдээр нь найзаа сонжоорой

 

- Хэрэв та инээхдээ амаа гараараа дардаг бол… Та бага зэрэг эмзэг, өөртөө тийм ч итгэлтэй биш. Бодол санаагаа хүнтэй хуваалцахдаа тааруухан зан чанар чинь хүмүүст аятай сэтгэгдэл төрүүлдэггүй болохыг анхаараарай.
- Инээхдээ толгойгоо гэдийлгэдэг бол… Та их итгэмхий, аливаа зүйлд амархан итгэдэг. Үүнээсээ болж хүмүүст хууртагдах, мэхлүүлэх нь олонтаа. Уг нь мэдрэмжиндээ хөтлөгдөж байснаас өөрийн ухаанд итгэж байвал зүгээрсэн.
- Инээхдээ хамраа үрчийлгэдэг бол… Таны үзэл бодол, мэдрэмж тун хурдан, байнга өөрчлөгдөж байдаг. Та сэтгэл хөдлөмтгий, бас зөрүүд, чигээрээ зүтгэдэг хүн юм. Хоромхон зуурын сэтгэл хөдлөлд автах нь сайн зүйл биш шүү.

- Ихэвчлэн амаа ангайж чанга инээдэг… Та хөдөлгөөнтэй золбоолог хүн юм. Гэхдээ хэм хэмжээнд бага зэрэг баригдаж, өөртөө хяналт тавьж сурах хэрэгтэй байх. Хүнийг сонсож сурах чадвар бас үгүйлэгдэж байгаад дүгнэлт хийгээрэй.
- Чимээгүйхэн, дотогш инээдэг бол… Та бол зөөлөн сэтгэлтэй, хүн чанар сайтай, хүмүүсийн нөхцөл байдалд амархан зохицож чаддаг юм байна. Гэхдээ танд зарим үед “Үгүй” гэж хэлж чадах, хатуухан байр суурьтай байхад гэмгүй шүү.
- Танд инээх тодорхой хэлбэр, маяг байхгүй… Та бие даасан, чөлөөт хүмүүсийн тоонд багтах бололтой. Ямар ч үед, юу ч тохиолдсон бусдыг үл тоомсорлодог зан чанар чинь олон хүнд таалагддаггүй гэдгийг санаарай.
 

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment