
Яагаад заавал 160 тэмдэгт гэж?
Мэссэж
нь тоон хуудас шиг дамжуулагдаж байгаа мэдээлэл задрахаар
загварчлагдсан. Явуулах, хариулах үйлдэл стандарт хэмжээнээсээ ихэдвэл
системийн ачаалал ихдэж гажуудал үүсч мэссэжийн шуурхай очих байдал
алдагдаж замдаа саатдаг. Тиймээс мэссэжийг анхлан зохиосон хүмүүс бүх
талаар нь судалж үзээд хамгийн тохирсон хэмжээ бол хамгийн ихдээ 160
тэмдэгт гэж үзжээ.
Гэвч 160 тэмдэгт яг таг тогтоосон хязгаар биш л
дээ, энэ нь сүлжээ, утасны загвар зэргээсээ хамаарч хувьсаж болдог.
Зарим утас нэг удаа бичих мэссэжийн урт 160 тэмдэгтэд ч хүрдэггүй. Гэсэн
хэдий ч зарим утаснууд таны илгээх гэж байгаа мэссэжийг 160 тэмдэгтээр
нь зохицуулаад автоматаар өөрөө тасалж илгээдэг. Тиймээс чи урт мэссэж
илгээх ч боломжтой, гэхдээ ингэвэл хэд хэдэн мэссэж болон таслагддаг.
"Компьютер таймс" сэтгүүлээс...
0 Сэтгэгдэлтэй:
Post a Comment